x

Зөвлөлтийн КГБ (​Оросын ФСБ) гадагш хийх суртал нэвтрүүлэг

ЗӨВЛӨЛТИЙН КГБ (ОДОО ОРОСЫН ФСБ)

ГАДАГШ ХИЙХ СУРТАЛ НЭВТРҮҮЛГИЙН ЗАГВАР

МОНГОЛЧУУДЫН “ИСТООР”

Бид гай зовлонгийнхоо шалтгааныг хайхдаа “Тангадын хараал хүрснээс боллоо”. “Хараал биеллээ оллоо” гэж их ярьдаг даа. Буруугаа бусдаас хайхын оронд өөрөөсөө эрэлхийлж бай гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ л учир шалтгаангүй үр дагавар гэж үгүй. Жишээлэхэд ханиад туслаа гэхэд эмчийн зөвлөснөөр маасаг зүүгээгүй, дулаан хувцаслахын оронд хөнгөн нимгэн явж жиндсэн гээд өвчтөнд түмэн буруу байлаа ч гэсэнцаана нь ямар нэгэн шалтгаан, нөхцөл бүрдсэн байдаг. Ядаж л ханиадны вирус дэгдсэн, халдвар тархсан гэхчлэнгийн шалтгаан нөхцөлбайх учиртай.

“Миний муу дээр ламын муу” гэгчээр монголчуудын өнөөгийн гай зовлонд өөрөөс нь хамаарах учир шалтгаан бий ч түүнийг үүүсгэгч вирус яригдах ёстой. Тэгэж ярьвал ханиад хүрсэн хүний эмчлэхдээ хэнэггүй занг засах биш, үүсгэгч вирисыг дарах замаар эрүүлжүүлнэ.

Өнөөгийн бидний гажигтай сэтгэлгээ, хэвийн бус үзэл санааны нийтлэг болсон төрх аашийг үүсгэгч вирусын тухай энд ярих гэсэн юм. 

Бидэнд юу туссан бэ? Бид яасан бэ?

Зөвлөлийн суртал нэвтрүүлэг хэмээх ХХ зууны үзэл суртлын вирусыг үүсгэсэн, өсгөврөлсөн, тархаасан, цар тахал болгосон, олгон тараасан, архагшуулсан түүхийг хамтдаа харцгаая.

Өнгөрөгч ХХ зуун сүүлчээр Зөвлөлт засаг нурж, ЗХУ тарсан ч гэсэн зөвлөлт маягийн түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа үргэлжилсээр байгаагийн учир ч энд бий. Халдварыг нэгэнт авч байсан улс үндэстнүүдийн оюун санаа ч гэсэн тухай бүр халдварыг найрсгаар хүлээн авч, голомтлон өвчилсөөр ирсэн нь ч мөн тэр мэт.

Манай нийгэмд гаднаас халдварлуулан тарааж, өвчлүүлэн голомтжуулж, удамшдаг архаг хууч болгон өвлүүлсэн үзэл санааны вирусийн “истоор” энд харагдана. Орос хэлний “История болезни” буюу “өвчтний өвчилсөн түүх” гэдэг хэллэг манай хар ярианд “истоор” болон үлдсэн. 

ВИРУС ТАРААГЧИЙН ӨЧИЛ

Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа Канадад зугтан гарсан Безменевийг Зөвлөлт пропагандийн цаад механизмыг ил болгон, тохирсон дүн шинжилгээ хийж чадсан гаргууд советлогич гэж үздэг. Юрий Безменов 1939 онд Москва хотод төрсөн. Түүний эцэг Зөвлөлтийн армийн жанжин штабын удирдлагад байсан. Юрий Москвагийн Дорно дахины дээд сургуульд Энэтхэгийн соёл, хэл, түүхээр мэргэшсэн. Суралцах хугацаандаа захиргааны болон цэргийн тагнуулын бага офицер болсон. 

Бэлтгэлээ дуусгасны дараа түүнийг КГБ-д элсүүлэв. 1965 оноос тэрээр Хэвлэлийн Новости Агентлаг(АПН буюу Агентство печати Новости)-н улс төрийн нийтлэлийн хэлтэст сэтгүүлчээр ажиллах болжээ. Энэ нь суртал ухуулга, худал мэдээлэл түгээх чиглэлээр мэргэшсэн газар гэж Безменов өөрөө тодорхойлсон. Түүний хэлснээр тус агентлагийн ажилтнуудын 75 орчим хувь нь КГБ-ын идэвхтэй офицерууд, үлдсэн хэсэг нь КГБ-ын хяналтанд байдаг зохиолч, суртал нэвтрүүлгийн мэргэжилтэн, мэдээлэгч гэх мэт аж. Энгийн хувцастай офицерүүдийн ийм цэг дэлхий даяар ажиллана. Улаанбаатар л гэхэд нийслэлийн төв хэсэгт, их дэлгүүрийн ойролцоо АПН-ын Монгол дахь салбар гэж гэм зэмгүй сэтгүүлчийн дүртэй, КГБ-ын офицерүүд язганасан газар ажиллаж, олон зуун мянган ном хэвлэлийн зүйлсийг түгээн тарааж, түүний далбаан дор тусгүй ажиллагаа явуулж байлаа.

