x

Шивэй Хамаг монголын дээдэс

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл

Монгу Шивэй нь Хамаг монголын дээдэс. Монгу Шивэй нь Эргүнэ голын савд оршиж байсан. Үүнийг хөдлөшгүйгээр Хуучин Тан төрийн түүх Бэйди, Судрын чуулган эх сурвалжууд баталж байна.

Шивэй хамтрал, Шивэй овогтоны түүх нь өнөөгийн монголчуудын түүх дэхь буруу зангилааг тайлна. Түрг, Уйгур, Кидан, Шивэйгийн түүхийг харилцан хамааралтайгаар судлахаар түүх бүтэн цогц болж байна.

Шивэй хамтралын түүхийг Вэй улсын бичиг, Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн бичгээр хүргэнэ. Монголын нууц товчоог Хуучин Тан төрийн түүхтэй харьцуулан судлахаар Монголын нууц товчооны агуулга домог биш, түүхэн баримт гэдэг нь тодорхой болж байна.

Шивэй хамтрал (нэгдэл) Вэй улсын бичгээс

“Дунд орны Вэй улсын бичигт анх Шивэй-гийн тухай ингэж бичигджээ: “Ши вэй улус Ужи-гийн хойгуур мянган ли-д бий. Лио-д очиход 6000 ли байна. Лү чү хе лонг-ийн хойгуур мянга илүү ли байна. Кидан улус ороод ахиад хойшоо арван өдөр яваад Чуо шүй голд хүрнэ. Бас хойшоо гурван өдөр яваад Гай шүй голд хүрнэ. Бас хойшоо гурван өдөр яваад Ду лиао ууланд хүрнэ. Тэр уул өндөр том учир тойроод гарахад З00 ли байна. Бас хойшоо гурван өдөр яваад Их ус бий бөгөөд Чу ли хэмээн нэрлэнэ. Ахиад хойшоо гурван өдөр явбаас Рен шүй гол хүрнэ. Ахиад хойшоо таван өдөр явбаас тэдний улсад хүрнэ. Нэгэн их ус хойноос ирэх бөгөөд өргөн нь дөрөв илүү ли байна. Жи сү гол хэмээн нэрлэнэ. Улсын газар нь нойтон. Хэл нь Ки мо ши, Кидан, Дуй мо луй улустай адил. Амуй (шар будай) элбэг. Зөвхөн гахай загасаар хооллоно.Үхэр адуу тэжээнэ. Хонь байхгүй. Зун болбоос хотонд сууна. Өвөл болбоос ус өвс дагана. Булганы арьс элбэгтэй. Эрс гэзгээ бооно. Ясан нум сум хэрэглэнэ. Тэдний сум их урт байдаг. Эмс гэзгээ сүлжиж гараа дэлгэсэн мэт үсээ салаална (энэ өгүүлбэрийн орчуулагыг дахин хянах шаардлагатай). Тэдний улус нь хулгай зэлгэй багатай. Нэг удаа хулгай хийвэл гурав дахин торгоно. Хүн албаас 300 адуугаар төлнө. Эр, эм гээд саарал бугын арьсаар хөнжил гудас хийнэ. Матигар эдээр архи нэрнэ. Улаан шүрэнд дуртай, бүсгүй хүний засал болно. Хүзүүндээ өлгөсөн байдаг. Олон байхаар баян гэж үзнэ. Эм нь ийм бэлэг өлгөөгүй болбоос гэрлэхгүй. Аав ээж нь нас барваас гурван жил уйлна. Ясыг нь ой модон дээр тавина. У динг-ийн 2 оны 4 сард Жан Яан доу фэ-йг элчлүүлэн газар нутгийнхаа юм барив”.

Тайлбар:

  1. Ли нь 500 метр гээн хожим стандартлагджээ. Эрт 300-360 алхам нэг ли байжээ. Тухай үед барагцаагаар 500 метр арай хүрэхгүй газрыг нэг ли гэх болов уу.
  2. Жан Яан доу фэ Шивэй нутагт элчлэгдсэн нь У динг-ийн 2 оны 4 сар буюу НТ 554 онд (цагаан сар дээр нэмэх 4 сар буюу таван сарын дундаас зургаан сарын сүүл болж байна. Зуны сар болно) Шивэйд очжээ.
  3. Мал ахуйтны нутгаас (өнөөгийн Дунд орны умард хэсэг) анх олдсон амуй (шар будаа) будаа 8000 гаруй жилийн өмнөх гэж тогтоогджээ. Тухайн үед тутраг (цагаан будаа) өргөн дэлгэрээгүй гол тариа амуй байжээ. Мал ахуйтан амуй тарианы 8000 жилийн түүхтэй.
  4. Жи сүй гол хэмээн нэрлэнэ. Хан хэлээр Жи гол (сүй-гол) болно. Дунд орны мин нан аялгаар Зэ гол болно. Өнөөгийн ОХУ Амур мужийн Зея гол болно. Өргөн нь 4 ли илүү гэдэг нь 1км гаруй. Зея гол Амар мөрөнтэй нийлэх хэсэгтээ Амар мөрнөөс өргөн бөгөөд гүн болно. Зэ гол нь Зея гэдэг нь батлагдаж байна. Зеягийн усан санг 1964 онд байгуулжээ. Дээр дурьдсан Жан Яан доу фэ-гийн Киданаас эхлээд Зэ голын Шивэйчүүд дээр ирэх аялал нь газрын зурагтай нийцэж байна. Эргүнээ голын төгсгөл Зэ хоёрын хооронд 300 км хүрэхгүй байна.

