x

Энэ жилийн сонгуульд зөвхөн малчид л орох бололтой юм аа даа

Монголд энэ өвөл айхавтар зуд боллоо. Хаврын сар гарсан ч зуд үргэлжилж байна. Бүгд л анзаарч, халаглаж байна. Нийгмийн хандлага янз бүр. Төр засаг, эрх баригчдын зүгээс онцгой анхаарч, халамжилсан байдалтай. Зарим өдөр ч төр засгийн ордон дотор хамгаалалтын хэдэн ажилтнаас өөр хүн байхгүй юм шиг харагдах. Хаачив гэхээр “Зуданд явсаан” л гэх. Зарим сайд, дарга нарыг хараад “Энэ нөхөр зудан дотор юу хийж яваа юм бол, муу эр дайнд хөөрнө гэгчээр” гэж зүйрлэмээр. Ер нь бол эрх баригчид, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан, ерөөсөө бүгдээрээ төрийн ажлыг хаяад, хатуухан хэлэхэд эх орноо хаяад зуд руу алга болжээ.

Харах нь ээ, оросын том том ямбий ногоон машинуудыг маниулдаж асаасан, кабин дотор нь чихцэлдэж суусан гишүүд дарга нар тэвшин дээр нь хэдэн боодол өвс аччихсан явцгааж байх. Тэгж очоод өгч байгаа юм нь нэг малчин өрхөд гурван боодол өвс, нэг шуудай тэжээл. Түүгээр хэдэн зуун малаа онд оруулж чадах уу. Ядаж 100 боодол өвс аваачаад хотонд нь буулгаж байгаа бол ойлгохсон. Иймхэн ажлын төлөө энэ олон гишүүн, сайд дарга нар Намынхаа баярыг, Ураны гэрээг мартан малчид минь, малчид минь гэцгээж байна. Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгө, эрсдлийн сангийн мөнгөө малчдад өгөөд дуусах нь шиг байна. Малчдын зээлийг тэглэхээр яриад, хугацааг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийг тооцон сунгалаа. Малчны зээлийг нэг жилээр сунгаж, хүүг төрөөс хариуцна гэж байгаа ч, дундын хувилбар нь бол сонгуулийн явцыг харж байгаад зургадугаар сарын дундуур дахин хуралдаад “Малчид минь сүйрлээ, аваръя” гэсэн уриатайгаар санал авахын урьд өдөр тэглэж мэдэх нь.

Ийм л юм руу явж байна. Эрчим хүчний сайд нь хүртэл Амгалангийн станц дэлбэрч, хот цахилгаангүй болох аюул нүүрлээд байхад “Малчдын төлөө” гээд манаргаж яваа нь хийрхэл биш үү. Ингэтлээ малчид руу шуурч, хамаг байдгаа зарцуулж болж байгаа юм уу… Монголд малчдаас өөр асуудал байхгүй юм уу, маш олон чухал асуудал шил шилээ даран хүндэрч байна шүү дээ. Ер нь Цар тахлын онцгой хүнд үед ч нийгмийн цөм масс, гол хөдөлгөх хүч болсон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нараа ингэж анхаарч байсан уу. Үгүй шүү дээ.  

Сүүлдээ зуд бизнес болох зам руугаа явчихлаа. Зудын хүнд нөхцөлд байгаа сум оронд машин өгч эхэллээ гэсэн нь хэн нэгэн том даргын далд бизнес харагдах жишээтэй. Том дарга нарын хамаарал бүхий компаниудын доллар гадагш урсгадаг бизнесийг дэмжсэн үйл хэрэг болов. Малчдын өргөн хэрэглээний бараа, тэднийг эм бэлдмэлээр хангах, бензин шатахууны нөөцөөр хангах… гэхчлэн малчид руу урсгаж эхэлсэн хөрөнгө мөнгө бүхэн томчуудын хамаарал бүхий компаниудын бизнесийн дэмжлэг болж хувирлаа.

Үнэн хэрэг дээрээ малчин түмэнд үндсэн хоёрхон зүйл л нэн шаардлагатай байгаа. Энэ хоёроос бусдыг нь бид өөрсдөө болгоно, даван туулна гэцгээж байна. Нэгдүгээрт, өвс тэжээл зээлээр өгөөч гэж. Хоёдугаарт, хүн бүл дутаж байна л гэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр асуудлыг өөрсдийнх чинь, гэр бүл, ах дүүс дотроо шийдэх асуудал гээд хаяхад хэн нь ч бухимдаад байхааргүй юм. Гэтэл малчдын бэрхшээлийг сонгуулийн бүтэц болгосон улстөрчид зудан дээр зуд нэмэн бөөн бөөнөөрөө очицгоож байгаа нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Бодит амьдрал дээр “Бидний зээлийг хөнгөлөөд, тэглээд өгөөч” гэсэн малчин байхгүй шүү. Тэд басчиг үндсэн ухамсартай. Монгол зангаараа “Хүнээс авсан бол заавал буцааж өгөх ёстой” гэсэн өвгөдийн философитой хүмүүс. Бодит үнэн ийм байтал улс орныг, нийслэлийг тэр чигээр нь хаячихсан баахан сайд, дарга, гишүүд нар цасан дундуур том том жиптэй, олон бараа бологч дагуулчихсан “Малчин түмэн минь сөнөх нь” хэмээн сүржигнэн давхилдаж байгаа нь үнэндээ сонгууль юм. Сонгуулийн сурталчилгаандаа орсон хэрэг юм.

Энэ байдлаараа бол Их хурлын сонгуулиар зөвхөн малчид л оролцох, санал өгөх эрхтэй, бусад нь сонгуульд оролцохгүй юм шиг байна. Зудын томилолтоосоо одоо хүртэл буугаагүй, зуд гэсэн үг аманд нь уяатай, зудыг нийгэмд сэдэв хэвээр байлгаад байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа дуусгах дургүй байгаагийн тод илрэл. Энэ бол эрх баригчдын хэрээс хэтэрсэн үйлдэл, улс орны хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буй улс төрийн технологи юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 56 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 10 цаг 0 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 10 цаг 1 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 10 цаг 2 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 4 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 12 цаг 0 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 12 цаг 2 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 4 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 5 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 8 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 12 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 24 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 24 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 25 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 27 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 29 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top