x

Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна

Токиогийн гудамжинд нүдэнд хамгийн түрүүнд туссан нь зам, зам дээр явж буй машинууд байсан. Ингэхдээ суудлын автомашин гэхээс илүү хүнд даацын ачааны машин, тэр дундаа хог тээвэрлэдэг машинууд дөнгөж үйлдвэрээсээ гарсан юм уу гэмээр өнгөлөг. Бүр хүүхдийн тоглоомон машин шиг өнгө бүр байхыг яана. Цэл цэнхэр, гал улаан, гялтганасан, манайхаар бол будаг нь ханхалсан гэмээр машинууд давхилдах нь содон харагдаж байв. Дараагийнх нь замын тэмдэг, тэмдэглэгээ. Өчигдөрхөн замаа тавиад, тэмдэг тэмдэглэгээ зурж гэмээр бас л шинэ. Эсвэл жилд хэдэн ч удаа хамаагүй замаа сэргээж, буддаг байх гэмээр. Зам дээр нь цэвэрлэгээний ажилчид ер явж харагдаагүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн хог хаягдал харагдахгүй. Хог хаягдлын менежмэнт төгс болчихсон газарт арга ч үгүй биз. Сонин нь зам талбай нь ямар ч тоос шороогүй, өнгөлөг. Замын хайс хашлага нь бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр. Хөдөлгөөнд оролцож байгаа машинууд ямар ч хир толбогүй, гялгараараа. Ийм нэгэн хавар Токиод болж буйг саяхан тольдоод ирсэн билээ.

Харин монголчуудын хувьд энэ өвөл хүнд өвөл байлаа. Хөдөө орон нутагт зуд болж, малчид маш өндөр гарз хохиролтой өвлийг өнгөрөөв.

Засгийн газраас энэ үйл явцыг гамшиг хэмээн албан ёсоор зарлаж, хандив тусламжийн үйл ажиллагааг өрнүүлсэн. Малын хорогдол 10 сая давах тооцоолол ч урьдчилсан байдлаар гарчээ. Цаг агаар наашилж, одоо л малчид сөхөө авахтайгаа болж буй.

Өнгөрсөн өвөл зөвхөн малчдад хүнд байсангүй бололтой. Улсын нийслэл Улаанбаатарт ч хахир өвөл болжээ, янз нь. Учир нь гэрээсээ гарахад, гудамжаар алхахад, машиндаа суухад малчид шиг цас, шуургатай байлдаагүй ч шороо тортог, нүүрсний угаар, машины утаатай байлдсан юмуу гэмээр дүр зураг өглөө бүр угтаж байна. Ийм дүр зураг хаа сайгүй байна.

Өчигдөр хэд, хэдэн газраар явж үзлээ. Гандан, Тасганы-Овоо орчим бол Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй цэгт тооцогддог. Зурагтын арын гэр хороолол орчимд гуу жалга, сүүдэр тал руугаа харсан хэсгийн цас арай ч хайлж дуусаагүй байна. Гэхдээ цас гэж хэлэхэд тун хэцүү. Хав хар, тортог тогтчихсон, хуруугаараа тэмтэрч байж цас гэж мэдэхээр юм.

Сүүлд орсон их цасыг цэвэрлэхдээ замын хажуу руу овоолсон. ТасганыОвоогоор уруудахад тэр цас одоо арай хайлж дуусаагүй байна. Цасан дээр нүүрсний утаа, машины утааны тортог суугаад удахаар сааралтсан овоолго л болчихдог юм байна. Тэр саарал цас хайлаад явган хүний зам руу урсаж орж иржээ. Хүн явахад бэрхшээлтэй. Хэд алхаад өлмий дээрээ нэг, өсгийн дээрээ нэг хоёр харайх энүүхэнд. “Уран гулгалтаас уртын харайлт руу” гэсэн шог хэллэг энэ байх.

Манай нийслэлийн явган хүний зам нь тийм ч стандартных биш. Хавтангууд нь эв хавгүй шахагдчихсан, зарим хэсгээрээ эвдрээд шороотой газар нь ил болчихсон замууд захаас аваад бий. Тийм хэсэгт саарал цас хайлаад ороод ирэхэд тортогтой зуурсан шалбааг болж харагдана. Ийм зам дээр тамхины иш, элдэв янзын цаас, хог хаягдал үргэлж таарахыг яана. Тэгээд зогсохгүй тав алхаад л нус цэр явган хүний замаар нэг нялайж байх тохиолдол олонтаа юм.