Вэй улсын бичгийн тухай хэдэн үг

Вэй улсын бичиг нь 130 бүлэг. Уг бичгийн агуулга нь IV зууны сүүлээс VI зуун дунд үе хүртэлх Хойд Вэй илийн мандаж, бөхсөж буйг өгүүлжээ. Тобай гүй (Умард Вэй улсыг байгуулагч) Жэн юань-аар 10 бүлгийг бичүүлэв. 487 онд Лүй Бяо уг номыг цогц болгон эмхэтгэв.1061 онд Сүн илийн үед дутуу хэсгийг нөхөн бичиж дуусгажээ.

Шивэй хамтрал Сүй улсын бичгээс

Ши вэй, Киданий төрөл болно. Урагшаа байсныг нь Кидан, хойшоо байсныг Шивэй гэнэ. 5 аймагт хуваагдана. Нэг нэгэндээ захирагдахгүй. Өмнөд Шивэй, Хойд Шивэй, Бо Шивэй, Шэн мо да Шивэй, Их Шивэй гэж хуваагдана. Эзэн байхгүй, хүн ард нь ядуу буурай, Түргээс гурван Тоотон түшмэлээр ерөнхийлөн захирна. Шивэй Киданы хойгуур 3000 ли-д бий. Газар нь тарчиг, хүйтэн, зун болохоор баруун хойшоо Дай бо, Циан дуй гэх хоёр ууланд нүүж хүрнэ. Өвс мод ихтэй, араатан гөрөөс элбэг ялаа шумуул бас их, хүмүүс нь урц барьж суух бөгөөд түүний (ялаа шумуулын) хороос зайлдаг. Яваандаа 25 аймаг болсон. Аймаг бүрт Үы мо фү ман чу бий. Ахлагч болно. Нас барсаны дараа үр хүүхэд нь залгамжилна, үр хүү үгүй нь болбоос ухаантай баатар хүнийг сонсгож суулгана. Тэдний зашил: эрс нь бүгдээрээ үсээ гүрнэ, эмс нь үсээ бөөгнүүлэн богтлон. Хувцас нь Кидантай адил. Үхэр тэрэг хөлөлнө, хойгуур байгаа нь Ши вэй гэж нэрлэнэ. Цу чү гээр сууц болгоно. Түргийн эсгий тэргэ шиг байна. Гол гаталваас гутлаа тайлна, салыг арьсаар бүрээд завь болгоно. Адууд өвсийг гүрээд эмээл болгоно. Дээс залгаж жолоо болгоно.

Цин сэ гү модоор сууц болгоно. Дээр нь Цу чү-гээр хучна. Нүүвээс ачаад явна. Гахайн арьсаар дэвсгэр хийж, мод сүлжээд гудас болгоно, эмс бүгд өвдөгөө тэвэрч сууна. Цаг агаар нь ихэнхдээ хүйтэн. Тариалангийн хураалт гэж маш хомс. Хонь байхгүй, адуу бага, гахай үхэр элбэг, архи нэрээд сууж ууна. Мо хэ-тэй адил заншилтай. Гэрлэж хуримлах ёс нь хоёр айл хоорондоо зөвшөөрөөд хүргэний талын зууч эмэгтэйнд очно. Үхэр адуугаар бэлэг болгоно.Тэгээд гэртээ харина. Хөл хүнд болсны дараа гэрт нь хүргэж өгнө. Эм хүн гэрлэхгүй нь бэлэвсэн эмтэй хамт амьдарч болохгүй гэнэ. Аймагийн хамтын том урц бий. Хүн үхбээс түүний дээр тавина. З жил гашуудаж сууна. Жилдээ 4 удаа уйлна.Тэдний улсд төмөр байдаггүй, булга элбэг.

Өмнөд Ши вэй-гээс хойшоо 11 өдөр явбаас хойд Ши вэй-д хүрнэ. 9 аймагт хуваагдана. Ту хэ уулыг тойроод сууна. Тэдний аймгийн захирагч түшмэлийг Ци үинг мо хе чуо гэж нэрлэнэ. Нэг аймагт 3 мо хе чуо байна. Цаг агаар нь их хүйтэн, цасны зузаанд морь шигдэнэ. Өвөлдөө ууланд орж шавар нүхэнд сууна. Мал агуурс нь ихэнхи нь хөлдөж үхнэ. Хүдэр булга элбэг, агнаж гөрөөлхөөр адал болгоно. Махаар нь хооллож, арьсаар нь хувцас хийнэ. Мөс ухаж уснаас загас, мэлхийг агнана. Газарт нь цас их овоорно.Унаж гэмтэхээс болгоомжлон мод хөлгөлөн (хөлөндөө өргөн модон ул углана) явна. Заншил нь бүгдээрэй булга агнахаар ажил болгоно, үнэг элбэг бол хамгийн сайн ан. Ахиад хойшоо 1000 ли явбаас Бо Шивэйд хүрнэ, Ху бу уу-ийг тойрон сууна. Хойд Шивэйгээс хүн амаар их, хэдэн аймаг байгааг мэдсэн хүн үгүй. Хус модны үүсээр сууц барина. Бусад нь хойд Шивэй тэй адил.

Хойд Шивэйгээ баруун өмнөөс 4 өдөр яваад Шэн мо да Шивэйд хүрнэ. Голын нэрээр аймагийг нь нэрлэсэн болно. Өвлийн сард нүхэнд сууж, билигийн улирал (өвлийн хатуу) хатууг туулна. Ахиад хойшоо хэдэн мянган ли явбаас Их Ши вэй-д хүрнэ. Зам харгуй нь аюул бэрхшээлтэй. Үг хэл нь нэвтрэхгүй. Булга болон саарал хэрэм их байна.

