x

Бид хөгжсөөр л байна уу? ...

БИД ХӨГЖСӨӨР Л БАЙНА УУ? ....

(цуврал нийтлэл-1)

ӨМНӨХ ҮГ

ЦАР ТАХАЛ бидний байгаа байдлыг үнэн бодитоор нь шалгаж ямар байх ёстойгхэлээд өгсөөн. Энэ бол яалт ч үгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсангэж бодъё. Гэтэл манай бодлого, засаглалтай шууд холбоотой “ЖДҮ, БЗС, ХБ-ны хэргүүд, Үер усны сүйтгэл, Нүүрсний хулгай, Шатахууны хомсдол, Цахилгааны хязгаарлалт, Ногоон автобусны хэрэг, Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, стандартгүй барилгажилт, Хий тээвэрлэгчийн ослын хөнөөл, Зудын гамшиг” гэх зэргээр ар араасаа хөвөрсөн дуулианшуугиан, хүндрэл бэрхшээлгүй нэг ч өдөр өнгөрсөнгүй! Энэ бүхний уг учигт өнөөх л АВЛИГА гэдэг БАС НЭГ ЦАР ТАХАЛ байсаар л…

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч "Transparency international" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 5 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.

УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-дХянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож эхэлж байна.

Энэ АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна? Манай ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖГААС л болдог гэдгийг хүмүүс ойлгочихоод байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлдэг БОДЛОГО, уг бодлогыг тунхаглаж хэрэгжүүлдэг ШИЙДВЭР ГАРГАГЧ нартай л холбоотой болж байна! Тэдэнд ийм тогтолцоо нь ашигтай байгааучраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол ч өөрийн эрхгүй төрж байна.

Бидний ажил амьдралын бүхий л цэгт халдварласан АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ шат шатанд шигсэн АВЛИГАЧДЫН ДАВХАРГА болон хөгжиж дэвжихдээ бүр шүүх, цагдаа, прокурорынхныг өөртөө элсүүлж, хүссэн зоргоороо асуудлаашийдүүлж чаддаг болжээ.

АВЛИГАЧ нар эх орны маань баялгийгих наядаар нь цөлмөж, гэр орондоо хэдэн арван тэрбумаар нь хадгалж, бүр оймсондоо хэдэн саяар нь чихэж, олон тансаг хауснуудаасаа гадна олон зуун орон сууц худалдан авч өндөр үнээр түрээсэлж, гадаадын өндөр үнэтэй зочид буудал, амралтын газруудад амарч зугаацаж, үүндээ ч ханаж цадалгүйүр хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, дураараа дургиж, зоргоороо ААРХСААР…

АРД ИРГЭД маань авлигачдын банк, банк бус зэрэгт орон сууц, хашаа байшин, унах унаагаа 20-30хан хувийн үнэлгээгээр барьцаалж сар бүрийн өндөр хүүг нь төлж чадахгүйгээсээ болж хураалгаад амьдрах орон гэргүй, амьжиргаагаа залгуулах унаа тэрэггүй болсоор... Эд хөрөнгөгүй нэг нь эцэг эхээсээ өвлөж авсан үнэт эдлэл, алт мөнгөн ээмэг бөгжөө авилгачдын сүлжээ ломбардуудад 2 долоо хоногт 6-9%-ийн хүүтэйгээр хоногийн хоол залгуулах төдий хэдхэн зоосонд барьцаалж, эгүүлэн авч чадахгүй орхисоор... Бүр ядмаг нэг нь хүнсний мухлагаас талх таллаж, гурил будааг граммалж авсаар... Ихэнхи ид хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхэлж ар гэртээ хоолны мөнгө арай чүү л залгуулсаар… гэх мэтээр тоочоод баршгүй түмэн зовлонг ард иргэд маань үүрсээр,ТУЙЛДСААР

ЭХ ОРОН МААНЬ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРСООР …УЛАМ Л ХОЛ ХАЯГДСААР

“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд энэ Форумд танилцуулсан Бүсчилсэнхөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмынхэдэн чухал асуудал гарсан учраас би зөв зүйтэй гэж үзэж буй байр сууриа илэрхийлж нийтлэл бичсэн юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгааболомж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйнхөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэсэн үүднээс тодорхой саналаа дэвшүүлсэн байгаа.

Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ! Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй,дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна.

Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх,Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна.

Иймээс эдгээр давшингуйхөгжиж буй зарим орны туршлагыг судлах явцад олж мэдсэн хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар өнөөгийнхөө боломжийн хэмжээнд ярьж таниулж,надтай адил бодол санаа, мэдлэг мэдээлэл, сэтгэлзүтгэл, зорилго тэмцэл нэгтэй байгаа хүмүүстэйдуу хоолойгоо нэгтгэнулс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой ТӨР, ЗАСГИЙНУДИРДАГЧ нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл,шийдвэр гаргаач гэж шахаж шаардсаар ирсэн.

Бидийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүйцогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ДАВШИНГУЙ,

ДАЛАЙЦТАЙ, ДААЦТАЙ хөгжлийн бодлогод (Бүсчилсэн хөгжлийн бодлого ч үүний нэг чухал хэсэг) шилжих аваас эх орон маань үсрэнгүйхөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтайулс болох бүрэн боломжтой.

Иймээс би улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг олох, цаашид эх орноо эрчтэй, хүчтэй хөгжүүлэх асуудалд сэтгэл, оюунаа дайчлан эдийн засагч хүний хувьд бодол санаа, шүүмж дүгнэлт, гарц гаргалгааны санал бүхийцуврал нийтлэл бичье гэж бодсон юм аа.

(Үргэлжлэл нь дараагийн дугаарт)

Эдийн засагч Салдангийн Одонтуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 17 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 21 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 22 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 23 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 24 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 21 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 25 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 26 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 33 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 45 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 46 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 48 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 50 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top