x

Д.Сосорбарам: Тогтолцооны эмгэг

Манай үндэстэн төр хувийн хэвшлийн түншлэл буюу түүгээр улбаалж бусдын боломжийг булаагч зарим нэгэн тусгай, давуу, онцгой эрх эдлэгч арын хаалганы ба ногоон гэрлийн компануудын дээрэнгүй буруу үйлдлээс болж доройтож байна. Төрд өмч төвлөрүүлэхээр авилгал цэцэглэж, аллага таллагын нүгэл хөврөнө.

Төрийн заавартай төв банк цаасан мөнгө хэвлэн зах зээлрүү овооруулснаас аванхайлж эрэлт нийлүүлэлт эвдэгдэн имфляцад өртөж үнэ тэнгэрт хадаж, жам ёсны зах зээл бусниж нийгэм эмх замбараагүйрүү түлхэгдэнэ.

Данхар төр худал хуурмагийн туйл болоод зогсохгүй бизнест хөндлөнгөөс оролцож айлгах, сүрдүүлэх тактик хэрэглээд үндэстнийг сүйрэлрүү түлхэчихдэг нь гэм биш социалист авир.

Үндэсний үзэл нь коммунизм, социализм, фашизм, нацизмыг турхирч түүнд өртөгч мухар сүсэгтнүүд сэтгэцийн эмгэг тусч бүр солиорол болж даамжран нийгмээрээ галзуурч хүн бие биенээн матах, муулах, алж хядахаас ч буцахгүй болно. Цэвэр цус, хөх толбо ярьдаг эмгэг согогтой пролетарууд дэмийрэх нь эмгэнэл. Энэ бол зүүний үзэлт тогтолцооны солиорол болой.

ЗХУ Ленин, Сталин хоёрыг,Герман Гитлерийг, Камбож Пол Потыг, БНХАУ Маог, БНМАУлс Чойбалсан,Цэдэнпил нарыг тахин шүтэж хариуд нь дарлуулан тамлагдаж үйлээ үзсэний хар цус үнэртсээр л. Эдүгээ Путлер гэдэг галзуу алуурчин дэлхийг түгшээж байна.

Орос орон бол шорон гэж Александр Сольженицн энэлж байсан. Амьтны ферм гэж Жорж Оруэл тэднийг шоолсон. Манай Р Чойном гахайн хороо шиг орос орон гэж ёгтолсон. Эмгэггүй байх боломж гаргалгаа байна уу?

Байгаа шүү! 

Яаж?

Авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй, хүнээ хүчирхийлэлээс, өмчийг нь дээрэм тонуулаас, үндэстнээ аюулт үзэгдэл, элдэв дайралтаас хамгаалдаг хараат бус, зөв ёс зүйтэй сэргийлэх, шүүх, батлан хамгаалах байгуулагатай байх үйлс нь эрх чөлөөт нийгмийн үндсэн зорилго ба сайн засаглалын суурь юм.

Төрд төвлөрүүлсөн өмчийг нээлттэй ил тод зүй зохистой эрэмбэ дараатайгаар бодитой үнэлэн хувьчлах явдал бол авилгал устахад том дөхөм болно. Төв банкийг татан буулгаж цэвэр чөлөөт банкны системийг буй болгон мөнгө хэвлэн цутгахыг зогсоож үнэ чөлөөлөх үйл хэрэг нь тун чиг зөв галбир болой.

Өмчгүйгээр ямар ч эрх яриад нэмэргүй. Өмчтэй хүн түүнийгээ өсгөн үржүүлэх, худалдах, солилцоо хийх,гадаад дотоодод гэрээ хэлцэл хийх, эрсдэлээ үүрэх, хариуцлагатай байх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технолгийг нээх, нэвтрүүлэх, ашиглах гэх мэт эрхүүдийг эдлэнэ.

Энэ чинь л жинхэнэ эрх чөлөө, үнэ цэнэ. Эндээс үүдээд хүн өөрийгөө үнэлэх, хийж бүтээх, сэтгэн бодох, туурвих эрхүүд углуургаараа аяндаа угсрагдана.

Өмчийг тойроод бүх эрхүүд хуульчлагдана. Хууль хүнийг хамгаалахаар хүн хуулиа биелүүлэн хамгаална. Хүн өөрийнхөө төлөө ямарч саад тотгоргүй ажиллах, амьдрах, аз жаргалаа цогцлоох болсон нөхцөлд сэтгэцийн эмгэг илээршина.

Эмгэг согог хамгийн бага байх бололцоо бол эрх чөлөөт тогтолцоо мөн болой. Хүн бие биенээн хохироохгүй байна гэдэг бол жинхэнэ ёс зүйт зөв зүй тогтол. Харилцан баялгаа өгөлцөж авалцан найрсаг амьдрах, бүтээсэн бүхнээрээ хүн хүндээ үнэлэгдэх нь чухал.

Өнөөдөр зуун хорь гаруй сая хүнтэй Япон улс 12, найман сая хүнтэй Швецари улс 7 яамтай дэлхийн хамгийн хамгийн хөгжингүй орнууд. Гурав гаруйхан сая хүнтэй Монгол 22 яамтай, 22 сайд, 23 дэд сайд, 22 төрийн нарийн 22…22…22..23…..явж өгнө.

Манай улсын төсөв 27 их наяд. 9 яамтай болгоод 21 санг татан буулгавал 16 их наяд хэмнэгдэх нь байна шүүдээ ! Бод доо сайн тунгаа !

Юу бодогдож байна ?! Танд ?!

2024.03.14

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 50 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 54 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 55 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 56 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 57 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 54 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 56 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 57 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 11 цаг 59 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 1 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 2 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 6 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 18 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 19 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 21 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 23 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top