Хойд Ши вэй цаг цагт элч явуулан бэлэг барьна. Тэнд хүрсэн хүн байхгүй.

Сүй улсын бичгийн тухай хэдэн үг

Сүй улсын бичгийн зохиогчийг Вей Жэн гэж үздэг. Хожим НТ621 онд Тан улсын түшмэдээс Чи, Лианг, Чэн, Зоу, Сүй гэх таван улсын түүхийг найруулах тухай санал гаргажээ. НТ622 онд эхэлж бичээд НТ 636 онд дуусган тушаасан байна. 84-х шастир дотор Ши вэй-гийн тухай тэмдэглэл бий.

Тайлбар:

: “Түргээс гурван Тоотон түшмэлээр ерөнхийлөн захирна” гэдэг нь Шивэйгийн хүн малын тоо авагч гурван түшмэл болно. Шивэй нь Түрэг төрийн “тоонд” оржээ. Тоонд орно гэдэг нь хүн амынхаа болон малынхаа тоог жил болгон Түрэг төрд өгнө гэсэн утга. Тоонд орно гэдгийг тухайн үеийн төрийн хэллэгээр тоотно гэдэг байв. “Тоо” нэр үг+ “т”үйл үг үүсгэгч. Тоот гэдэг нь тоонд орсон гэсэн утга. Мөн тоот гэж олон тоогоор хэргэлжээ. “Тоо” нэр үг+ “т” олон тоо үүсгэгч тоот гэдэг нь “би”+ “д” олон тоо үүсгэгч = “бид” гэдэгтэй адил олон тоо. Хадан бичигт үйл үг тоот, нэр үг тоотыг хооронд нь ингэж ангилжээ. “Тоот” (олон тооны нэр үг) гэдэг үгийг хадан бичигт 𐱃‏𐰆‏𐱃‏𐰀‏ тоото гэж бичжээ. Харин үйл үг “тоот”-ыг өнгөрсөн цагт тоотов (тоотоп) 𐱃‏𐰆‏𐱃‏𐰯‏ гээн оржээ. Энэ өдгөө халх аялгуугаар “тооцов” болно. Тооцов гэдгийн эх утга нь тоондоо авав гэсэн утга. Өдгөө тооцоо хийнэ гэдгийн цаад утга нь өөр өөрийнхийгээ авахыг хэлнэ. Шивэйчүүд Түрг овогтоны түрг илийн тоонд орсон тул тэд жил болгон заасан тооны залуучуудыг Өтүгэн рүү цэрэг, ажлах хүчинд явуулна, малнаасаа татвар төлнө. Төр дагаж тоо өөрчлөгддөг тул тухайн үед Шивэйчүүд Түрг овогтоны бир, ки, уч гэх хүннү тоог хэрэглэж байжээ. Энэ тухай хожим Монголын нууц товчооноос жишээ хүргэнэ.

Шивэй Түрэг төрийн хур Хуучин Тан төрийн бичгээс

“Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ. Нао ю үй хэ голын Хойгуур сууна. Тэдний улс нь нийслэл хотоос зүүн Хойш долоон мянган ли-д байдаг. Зүүншээ Хэ ш үй голын Мо хэ, барууншаа Түрэг хүрнэ. Өмнөшөө Кидантай залгалдан Хойшоо үй хайд хүрнэ. Тэдний улсад эзэн гэж үгүй. Их ахлагч гээд арван долоон хүн бий. Бүгдийг нь Мо хэ фу хэмээн нэрлэнэ. Үе уламжлан захирна, Түрэгт харьялагдана. Цэргийн зэвсэг нь эвэр нум, яргай сум бий. Харвахдаа маш сайн. Хааяа цугларч гөрөөлж авлана. Дуусахаар таран одно. Тэдний хүн ард цэрэг дайчдад алба татвар байхгүй. Бага урц бариад дээгүүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариална. Чадахгүй болбоос үхэр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цаc шуурга ихтэй. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ. Арьсаар нь нэхий хийж, эр эмгүй хувцас хийж өмсөнө. Гэзгээ сул тавьж, зүүнш хандсан энгэртэй байдаг. Тэдний баян хүний эд хогшил нь таван өнгийн элдэв сувд болно. Хуримлаж гэрлэхийн ёс нь эрэгтэй нь урьдаар эмэгтэйн гэрт очно. Гурван жил хүчээ өргөнө. Гэрлэх цаг болоход эхнэрээ богтлож авна. Хүч өргөсөн хугацаа нь гүйцэхэд хадам нь эд хогшлыг нь хувааж өгнө. Эхнэр нөхөр тэргэнд юм хумаа ачаад хэнгэрэг цохиж бүжиг бүжиглэн бүгдээр буцна”.

“У дэгийн дундаж үеэр нутгийнхаа эд юм өргөв. Жэн гуаны гүрван он. Элч томилон булганы сүүл өргөв. Түүнээс Хойш төрд тасралгүй бараалхав”.

“Монголын нууц товчоо” ба “Хуучин Тан төрийн бичиг”-ийн агуулга давхцалт.

“Чингис каган-ну уза ор дээр-э тэнгэри-эсэ зауату төрөгсөн Бөртэ чино ажу’у. Гэргий инү Гоау марал аж’иау. Тэнгис кэтэлжү ирэп”. Тэнгис гаталсан (гэтэлсэн үзийн, гаталсан угын дуудлага) нь түүхэн үйл тул Монголын нууц товчооны анхны гурван өгүүлбэрт бичигджээ.

