x

Долоон аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна

УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хамтран 20 аймгийн хэмжээнд хийсэн шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр:

  • Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд маш их эрсдэлтэй буюу нийт аймгийн 35 хувь,

  • Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд их эрсдэлтэй буюу нийт аймгийн 20 хувь,

  • Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу нийт аймгийн 45 хувийг эзэлж байна.

Үнэлгээ хийсэн 20 аймгийн нийт 315 сумаас эрсдэлийн түвшин дунд буюу түүнээс дээш нийт 161 сум тодорхойлогдсон байна. Үүнээс “Маш их” түвшинд байгаа 7 аймгийн 53 сумын 4470 өрх айл цас хайлалтаас үүсэх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна.

Зөвлөмж:

  1. Үер усны аюул, халиа дошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг чанартай зохион байгуулах,

  2. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  3. Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,

  4. Үерийн эрсдэл өндөр аймаг, сумдын автозамын дэд бүтцийн дагууд үерийн ус, бохир зайлуулах сувгийг засварлах, шинэчлэх, шинээр барьж байгуулах, үерийн ус аймгийн төв суурин газарт хуримтлагдах эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын далангийн хог, лаг шаврыг цэвэрлэж, ашиглалтын шаардлагыг хангуулах,

  5. Үерийн эрсдэлтэй бүст оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

  6. Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,

  7. Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  8. Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 15 цаг 3 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 15 цаг 4 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 15 цаг 5 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 15 цаг 6 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 15 цаг 7 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 15 цаг 7 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 15 цаг 8 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 15 цаг 9 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 15 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 15 цаг 10 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 15 цаг 11 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 15 цаг 12 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 18 цаг 58 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 18 цаг 59 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 19 цаг 3 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 19 цаг 4 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 19 цаг 5 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 19 цаг 5 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 19 цаг 8 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 19 цаг 8 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top