Үнэндээ Новости агентлагт ямар ч мэдээ сонирхдоггүй. Хожим Бекменов англи хэлний “Хэл чимээгүй байх нь сайн хэл чимээ” хэмээх хэллэгийг дууриасан “No “Novosti” is good news” алдартай афоризм зохиосон юм. Тэрээр тус агентлагт сэтгүүлчээр ажиллах хугацаанд мэдээ мэдээлэл олох цуглуулах, мэдээлэх, дүн шинжилгээ тийм чиг үүрэг авч байгаагүй. Бусад сэтгүүлчдийн нэгэн адил түүний үндсэн үүрэг нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах суртал ухуулгын материалыг бичих, засварлах, орчуулах. Түүнээс гадна КГБ үзэл суртлаар хорлон сүйтгэхээр товолсон гадаад орны төлөөлөгчдийг дагалдаж тагнах, зочноор олж сонссоноо нутагтаа эргэж очоод бусдад түгээлгүүлэхийн тулд "тархийг нь зад угаах" үүрэгтэй. Дараа нь тэр Энэтхэг дэх ЗХУ-ын ЭСЯ-нд хэвлэлийн ажилтан, хэвлэлийн атташегаар ээлжлэн ажилласан.

1970 онд Безменов Энэтхэгээс Канад руу зугтав. Түүний зугталт сураггүй алга болсон мэт харагдсан. Тэр үед Делигийн гудамжаар олуулаа алхах хиппи хөдөлгөөнийхэн дунд шингэн аргалж Канадад хүрчээ. Тэнд Томас Шуманн болж "дахин төрсөн". Зугтсан шалтгаанаа хожим Безменов дараах байдлаар тайлбарлажээ.

Би хувьдаа цэргийн өндөр албан тушаалтны гэр бүлд өссөн болохоороо коммунизмаас болж санхүүгийн хувьд туйлдаж байгаагүй. Өмнө маань ихэнх үүд хаалга надад нээлттэй байсан, тийшээ алхан орох ихэнх зардлыг төрөөс төлдөг байсан... Оргон зайлсан гол шалтгаан нь Зөвлөлтийн тогтолцооны хүмүүнлэг бус аргыг жигшсэн ёс суртахууны эсэргүүцэл байсан юм. Би юун түрүүнд манай тэрс үзэлтнүүд, сэхээтнүүдийн дарангуйллыг эсэргүүцсэн... Энэтхэгт Зөвлөлтийн элчин сайдын яаманд ажиллаж эхлэхээсээ л “Бид бусад колоничлол, империалист орнуудаас мянга дахин илүү дарангуйлагч юм байна” гэдгийг олж мэдээд маш их айсан. Миний улсаас Энэтхэгт нэвтрүүлэх гэж чармайж байсан зүйл нь эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмний найрамдал биш, харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, мөлжлөг, боолчлол, эдийн засгийн үр ашиггүй байдал юм. Би Энэтхэгт хайртай болсон. Зургаан мянган жилийн өмнө Энэтхэг өндөр хөгжилтэй хүчирхэг соёлтой иргэншсэн гүрэн байхад миний өвөг дээдэс агуйд амьдарч, түүхий мах иддэг байсан. Тиймээс миний сонголт өөрийн төрсөн эх орныхоо талд байгаагүй нь мэдээж. Гэхдээ би өөрийгөө аймшигт харгис бүдүүлэг дэглэмээс салган тусгаарлаж чадсан юм.

Безменовыг 1993 онд нас барснаас хойш зөвлөлтийн суртал нэвтрүүлэг, пропаганд ятгалгын дотоод механизмын талаарх түүний ном, лекц зэргийг Зөвлөлт болон Орос судлалын эрдэмтэд, багш оюутнууд нарийвчлан судлах болжээ. Ялангуяа 2008 онд болсон Оросын Гүрж дэх халдлагаас 10 жилийн өмнөөс Оросын Гүржид явуулж буй бодлого шахалт суртал нэвтрүүлгийг судалсаар Безменовын хэлж байсантай бараг үсэгчилэн таарч буйг үзүүлсэн загвар босгож чаджээ. 