Бөртө чоно Тэмүүжингийн (Тэмүүжинг өөрийн эс оруулж тооцов) дээд 22-р үе. Үе хоорондын хугацааг 25 жилээр бодоход 550 590 жил. Тэмүүжин 1162 онд төрсөн гээд бодохоор 612 онд Тэнгис гатлан Шивэйчүүд дээр очжээ. Хэрэв үе хоорондын хугацааг 26 жилээр бодвол 572 жил 590 оны өмнө д Шивэйчүүд дээр очжээ.

Бөртө чоно Гоа марал ямар тэнгис гаталж ирэв? Байж болох хувилбарууд:

  1. 1. Номхон далай
  2. 2. Далай нуур (Хөлөн нуур)
  3. 3. Байгаль нуур

Номхон далай VI зууны сүүл VII зууны эхээр Номхон далай гатлах хэрэгсэл хүмүүн төрлөхтөнд байсангүй. Далбайт усан онгоцны хөгжил IX-X зуунд эхэлсэн. Урьд нь далбайтай сэлүүрт завь хийдэг байсан нь үнэн. Далайг сэлүүрт усан онгоцоор гатлан гэж үгүй. Кристофор Колумб Америк тивийг далбайт усан онгоцоор 1492 онд нээсэн. Хэрэв Бөртө чоно Гоа Марал далбайт усан онгоц хийх түвшинд хүрсэн байсан бол тэд маш сайн далайчид байх байсан бөгөөд арьсан туурагтай урцанд амьдрахгүй байх байсан. ы гаталж ирэх боломж тухайн үед үгүй байжээ. Тэд Номхон далайг гаталсан бол үнэхээр түүхэн үйл байх байжээ.

Далай нуур (Хөлөн нуур) нь өнөөгийн Дунд улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутагт орших 90 километрийн урттай, 27 километрийн өргөнтэй хамгийн том нуур. Уг нуур нь Монгол улсын Өгий нууртай төстэй. Өгий нуураас 13 дахин барагцаагаар том. Уг нуурыг гатлах шаардлаггүй. Нуурыг тойрсон жир (газар) нь Өгий нуур шиг “цагаан” дардан. Сайн хөтөлгөө морьтой сайн унаач үүрээр гараад шөнөдөө нуурыг тойроод ирчих газар. Унаач замдаа Оршуун, Эргүнэ голыг гатлах болно. Далай нуурын өмнө зусаж буй айл зундаа нуурын ард хэд хэдэн удаа нүүж очиж болох газар. Тэгэхээр Далай нуурын урд хойно буух нь түүхэн үйл огт биш.

Байгаль нуур нь өнөөгийн Оросын Холбооны Улсын Буриат улсын тагд орших нуур. Урт нь 636 км, Өргөн нь 79.5 км. Том нуруу, уулсаар тойрсон тогоон дотор байгаа нуур гэж хэлж болно. Баруун талд өндөр огцом налуу хадаар хашигдсан. Зүүн талд уулс нь нуурнаасаа арваад километрийн зайтай. Ойс, намагтай. Байгаль нуурыг зун өвөлдөө ураг бүлээрэй тойрно гэдэг бол бэрх үйл. Өвлийн цагт мөсөөр гэтлэх нь цорын ганц зам. Тэгэхлээр Бөртө чоно Гоа марал Байгаль нуурын умараас Шивэйчүүд дээр очжээ. Энэ бол түүхэн үйл.

Дунд орны үе үеийн төрийн түүхэнд Байгаль нуурыг умард далай гээн тэмдэглэжээ. Дунд орон эргэн тойрон олон далайтай тул ингэж тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Яагаад Монголын нууц товчоонд зөвхөн “тэнгис” гээн тэмдэглэв? Хариулт амархан. Хүн үндэстэнд өөр тэнгис байхгүй тул ингэж тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр Бөртө Чоно ураг бүлээ аван тэнгис гатлан Түрэг төрийн үеэр Шивэйчүүд дээр очсон болж байна. Тэнгэсийн хойно тухайн үед байсан овогтоны нэр мануусын та бүхэнд хүргэсэн эх сурвалжинд байгаа. “Хойд далайн умард Дү ло зэрэг буй” гэж “Умард төрийн түүх Түрэг Тэ лэ”. Тэгэхээр тэд Тэлэ-гийн Дү ло-гос Шивэйд очсон байх нээ.

Хэн Бөртө чонод нүүх зөвшөөрөл олгосон бэ? Тухайн үед Илээ тоотно гэдэг нь их улсынхаа хүн малын тоог мэдэлдээ байлгахыг хэлж байна. Хүннүгээс эхлэн жил болгоны 9 сард (цагаан сар + 9 сар) тоог төвд өгдөг төрийн уламжлалтай. Түргүүд хаанаас эх оронтой (анх орон) вэ? “Умард төрийн түүх Түрэг Тэ лэ”-д “Түрэгийн дээдсийг бас Суо улсаас гаралтай гэж хэлдэг. Хүннүгийн хойдод буй” гэжээ.

Тэгэхээр Түргийн дээд Ашна Бөртө чинотой нэг газраас биш гэхэд ойролцоо газраас эх оронтой (анх оронтой) байжээ.

Шивэйчүүд эртний хамтрал хэвшилтэй байсан тул тэнгис гэтлэн ирэгчдийг өөрийн нэг хэсэг болгохоос боолчилж эс чадна. Тэдний хамтралын хэвшил нь ийм ангийн ялгааг даахгүй.

