x

Эгийн голын станц, нүүрсэн яндан хоёрын гайхаш төрүүлэм хувь заяа

Эгийн голын усан цахилгаан станц гэж бий. 33 жил цаас барьж ярьсан. Ашиглалтад орчихвол их дэмтэй. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг, Сэлэнгийн бэлчирт солбилцлыг нь тогтчихсон. Төслийн санаачилга 1991 онд гарч, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн үед 327.8 сая ам.доллараар босох тооцоолол гарч байв. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт цаг.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Жилд 50 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авдгийг дотоодоосоо бүрэн хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого бүрдүүлэх боломжтой. Тиймээс төслийг босгох гэж үе, үеийн парламент, Засгийн газар ярьдаг, хөдөлдөг. Гэвч ашиглалтад ордоггүй.

Хамгийн сүүлд 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд төслийг дахин сэргээж байгаагаа зарласан. Хоёр жилийн дараа сураггүй болсон гэхэд болно. Эгийн голын усан цахилгаан станцын түүх ийм. Уг нь барьчихвал харь гүрний хараат байдлаас шууд гарчих, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй төсөл юм. Гэвч үл үзэгдэх гар түүнийг боомилоод хөдөлгөдөггүй. Өнгөрсөн 33 жилд Эгийн голын станцыг дор хаяж 10-ыг байгуулчихаар мөнгө дэмий үрэгдсэн. Эхлээд Индонез улс барих болоод дараа нь Чех улс хийнэ гээд сүүлд нь Хятад улс барих болсноо Орос дургүйцээд байна гээд больсон. Одоо юу болоод байгааг мэдэх хүн алга. Сүүлд сонсоход, үүнийг барих нь Байгал нуурт хортой эсэхийг Орос шийдэх юм дуулдав уу даа.

Үүнтэй хувь заяа яг ижил, нийтийн эрх ашгийг хөндсөн бас нэг асуудал байдаг юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн таван жил гаруй бодлогын нийтлэл, сурвалжилгууд бэлтгэж ирсэн. Энэ бол нүүрсэн яндангүй автомашинууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог тухай. Автомашины түлшний шаталтаас 200 гаруй төрлийн хорт бодис ялгардаг. Үүнийг шүүх үүрэгтэй машины гол эд анги бол катализатор буюу нүүрсэн яндан. Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд оролцох нь асар хортой. Хорт хавдраас эхлээд амьсгалын замын төрөл бүрийн өвчин үүсгэгч хорт бодисууд агаарт шууд цацагдах эрсдэлтэй. Яг ийм эрсдэл дунд улаанбаатарчууд сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Хорт хавдар гэх айхтар өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл нь агаарын бохирдол гэдэг. Агаарын бохирдлыг гэр хорооллын утаа болон автомашины утаа хоёр л бүрдүүлдэг.

Нийслэл хотод үе үе өмхий эхүүн үнэр ханхалдаг болоод удлаа. Үүнийг нягталж, хаанаас ямар эх үүсвэртэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож чадаагүй. Учир нь манай лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин мэргэжлийн хүмүүс энэ өмхий үнэрийг автомашины утаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, түлшний дутуу шаталт, түүний хорт утааг шүүж чадахгүй байгаагаас өмхий үнэр гарч байх магадлалтай гэж ярьдаг болсон. Уг яндан хабрид буюу хосолмол хөдөлгүүрт машинд байдаг. Манайд хамгийн их байдаг хабрид машин бол приус. Приус машиныг анх 2010-аад оны үед Монголд оруулж ирсэн гэж үзвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нүүрсэн яндангийн асуудал яригдана. Нүүрсэн янданг машинаас нь тононо, хулгайлна, эзэн нь зориуд зарж мөнгө болгоно. Зарим нь хятад яндан зөрүүлээд тавьчихна. Зорилго нь

нүүрсэн янданг БНХАУ руу өндөр үнээр худалддаг. Ийм наймааны бүлэг этгээдүүд хаа сайгүй бий болчихсон. Тэдэнд хууль үйлчилдэггүй. Нэг удаа гаалийнхан их хэмжээний нүүрсэн яндан хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоосны хариуд шүүхэд дуудагдсан удаатай. Шүүхээс гаалийнхны буруу болоод, нүүрсэн яндангийн наймаачид бүр гаарсан. Одоо ч энэ наймаа цэцэглэж байна. Үндсэн хуульд монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг уг нь холбогдох хүмүүс хамгийн сайн мэддэг. Замын цагдаа бараг хажуугаар нь приус машин өнгөрөхөд утааг нь үнэрлээд л мэднэ. Оношилгооны төвүүд ч ялгаагүй. Хятад яндан тавьчихсан, эсвэл өөр нэгнээсээ янданг нь түр аваад боочихсон гээд л шууд хараад мэднэ. Гаалийнхан ч мэднэ, хилээр байнгын наймаа үргэлжилж байдаг учир. Шүүхийнхэн мэддэг болсон. Энэ тухай сонин