КГБ-ИЙН СУРТАЛ УХУУЛГЫН “ВИРУС”-ИЙН ЕРӨНХИЙ ЗАГВАР

Безменов лекцүүд, ярилцлага, товхимолууддаа ЗХУ-ын суртал ухуулга, худал мэдээлэх агентлагуудын ажлын арга барилыг тайлбарлав. Энэ үйл явцыг "үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа" гэж нэрлэсэн. Гэхдээ энэ бол тагнуулын тухай биш гэдгийг Безменов онцолжээ.

"Хэрэв ЗХУ-аас гадагш чиглэсэн КГБ-ын бүх цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэвэл түүний ердөө 10-15% нь тагнуулын ажилд зарцуулагдаж байгааг харах болно. Үлдсэн дийлэнх хэсэг нь үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд эрх чөлөөт орнуудын хууль тогтоомжид харшлахгүй арга хэрэгслээр хийгддэг. Үүнийг олж харан ойлгохын тулд өөртөө бага зэрэг цаг хугацаа, анхаарал, ухаарал өгөхөд л бүх зүйл тодрон харагдана. Үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа нь дөрвөн үе шаттай гэж Юрий Безменов тодорхойлжээ. 

Орчин
 
Арга зүй
 
Үр дүн
 

 
ЭХНИЙ ШАТ. ЁС СУРТХУУНГҮЙЖИЛ
15-20 ЖИЛ ХҮРТЭЛ
     
ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ
Шашин Улстөржүүлэх , арилжааны   болгох, зугаа цэнгэл рүү чиглүүлэх Амьдралын утгыг нь   өөрчлөх  
Боловсрол Бүх нийтийн болгох   (элит боловсролыг утган бүгдийг нь тэгшлэх), боловсролын агуулгыг хооронд нь   холбоогүй болгох. Мунхаглал рүү   гулсуулах  
Хэвлэл мэдээлэл Мэргэшүүлэхийн оронд монополь   тогтоох, мэхлэх , нэр хүндийг нь гутаах . Нийгэмд үл ойлголцол   бий болгох. Ингэснээр "Нийгэм дэх өрсөлдөөний тогтолцоог үгүйсгэн бодит   байдлын бүрэн гажуудсан дүр зураг бий болгох. Мэдээлэл байгаа ч хэн ч   өөрийгөө хамгаалах, эх орон, гэр бүл, хамт олноо өмөөрөх логик дүгнэлтэд хүрч   чадахгүй болно.  
Соёл Хуурамч баатрууд,худал загваруудын зан төрх, үлгэр дууриал бий   болгох. Хүсэл зориг дутмаг ,   популист хүн чанарт донтуулах.  
ИНСТҮҮЦ, ОЛОН НИЙТИЙН БҮТЭЦ
Хууль ба захирамж хуулийн позитивизм, ёс   суртахуунгүй хууль тогтоох Тогтолцоо нь юуг   шударга гэх хэмжээс тогтоох.  
Олон нийтийн нийгмийн харилцаа Хууль бий, гэхдээ мөрдөх   албагүй. Баг?, хувийн   хариуцлага (хувь хүн? Нийгмийн өөрчлөлтөд иргэдийн үзүүлэх хариу үйлдэл   багасна  
Аюулгүй байдал Тагнуул , цагдаа ,   цэрэг Иргэд төрийн   хамгаалалтгүй болно.  
Дотоод улс төр Хагарал , өрсөлдөөн Нийгмийн хагарал  
Гадаад улс төр найдваргүй түншүүд Тусгаарлагдан   ганцаарлана.  
ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
Гэр бүл , нийгэм Нурж унах Үл тэвчил, харилцан үй   ойлголцол  
Эрүүл мэнд Спорт , эрүүл мэнд сулрана.   Эрүүл бус хүнс. Сул дорой хүн ам, мөхөс   масс  
Янз бүрийн бүлгийн нийгэм дэхь байр суурь. Нийгмийн ухаалаг   хэсгийг зайлуулж, бүлгүүдийг биенийх нь эсрэг болгоно. Үзэн ядалт, хуваагдсан   дайсагнал  
Хүн ам Иргэд газар эзэмших   эрхгүй болж хотжил улам шавааралдана. Харьших, ертөнцийг   өөрийн биш нүдээр харах  
Хөдөлмөр Үйлдвэрчний эвлэл мэт   байгууллагууд нийгэмдээ дайсагнана. Мөрдлөг, хавчилга.  
ХОЁРДУГААР ШАТ. ТОГТВОРГҮЙ   БАЙДАЛ
(2- 5 ЖИЛ ХҮРТЭЛ)
     