VI зууны сүүл VII зууны эхэн Бөртэ Чоны нүүдэл

Шивэй Тан төрийн хур, Хуучин Тан төрийн бичгээс

Өгүүлэх нь: “Ши вэй, манай Тан үлсад есөн аймагтай бөлгөө. Давааны баруунтах Ши вэй, уүлын арын Ши вэй, шар толгойт Ши вэй, их Ши вэй, бага Ши вэй, По во Ши вэй, Не бэй Ши вэй, тэмээ Ши вэй гэж бий. Бүгдээрээ Лиу чэн жюны зүүн Хойгуүр байдаг. Ойр байгаа нь гүрван мянган таван зуун ли, хол байгаа нь зүргаан мянган хоёр зуун ли бий. Өнөөгийн Ши вэйгээс хамгийн баруундаа Уйгуртай хилэлдэг нь У су гу аймаг болно. Жүй лун нуурын баруун өмнүүр сууна. Зүүншээ И сай мо аймаг бий. Ахиад зүүншээ Сай хэ зи аймаг бий. Энэ аймаг сайн адуутай. Айл өрх нь маш их. Чо голын өмнүүр нутаглана. Тэр голыг заншиснаар Яан зи гол гэнэ. Бас Хэ Же аймаг гэж бий. Зүүншээ У ло ху аймаг бий, бас На ли аймаг бий. Зүүн Хойшоо уулын арын Ши вэй бий. Хойгуүр нь их Ши вэй бий.Хойшоо По во Ши вэй бий. Зүүншээ давааны барууны Ши вэй бий. Зүүн өмнөшөө шар толгойт Ши вэй бий. Энэ аймгийн цэрэг хучирхэг айл өрх нь маш их. Зүүн Хойгуүр аар Да гаотай залгана. Давааны баруунтах Ши вэйн Хойгуүр На бэгийн салаа Ши вэй бий. Энэ аймаг нилээд бага. У ло хугийн зүүн өмнүүр хоёр зуу илүү ли байдаг, На голын Хойгуүр эртний У ваны үлдэгдэл хүмүүс бий. Өнөө өөрийгөө У ван үлс гэж нэрлэнэ. У дэ, Жэн гуаны дундаж үеэр элч томилон төрд бараалхаж өргөл өргөв. Тэдний Хойгуүр Их уулын араар их Ши вэй аймаг бий”.

“Аймаг нь Ван жан голыг тушин нутаглана. Тэр голын эх нь Түрэгийн зүүн Хойших хил болох Ж үй лун нуураас эхлэнэ. Мадарч тахирлан зүүнш урсаж, баруунш Ши вэйгийн хил дамжин, зүүнш их Ши вэйгийн хил өнгөрнө. Ахиад Мэн у (Монгу) ши вэйгийн Хойгуүр, Ло зу Ши вэйгийн өмнүүр өнгөрөн зүүнш урссаар На гол, Ху хан голтой нийлнэ. Ахиад зүүнш урссаар өмнөт хар голын Мо Хэгийн Хойгуүр өнгөрч Хойт хар голын Мо Хэгийн өмнүүр, зүүнш урссаар далайд цутгана”.

Тайлбар:

Ван жан гол нь Эвэнк хэлэнд honkirnaur, монголоор Эргүнэ гол гэнэ. Ж үй лун нуур нь Хөлөн нуур болно. Хөлөн нуурнаас гарах гол нь Эргүнэ. Эргүнэ гол Шилка голтой нийлсээр Хар мөрөн (Амур мөрөн) болно. Монгу Шивэй нь Эргүнэ голын төгсгөл хэсгийн өмнүүр оршиж байжээ. Монгу Шивэйгээс Монгол нэр үүсэлтэй. Үүнээс өмнө Монгу гэдэг нэр түүхэн бичигт үгүй байна. Судрын чуулганд: “ Тэдний амьдралын эхэн үеийг үнэнч түрэг түүх уншигч нар өгүүлэхдээ: Эргүнэ гүн [дээр үеэр] очсон хоёр хүнээс монголын бүх овог үүсэлтэй. Тэднээс гаралтай нэгэн эрхэм ахлагч Бүртэ чоно нэртэй. Тэр зарим овгийн ахлагч байжээ. Түүний удам нь Алан-Гоа гэргийтэй Добун Баян бөгөөд түүнээс олон овог салаалсан” гэжээ. Монголын нууц товчоонд Бүртчино өөрөө тэнгис гэтлэн ирэв гээн бичсэнтэй уг эх сурвалж зөрж байна. Түрэг түүхчид баримчаалсан байж болно.

“У ваны зүүн өмнө гүрван зүүн лийд, бас зүүн Ши вэй аймаг бий. Нао ю үй голын хойгуүр байдаг. Тэр гол нь зүүн өмнөш үрсаж На голтой нийлнэ. Кай юань, Тяан баогийн хооронд цагаан сараар буюу жилийн дунджаар өргөл өргөнө. Да лигийн дундаж үеэр элч томилон төрд бараалхаж өргөл өргөв. Жэн гуаны (793 он) найман оны давхар арван хоёр сараар Ши вэйгийн ду лу түшмэл Хэ же рэ су зэрэг арван хүн төрд ирэв. Тай Хэгийн (831 он) таван оноос найман (834 он) он хүртэл нийт гүрван удаа элч ирүүлэв. Есөн оны арван хоёр сар. Ши вэй их ду ду түшмэл А чэн зэрэг гучин хүн төрд ирэв. Кай чэн, Хүй чангийн дундаж (840-841) үеэр бас элч томилон төрийн бэлэг өргөв”.

