x

Эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулна

Жил бүрийн гуравдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны зорилго нь байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд оршдог. Эх дэлхийн цаг 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм.

Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг юм. Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн гол агуулга нь хүн бүр байгальдаа тустай ямар нэгэн эерэг үйлс хийж, эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриалж байна.

Монголд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа "Зориг" сангийн дэргэдэх Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран ажиллаж байна. 

Энэ жил эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна. Говь нутгийн бэлгэ тэмдэг болсон амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэгийг иргэдэд хүргэхийг зорьж байгаагаа зохион байгуулагчид хэлжээ. Мөн булаг, шандны эхийг хамгаалах, ширгэсэн булгийг сэргээх ажлыг орон нутагт өрнүүлж байна.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Зайсан хилл цогцолборт энэ сарын 25-нд болно.

Энэ үеэр сонирхсон хүн бүр нээлттэй микрофоноор дамжуулан байгальдаа хийж байсан эерэг үйлдлээ хэлж хуваалцах боломжтой. Мөн хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр болно.

Тухайлбал, хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу “апсайкл” хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулах ашиглахын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд, “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид  шинэлэг, шилдэг бүтээлүүдээ дэлгэн сонирхуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top