x

АН алдарт 10 хувиа амлавал сонгуульд ялна

Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.

Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.

Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. ХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Олсон орлогынхоо талыг нь улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.

МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.

Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Болж өгвөл буцаад социализмдаа машинаа унаад орчих санаатай. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан.

Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.

МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.

Б.ЭНХЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 17 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 21 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 22 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 23 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 24 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 21 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 25 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 26 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 33 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 45 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 46 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 48 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 50 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top