Дүгнэлт

Дунд орны үе үеийн гурван төрийн түүхэн эх сурвалжаас Шивэй улсын тухай баримтыг уншигч таньд хүргэв. Вэй улсын бичигт Шивэй нар Зэ (Зея өнөөгийн орос дуудлагаар) голын өмнө нутгалж байсан бол он тоо ахихаар тэд газар нутгаа урагш тэлсэн гэдгийг Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн бичгээс олж мэдэв. Шивэй нарын тухай судалгаа цаашид хийгдэх ёстой. Энэ удаа мануусын зорилго хүн үндэстний түүхийн ноён нурууг зөв сэргээхэд оршиж байна. Шивэй нарын тухай хэлэх зүйл олон байгаа ч энэ удаа гол гэсэн зүйлд та бүхний анхаарлыг хандуулая.

Хамтрал хэвшил vs Мал ахуй хэвшил

Өдгөө хүртэл хүн (хүннү) үндэстний түүхийг тариалан ахуй угшилтай сүүлийн үеийн харийн судлаачид муруй бичиж байгаагын гол шалтгаа нь тэд мал ахуйтны нийгэм байгууламжийг үл билирч байгаагаас болж байна. Монгол судлаачдад энэ тухай ойлголт байхгүй харийхны бэлдэцээр (мэдээлэлээр-энэ тухай өгүүлсэн) цээжээ дүүргээд өнөөг хүрэв. Мал ахуйтны нийгэм байгууламжийг билирч байж мал ахуйтны мөн чанарыг билэрнэ. Үүнийг эс билирч буй нэг нь мал ахуйтны түүхийг судалваас цагийн гарз болохоос гадна ой санамж бохирдуулна. Энэ удаа хамтрал болон мал ахуй хэвшлийн ялгааг товч ангилья.

Хамтрал нь нийгэм эдийн засгийн хэвшил болно. Хамтрал хэвшилд ангийн ялгаа гэж үгүй, эрчимтэй солилцоо гэж үгүй, баялгийг хамтралын хүрээнд бий болгоно. XX зууны дундуур ЗХУ-ын община гэдэг үгийг хүй нэгдэл гээн монгол хэлнээ хөрвүүлжээ. Эх бичиг судлаач маний хувьд уг орчуулага утгын хувьд оновчгүй тул хамтрал гээн сэргээв. Уг үгийн морфологийн задаргаа нь “хам” нэр үг+ “т” үйл үг үүсгэгч+ “р” үргэлжлэх хугацаа+ “л” үйл үг үүсгэгч. Уг үг нь давхар үйл үг бүтээгчтэй шарилж үг болно. “Хамтар хэвшил” гэвэл хамтарч байгаа хэвшил гэсэн утга болно. Энэ өдгөө хүмүүс хамтрал гэдгээр нь мэдэх тул хамтрал хэвшил гэж бичив. Эртний нэгдэл (“нэг” нэр үг + “д” үйл үг үүсгэгч+ “л” үйл үг үүсгэгч. Уг үг давхар үйл үг үүсгэгч орсон шарилж үг. Утга нь нэг болсон гэсэн утга. Эртний “нэгдэл” гэхээс эртний “хамтрал” гэх нь онч нэр болно). Хамтрал хэвшилд баялаг бүтээх нь хязгаарагдмал. Шивэй нарын эдийн засгийн өгөөж VI зуунд маш доогуур байв. Хамгийн үнэт зүйл нь улаан шүр байжээ. Тэд хамтарч амуу тарьдаг, хадлангаа авдаг байжээ. Эртний хамтралд овог гэж байхгүй. Овог зөвхөн мал ахуй хэвшилд үүссэн. Мал ахуйтан эдийн засгийн өгөөж Шивэйчүүдээс 50 дахин өндөр байжээ. Мал ахуй эдийн засгийн хэвшилд нэг иргэн өөрөөсөө гадна арван хүний хэрэглээг бүтээнэ. Иргэн байхгүй бол овог байхгүй. Эртний хамтралд ийм боломж байхгүй. Мал ахуйтны нийгэм байгууламжийн тухай дэлгэр судалгааг та бүхэнд хожим хүргэх болно. Шивэй Тан төрийн хур байхдаа мал ахуйн газар ирж мал ахуйтан болжээ.

Сэхээ (Хийсвэр)

Шивэй нар 554 онд эртний хамтралын хэвшилд оршиж байх үеэс 754 жилийн өмнө Хүннү Модун шанью 4 буман (400 000) цэргээр 320 000 цэрэгтэй ирсэн Хан төрийн Гао зу хуандийг эх цэргээс нь салгаж долоо хоног бүсэлж байсан түүхэн эх сурвалж Сыма Цяний “Түүхэн тэмдэглэлд” бий. НТӨ II зууны Модон шаньюгийн мал ахуйн эдийн засгийн бүтээмж НТ 554 оны Шивэйгийн хамтрал эдийн засгийн бүтээмжээс 50 дахин илүү байжээ. Модун шаньюгийн үр хойчис Тэлэ, Есөн угс, Уйгур, Хэрэйд овогтон болох тухай уншигч таньд нийтлэл хүргэсэн болно.

Манай түүхчдийн бичсэн буруу түүх

Ру ру нь Нирун биш. Ру ру нь (орос судлаачдын гаргалгаагаар Жужаан болсон. Орос оронд Бат хаанаас өмнөх Өтүгэний мал ахуйтныг тэмдэглэл түүх энэ өдгөө байхгүй байна) 402-552 онууд Өтүгэнд төр барьж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд бүтээсэн, МУИС түүхийн танхимын эрхлэгч доктор, дэд профессор П.Дэлгэржаргалын удирдсан Монголын эртний түүх таван номны дөрөв дүгээр боть 27-р хуудсанд: Гол дайсан монгол угсааны Нирун улсыг мөхөөж, Тугухуний хүчийг доройтуулсанаар Төв Азид үндсэндээ Түрэгийг хүчтэй эсэргүүцэх хүчингүй болов” гэж бичсэн нь түүхэн эх сурвалжуудтай он цаг, логик дараалалын хувьд таарахгүй байна. П.Дэлгэржаргал таны удирдсан төсөлд Ру ру-г “монгол угсааны Нирун улс” гээн бичсэн нь тэнгэрт засмал зам тавив, Чингис хаан гар утастай байв гэдэг шиг логикгүйгээр эх сурвалж судлаач надад бууж байна. “Монгол угсааны Нирун улс” байж болохгүй гэдгийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ биш эх сурвалж өөрөө няцаах байна.