хэвлэлээр бичиж байгааг харж, уншиж суугаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ойлгодог болчихсон. Тэгсэн хэрнээ хэн ч, ямар ч үйлдэл хийдэггүй. Уг нь эдгээр хүмүүс бүгд л Улаанбаатарт, нүүрсэн яндангүй машинаас ялгарсан хорт утаагаар

амьсгалж байгаа. Тэдний хүүхдүүд ч, аав ээжүүд ч, ахан дүүс ялгаагүй. Яахав, баян чинээлэг хэсэг нь өвлийн нэг сар гадаадад амарчихдаг биз. Үлдсэн ихэнх хугацаанд Улаанбаатарын зам дээр хорт утаан дунд л явцгааж байгаа шүү дээ. Тийм атал энэ аюултай, бүх нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг зогсоох тухай санаачилга гаргадаггүй нь хачирхалтай. Заавал хууль журам гаргаж ажил удахгүйгээр захын УИХ-ын гишүүн гааль руу утасдахад хилээр гаргадаг асуудлыг зогсоочихмоор юм. Гэтэл тэгдэггүй. Гүлдийгээд нийтээрээ хордоод байцгаадаг.

Саяхнаас УИХ-ын зарим гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах хуулийн төсөл санаачилсан сураг дуулдаж байна. Яагаад ингээд байдгийг хэн ч мэддэггүй, ямар нэгэн хараал хүрчихсэн хүмүүс ч юм уу гэж бодогдмоор. Хордоод байна, болохгүй шүү гээд бүгд мэддэг мөртлөө хориглож чаддаггүй. Хэнээс юунаас айгаад, хэн хориглоод хэний эрх ашиг зөрчигдөх болоод ингээд байдгийг мэдэх хүн байхгүй.

Уржигдар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Буриадад монголчуудыг аваачиж элэгний эмчилгээ хийлгэх тухай ярилаа. Буриадууд Монголоос эрүүл мэндийн салбараар өндөр хөгжсөн гэж үздэг юм бол өнөөдөр энэ улс “монгол эмч нар дэлхийн хаана ч ажилладаг”, “гадаадад хийдэг олон төрлийн мэс заслыг дотооддоо хийдэг боллоо” гэх мэт нь тархи угаалт, мөнгө угаалт болж таарна. Тийм бол улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт өгдөг санхүүжилтийг ч зогсоо.

С.Чинзориг сайдын хэлснээр монголчуудыг нийтээр нь Буриадад аваачаад эмчилчих хэрэгтэй. Төрийн бодлого, төрийн хүний, улстөрч хүний сэтгэлийн угт эх орноо тоох, Монгол Улсаа өөд нь татах, өмнө хөгжиж яваа улсууд руу чирэх эрмэлзэл, сэтгэл зүрхтэй байх ёстой. Өнөөдөр Буриадууд өөрсдөө Монголд ирж эмчлүүлдэг, худалдаа наймаа хийдэг, бүр амьдрахыг хүсдэгийг захын хүн хэлнэ. Тийм байхад өвчин зовлонд баригдсан ядарсан хэдэн монголоо тэнд аваачиж шулах хэрэг юу байна аа. Гишүүд ээ, сайд нар аа та нар Монголын сайд гишүүд үү, Буриадын сайд гишүүд үү. Яагаад ийм эх оронч биш төрөлх үндэстэндээ дайсан мэт хандана вэ. Юунаас болж ийм байгаад байна аа. Монголд ийм сэрүүн дотортой бодлого гаргадаг асуудлууд маш олон байдаг.

Бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал нүдэн дээр ил байсаар байхад дуугардаггүй, хөдөлдөггүй, ажил хэрэг болгож чаддаггүй. Яг л Эгийн голын УЦС, нүүрсэн яндан хоёрын түүх шиг… Тариураа буцалгаж хэрэглэдэг эрүүл мэндийн шинжлэх ухаан хэдэн шат доогуур байгаа хаягдсан хязгаар нутагт иргэдээ аваачиж эмчилнэ гэдэг шиг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 38 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 49 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 14 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 18 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 23 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 28 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 33 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 32 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 36 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 21 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 35 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 47 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top