Эрх мэдлийн төлөөх тэмцэл ганц зорилго болж хувирахуй. Эрх мэдлийн төлөөх   ямар ч хариуцлагагүй тэмцэл нь популизм болно. Нийтээр хатуу гарыг   хүсэмжлэнэ.  
Эдийн засаг Худалдааны болон   гэрээний харилцаа үл тоогдоно. Хамгийн том даргад л   найдна.  
Нийгмийн дэг журам Төрийн нэгдсэн инстүүцийн   үүрэг алга болж, нийгмийн доод эгнээний идэвхитэй бүлгүүд төр удирдах   процесст ихээр нөлөөлөх болно. Жолоодлогогүй сүрэглэсэн   олны засаглал.  
Гадаад харилцаа Бүрэн тусгаалагдах,   олон соёлт үзэл, коммунист интернационал   Гадаад орчин руугаа   дайсагнах  
ГУРАВДУГААР ШАТ.   ХЯМРАЛ
(2-6 САР ХҮРТЭЛ)
     
Энэ шатанд тэрслүү   үзэлтнүүд, ухамсартай, ухамсаргүй бүлэглэлүүд болон бусад заль мэхтэнгүүд аль   болох яаралтайгаар эрх мэдлийг хүчээр булаан авч, дэг журмын бүтцийг   өөрчлөнө. Хэрэв өмнөх үе шатуудаа сайтар боловсруулсан бол нийгмийн олонх нь   чиг баримжаагаа бүрэн алдаж, эсэргүүцэх чадваргүй болно. Тэр байтугай олонх   нь ийм үйлдлийг сайшаах болно.
ДӨРӨВДҮГЭЭР ШАТ. ХЭВЭНДЭЭ   ОРОХ      
Энд “хэвийн байдал”   гэдэг үгийг шоглоом ч юм шиг маягаар ашигладаг. 1968 онд Зөвлөлтийн танкууд   Чехословак руу довтлон ороход Брежнев "Одоо Чехословакийн нөхцөл байдал   хэвийн болсон" гэж хэлсэн. Хүсэх юм бол цаашид “Хэвийн байдал” хязгааргүй   үргэлжилсээр байх ба улс орон хатуу хяналт дор оршсоор байх аж. Нэгэнт энэ үе   шатанд орсон л бол элдэв хэлбэрээр гарч ирсэн эсэргүүцлийг бие махбодийнх нь хувьд   устгах байдлаар үгүй хийн хэвийн байдалд нь эргүүлж оруулна.
         

Эдгээр шатаар дамжин ийм үр дүнд хүрэхийн тулд заавал хорлон сүйтгэл шаардлагатай биш гэж Безменов онцлон тэмдэглэжээ. Ийм ажиллагаанд КГБ нь Японы тулааны урлаг, тэр дундаа жүдо бөхөд байдаг ижил зарчмыг ашигладаг. Тухайлбал, цохилтыг эсэргүүцэх биш, харин дайсны эрчмыг эргүүлээд өөрийнх нь эсрэг ашиглах арга. 

“Аль ч орон өөрийн гэх бэрхшээлтэй байх нь мэдээж. Товлогдсон орон чөлөөт ардчилсан нийгэм юм бол тэр нийгэм олон янзын нийгмийн хөдөлгөөнүүдтэй байж таарна. Ийм нийгэм болгонд нийгмийнхээ эсрэг үйлдэл хийдэг хүмүүс байдаг. Тухайлбал, гэмт хэрэгтнүүд, төрийн бодлогыг эсэргүүцэгчид, ерөнхийдөө бүх зүйлийг эсэргүүцдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс. Эцэст нь гадаад улсад худалдагдсан, хуурч мэхлэгдсэн, барьцаалагдсан төлөөлөгчдийн бүлэглэл ч бий. 

Эдгээр бүх бүлгийг нэг зүгт чиглүүлэх үед л энэ нь нийгмийг тэр чигээр нь хямралд түлхэн оруулах таатай нөхцлийг үүсгэнэ. Шашныг жишээ болгоход, хүмүүсийн анхаарлыг татсан элдэв урсгал, шашныг сурталчлах замаар нийгмийг төөрөгдүүлж болно. Ийм сект гэнэн байсан ч хамаагүй. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шашны хэм хэмжээ аажмаар алдагдаж, хүмүүс шашны үндсэн гол зорилгоос холдоно. Дараа нь жинхэнэ нэр хүндтэй шашны байгууллагыг элдэв сектүүдтэй холино. Хүмүүсийн анхаарлыг жинхэнэ итгэлээс холдуулж, янз бүрийн орлуулагчдад төвлөрүүлнэ.

Ийм л байна даа...

Б.Баабар. 2024.04.08

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 17 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 21 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 22 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 23 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 25 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 21 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 25 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 26 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 33 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 45 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 46 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 48 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 50 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top