Автомашины зам бас л ярилтгүй. Тэмдэг, тэмдэглэгээ хаана байгаа нь харагдахгүй бас л нэг сааралтсан үргэлжилсэн эгнээ. Эрхбиш зарим г азраараа хашлага тавьчихдаг учраас сөрөг урсгалаа ялгаад байна уу гэмээр. Зам дээрх шороо тоос нь хуруу зузаан.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг харлаа. Бохир, шороо тортогтой, угаагаагүй машин тоолсноос цэвэрхэнийг нь тоолбол амар юм байна. 10 машин өнгөрөхөд нэг л цэвэрхэн машин зөрж байх жишээтэй. Уг нь жолооч нар угааж цэвэрлээд л хөдөлгөөнд оролцож байгаа бололтой. Гэвч хуруу зузаан тоос шороотой зам дээр хагас өдөр явахад л машин халтардах нь ойлгомжтой. Тиймдээ ч машины орой хэсэг нь цэвэрхэн, дандаа хажуу бөөрөн хэсгээрээ шороонд дарагдчихсан нь дийлэнх байна. Уншигч та ч бас хараарай. Хөдөлгөөнд оролцож байгаа, зогсоолд тавьсан бүх машин өнгө нь ялгарахааргүй сааралтжээ. Нийтийн тээврийн автобус ч ялгаагүй. Шороо тоосонд дарагдсан автобус буудал бүрт ирж зогсож байна лээ. Хүмүүс суухдаа автобуснаас холуур тойрч хаалган дээр нь очиж харагдсан.

Замын голоор, хажуугаар тарьсан модод л хамгийн өрөвдөлтэй харагдаж байна. Уг нь тэд амьд биетүүд. Хэдийгээр нахиалж, цэцэглэх болоогүй ч өдийд бол моддын өнгө сэргээд шаргалтаад ирэх цаг. Гэвч улсын нийслэл Улаанбаатарын төвөөр тарьсан модод танигдахгүй шинжтэй. Хэлбэрийг нь харж ялгахаас биш нийтээрээ хар сааралтсан бөөнийсөн юм болжээ. Зөвхөн модод ч биш. Тагтаа, болжморууд нисч байна. Тагтаа цэнхэр, болжмор бор биш бил үү. Бас л нэг сааралтсан шувууд нисч байна.

Замын хажуу дахь хайс хашлага эвдэрхий. Зам дагуух үйлчилгээний газар, барилга байгууламжуудын өнгө хэдийнэ гандчихсан, дээр нь шороо тоос тогтчихоороо нэлэнхүйдээ саарал л харагддаг юм байна. Хотын гудамжаар яваа хүмүүсийг ажиглалаа. Хар бараан голдуу хувцастай хүмүүс их байдаг ажээ. Ийм өнгө төрхтэй орчинд яваа хүмүүс яаж ч хичээсэн инээмсэглэхгүй. Баргар, ууртайдуу царайтай ихэнх нь угтана.

Гэр хороолол бүр ч хүнд дүр зурагтай байна. Чингэлтэй, Дэнжийн мянга орчмын гудамжаар явж үзлээ. Нэг үе угаадсаа ил асгадаг байсныг бодвол дээрджээ. Гэсэн ч гудамж талбай, хашаа, гэрүүд дээр нийтээр нь хар шороо асгачихсан гэмээр хар саарал болжээ.

Ийм дүр зураг нийс лэлийн аль ч өнцөгт байна. 1.6 сая хүн амьдарч, амьсгалж байгаа Улаанбаатар хотын хаврын дүр төрх энэ. Өвөлжин шороо тортогтой дайтсан юм уу гэмээр, эсвэл шороон шуурганаас гарч ирсэн юм шиг хүнд хавар нийслэлд болж байна. Машин дээр, зам дээр хуруу зузаан шороо тогтож байгаа шиг нийслэлчүүд ч ийм хэмжээний бохирдолтой агаарыг амьсгалж байгаа гэж бодохоор гомдол төрөх аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 9 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 10 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 8 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 11 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 44 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 45 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 14 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 1 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 3 мин Эх оронч Лоохууз 16 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 3 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top