Үйл явдал хэзээ болов?

Ру ру-г (П.Дэлгэржаргалынхаар Нирун улс) 552 онд Түрэг Түмэн хаан цохисон тухай Умард төрийн түүх Түрэг Тэ лэ–д: “Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан гэв. Эртний шаньюй лүгээ адил гэсэн утгатай үг буй” Нийтлэл 39. Тэгэхээр үйл явдал 552 онд болж Түмэн хаан өөрийгөө Ил (Их улс) хаан гээн өргөмжилжээ.

Монгол гэдэг нэр хэзээ анх түүхэнд тэмдэглэгдэв?

Хуучин Тан төрийн бичиг Бэй ди –ийн шастирт (Нийтлэл 52): “Өнөөгийн Ши вэйгээс хамгийн баруундаа Уйгуртай хилэлдэг нь У су гу аймаг болно. …Ахиад Мэн у (Монгу) ши вэйгийн Хойгуүр, Ло зу Ши вэйгийн өмнүүр өнгөрөн зүүнш урссаар На гол, Ху хан голтой нийлнэ” гээн бичигджээ. Шивэй барууншаа Уйгуртай хилэлдэг байсан үед Монгу Шивэй гэдэг нэр гарав.

Уйгур хэзээнээс төр барив?

Хуучин Тан төрийн бичиг Уйгур-ын шастирт (Нийтлэл 47): “Гурван жил болоод (Тянь бао-744 оны бичин жил) Ба сы мийг (Басмалыг) дайран ялж өөрийгөө Гу дө ло би га чө хаан гэв. Элч явуулан төрд ирж энэрэнгүй хаан хэмээн өргөмжлөгдөв” гэдэг нь 744 онд Хүннүгийн хойчис Уйгур овогтон Өтүгэнд төрөө үүсгэжээ. Тэгэхээр Монгу Шивэй гэдэг нэр 744 оноос хойш түүхэнд анх тэмдэглэгдэжээ.

Нирун гэдэг нэр аль түүхэн эх сурвалжинд байна вэ?

Нирун гэж зөвхөн Рашид ал Адин Судрын чуулганд гаржээ

Хөрвүүлэг: “Бүлэг хоёр нь монгол-нирун нарын тухай өгүүлнэ. Уг овог нь Алан Гоа-гийн ургаас гаралтай, түүний нөхөр Добун Баяныг оочсоны дараа үүссэн.”

“Дээр дурьдсан Добун-Баяны гэргий Алан Гоа нь Хурлас овгийх бөгөөд маш мэргэн (мэрийлттэй) нэгэн байжээ. Бэлгүнутай, Бугунутай хоёр үрийг түүнд төрүүлж өгөв. Тэд нараас хоёр монгол овог үүсжээ. Зарим нь эх нь Алан-Гоа учир тэд нарыг нирун овогт гэнэ, зарим нь мөн ийм учир дарлкин овог гэнэ. Маргаангүйгээр Нирун овог Алан-Гоа-гийн нөхрийг оочсоны дараа төрсөн гурван үрээс гаралтай гэдэгт санал зөрүү байдаг ч энэ нь харьцангуй [үнэнд] ойрхон”. Тэгэхээр Нирүн овог Алан гоа эхийн хүүдээс үүсжээ.

Алан гоа эхийн Бодончор хэдэн оны хүн бэ?

Нирун овог Алан гоа эхийн Бодончороос гаралтай гэвэл Тэмүүжин хүртэл дараах 10 үе болно: 1.Бодончор 2.Кабичи 3.Мэнэн 4.Качи 5.Кайду 6.Байшингкур 7.Тумбина 8.Кабул 9.Бартан 10.Есүхэй 11.Тэмүүжин (1162 он).

Үе хоорондын зайг 23-27 жилийн хэлбэлзэлтэйгээр авна. Тэмүүжинг оруулахгүйгээр Тэмүүжинд Бодончор дээшээ 10 дахь үе болно. Тэгэхээр Тэмүүжин төрөхөөс 230-аас 270 жилийн өмнө буюу 892оос 932-оны хооронд Бодончир амьд байсан гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Уг хугацаа нь Абожи Кидан төрийг үүсгэсэн, Өтүгэнд Уйгур улс байсан хугацаатай таарч байна.

Ру ру-г (Жужаан орсуудын өгсөн нэр) П.Дэлгэржаргалын логикоор хүчээр монгол угсааны Нирун улс болгоцгоё.

Ру ру-гийн сэргэн мандалтын 402 оноор авъя (үүнээс урдуур ч авч болно). Тэгэхээр овог үүсгэсэн Бодончир 402 онд 20 настай байсан гээн бодвол тэр 382 онд төрсөн болох нь. 1162он (Тэмүүжингийн төрсөн он)-382он (Бодочорын нөхцөлд тохирсон төрсөн он) = 780 жил буюу Тэмүүжин Бодончор хоёрын хоорондох 10 үеийн зөрүү. Тэгэхээр нэг үед 78 жил ноогдож байна. 78 насанд 10 эх төрсөн болох нь. 78 насандаа арван эр аав болсон байх нь. Тэмүүжинг Өгүлэн эх 78 насандаа төрүүлсэн бол Хасар, Отчигон нар хэдэн насанд нь төрсөн болох вэ?

