x

Г.Анхныбаяр: Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүртээмжтэй үзүүлдэг болсон

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэдэд үйлчилдэг байсан. Өнгөрсөн онд бүтцийн өөрчлөлт орж төв, цэгүүдээр улсын бүртгэлийн үйлчилгээг иж бүрэн, цогцоор нь үзүүлж эхлээд байна.

Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяраас тодрууллаа. 

Тэрээр “Нийслэлийн 9 дүүрэгт нэг цэгийн үйлчилгээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн 6 төв ажиллаж байгаа бөгөөд нэмээд 14 цэг байгуулаад байна. Эдгээрт хороодод ажиллаж байсан улсын бүртгэгч нарыг татан төвлөрүүлж зөвхөн иргэний бүртгэлийн үйлчилгээ бус хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэлийн нийт 23 үйлчилгээг нэг дор үзүүлж байна.

Үүнд: 

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ

  • Төрсний бүртгэл 

  • Гэрлэсний бүртгэл

  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

  • Эцэг /эх/ тогтоосны бүртгэл

  • Нас барсны

  • Иргэний үнэмлэхийн 

  • Гадаад паспорт

  • Биеийн давхцахгүй өгөгдөл /гар хурууны хээ/

  • Шилжилт хөдөлгөөний

  • Лавлагаа

  • Гэрчилгээний дахин олголт

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ

  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх

  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийн бүртгэл /худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэх, арилжих гэрээ/

  • Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах/ хэмжээ, зориулалт өөрчлөлт, хаяг/

  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн бүртгэл /барьцааны гэрээ барьцаалбар, дуусгавар болох, түрээсийн/ 

  • Урьдчилсан тэмдэглэл 

  • Лавлагаа, хуулбар

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛ

  • Хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны бүртгэл

  • Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны бүртгэл 

  • Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэл,

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны бүртгэл,

  • Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл,

  • Хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын бүртгэл

  • Лавлагаа, хуулбар

Улсын бүртгэлийн үйлчилгээг ийнхүү иж бүрнээр үзүүлэх цэгүүд харьяалал харгалзахгүй буюу орон нутгийн иргэн, өөр дүүргийн иргэн байхаас үл хамааран хүссэн бүртгэлийн үйлчилгээг өөрт хамгийн ойр цэгээс авах бүрэн боломжтой болж байгаа юм. Ингэснээр олон иргэнтэй хороодод улсын бүртгэлийн үйлчилгээ ачаалал ихтэй, бага хүн амтай газар ачаалал бага байх зэрэг улсын бүртгэгчдийн ажлын ачаалал тэнцвэржиж, үйлчилгээг чирэгдэлгүй иргэдэд хүргэх боломж нэмэгдэж байна. 

Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй 29 цэг, төвийн байрлал:

Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн үйлчилгээг 29 төв, цэгээр үзүүлж байна. Ингэхдээ бямба, ням гарагуудад ч үйлчлэх төвүүд ажиллаж байна. 24/7 цагаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх цэг ч ажиллаж байгаа учраас улсын бүртгэлийн үйлчилгээг тасралтгүй иргэдэд хүргэх боломжтой болсон. 

  • Дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс /НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ/ - 9

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв - 6

  • Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг - 14

  • Хурдан цэг - 3 

  • Хороо - 4 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилж байна. 

e-mongolia системээр дамжуулаад улсын бүртгэлийн 95 үйлчилгээг иргэд цахимаар авч байгаа бөгөөд энэ тоо 115 болгохоор ажиллаж байна” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баяраа (127.0.0.1)
    Хаана хаана байна харагдахгүй байна
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 44 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 48 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 48 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 51 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 53 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 59 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 59 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 4 цаг 0 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 4 цаг 12 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 36 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 45 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 6 цаг 10 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 34 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 41 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 56 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 7 цаг 19 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 7 цаг 24 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 7 цаг 26 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top