Төслийн удирдагч П.Дэлгэржаргалд! Та ямар эх сурвалжаар түүхийг ийм логикгүй бичүүлэв? Ашиласан эх сурвалжаа нийтэд хүргэнэ үү. Г. Сүхбаатар асан эх сурвалж биш гэдэгт та бид хоёр санал нийлэх байх. Өнөөдөр П.Дэлгэржаргал зөв С.Сэргэлэн буруу гэдэг жижиг зүйл. Монгол улс эрүүл үндэсний ой санамжтай байх нь үндэстний аюулгүй байдлын цөм болно. Хэрэв таны эх сурвалж, таны гаргалгаа үнэн бол мань уучлалт гуйхад бэлэн. Дээрхи эх сурвалжуудыг эх сурвалжуудаар няцаахыг таниас хичээнгүйлэн хүсэн шаардаж байна. Тэгэж чадахгүй бол буруугаа хүлээ. Тэгээд цааш хамтдаа явъя.

Хамгийн сонин зүйл нь Монголын эртний түүх Жужан гуравдугаар ботьны 15-р хуудсанд: “Г.Сүхбаатар Мугулюйн хүү Чэлүхүй (Чаругуй) олон хүнийг дагуулж, улмаар овгоо Жужан  нэрлэсэн нь монгол хэлний “нуруу” хэмээх утгатай “Нирун” гэсэн үг мөн гэж тайлбарласан. 1301-1311 оны хооронд бичигдсэн Судрын чуулганд дурдагдсан Нирун гэсэн нэр болохыг эрдэмтэд тогтоосон. Жужааныг монгол эрдэмтэд XI-XIII зууны язгуурын монголчууд мөн гэж үздэг ...” гээн бичсэн нь манийг мэл гайхшруулав.

Энд гол эх сурвалж Судрын чуулганыг дурьдсан боловч битигч С.Өлзийбаяр, А.Энхбат уг эх сурвалжаа огт судлаагүй байна. Судалсан бол ийм “тэнэг” дүгнэлтэнд хүрэхгүй байсан. Төслийн удирдагч П.Дэлгэржаргал хариуцлаггүй хандажээ. Г.Сүхбаатар уг галигийг Дунд орны ямар аялгаар nu-an гэж буулгав. Буулгасан аялгын нэр байвал шалгахад нэг хором. Ардаа тайлбаргүй, өнчин ганц харь үгийг дуудлагаар нирун буюу нуруу гэж Г.Сүхбаатар асан таасан бол таах магадал нь 1000-д ганц. Ийм чухал түүхэн баримтанд өөрийн бодлыг оруулж үл болно. Монгол эрдэмтэд Жужааныг XI-XIII зууны язгуурын монголчууд мөн гэж үздэг гэдэг нь мөн хачирхалтай. Бүх монгол эрдэмтэдийг мянгаар үржүүлэн томшгүй их болгосон ч эх сурвалж тэдэнд байхгүй бол тэдний дундын бодол нь юу ч биш. Бүгдээрээ нийлж худал ярьсантай агаар нэг. Ру-ру-гийн үед монгол гэдэг нэр Улаанбаатар хот гэдэгтэй адил сураггүй байжээ. Уг ботийг бичсэн С.Өлзийбаяр, А.Энхбат та хоёр миний дэлгэж тавьсан эх сурвалжийг эх сурвалжаар няцаа, чадахгүй бол буруугаа хүлээ! Монголчууд бид хоорондоо учраа олно. Харин уг эх сурвалжуудыг судалсан тэрбум гаруй хүнтэй Дунд орны судлаачид, зуун тавин сая орчим хүнтэй орос гүрний судлаачид болон бусад харь судлаачид энэ монголчууд түүхээ яаж будлиулж байна гээн инээгээд харж байгаа болов уу. Бэлдэцээр бүү амарчил, эх сурвалж судал!

Орос судлаачдын тухай

Орос судлаачид дүн шинжилгээндээ маш сайн. Тэд юмыг цогцолж хардаг. Хүн үндэстний түүхийг орос судлаачид судлахдаа духаараа хатуу хана мөргөдөг нь тэд өөрийн улсын XX зуун болон XXI зууны эхэн үеийн хөгжлийн өндөрлөгөөс хөгжил муу мал ахуйтаны түүхийг хялбар хардагт оршино. Хялбар харж буй учир тэд мал ахуйтаны нийгэм байгууламжийн мөн чанарыг огт билирээгүй өнөөг хүрэв. Оросын судлаачид дээрхи эх сурвалжуудыг бусад орны судлаачдын адил мэдэж байгаа. Тэд тоондоо сайн, толгой бүтэн тул Ру ру-г монгол угсааны нируун улс гээн эс хэлжээ.

Дүгнэлт

Шивэй хамтрал, Шивэй овогтоны түүх нь Хамаг монголын дээдсийн түүх. Шивэйчүүд өөрсдөө эрт дээр үеэсээ хүн үндэстэний нэг хэсэг байсан. Тэд хүн үндэстэний нэг хэсэг боловч Уйгур, Хэрэйд, Барук, Буриад болон өнөөгийн Халх нар шиг шууд хойчис нь биш.

Манай түүхийг том болгоод хэрэггүй, гоёч гоодоод хэрэггүй. Манай түүх байгаагаарай агуу түүх. Газар усандаа ээлтэй түүх. Мануусыг хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүйг баталж буй түүх.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн /sergelen.org/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top