x

Манай ТУГ

Монголын анхны арилжааны хиймэл дагуул хөөрлөө. 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр. АНУ, Калифорни муж, Ломпок хот. Ванденбергийн Сансрын Хүчний Баазаас.

Түүх энгийн байх атлаа гайхамшигтай. Эрт цагт бол энэхүү мэдээ улс орныг доргиох хүчтэй байлаа. Монгол инженерүүд бүтээж, хувийн бизнесийнхэн санаачилж хийж хэрэгжүүлж байгаа төсөл. 

Элон Маск гэж элдэвтэй хүн энэ цагийн хөгжлийн тод төлөөлөл юм. Сансарт нисэх, хөөрөх, ажиллах бол төрийн онцгой бизнес байсан. Элон түүнийг хүнд сурталгүй болгов. Энэ том орон зайд чанарын өөрчлөлт гарч олны хэрэглээ болов. Аливаа хөгжлийг цаашид сансрын оролцоогүй төсөөлөхөө болих нь. 

Одоогоос хоёр зууны өмнө газрын эзэмшил, өмчлөл чухал байж. Уралдаж гүйгээд түрүүлж тугаа хатгасан нь газрын эзэн болдог. Өнөө цагт сансарт ийм уралдаан эхэлж байна. Сансрыг бид хязгааргүй гэж бодох боловч дэлхийг тойрсон орон зай хэмжээтэй аж. Тэнд түрүүлж тугаа хатгасан нь хөгжмийн захиалга авах нь. Одоо бидний хэрэглэж байгаа холбоо харилцаа, худалдаа бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ бүгд газраас хамаарах нь багасч, улмаар хоцрогдоно. 

Монгол залуус сансрын бизнесийн эхлэлийг өөрийн нэрийн станцаар ийнхүү эхлүүлж байна. Хиймэл дагуулын нэг эрхээ хоёр болгов. Нэгжийн багтаамжийг хоёр дахин бууруулжээ.

-Танай энэ шийдэл онцгой. Хиймэл дагуулын хэмжээг ингэж багасгаж манайд ирүүлсэн нь Азиас анхных гэж Спэйс-Х компанийн төлөөлөгч дарс шимэх зуураа сонирхуулав. 

Анхны бүхэн томоос эхлэх юм. Анхны гар утас тоосго шиг том хэмжээтэй байв. Анхны компьютер хэмжээгээрээ хоёр давхар байшинтай дүйцэж байсан. Тонноор яригддаг байсан хиймэл дагуул өдгөө инчээр, граммаар хэмжигдэх болжээ. Сая сансарт байршсан манай хиймэл дагуулаас нэг нэгжээр бага хэмжээтэйг зөвхөн Америкт нөгөө л Элоны баг хийжээ. 

Аливаа шинэ юм шийдэлтэй болох тусам, хүч чадал, чанар багтаамж нь сайжирч жижиг, энгийн, хэрэглэхэд амар болсоор. Хүнд ойртох тусам ийм ид шидийг технологи олдог. Гар утсыг л харчих. Гэтэл төр хүнээс улам холдож, улам томорч, улам үрэлгэн болсоор. Хүн төрөлхтөн өнөөдөр хүнд суртал, улс төр гэсэн гайтай тулгарч тамираа барж байна. Овсгоотой нь энэ мангасаас холдож, хаа хол сансарт ажлын байр, бизнесээ олжээ. 

Эрсдэл хийх эрх, эрх чөлөөнд л байдаг. Технологийн хувьсгалын зам нэг түвшинд очоод бөглөрдөг бололтой. Ихэвчлэн алдах айдсаас үүдэлтэй. Их мөнгө зарсан, буруудвал баларна, өрөнд орно, бүх юм дуусна. Алдах эрхтэй, бас эрсдлийн цаана боломж харсан хүмүүс л үүний ард гардаг аж. Элон энэ замаар явж. ONDO-ч энэ замаар явж байна. 

Дээр нь Монгол хүн нэгнийхээ амжилтад чин сэтгэлээсээ талархдаг болох. Элон сансрын бизнесийн салбарт тэргүүлж бас ноёрхож байна. Олон шалгуур, олон саад, атаархал өрсөлдөөнийг давж энэ замыг засчээ. Энэ бизнест Монголын далбаа байраа эзэллээ. Шар шувуу-1, 2 хоёул бөөрөндөө соёмбот далбаатай. Яг л West Point-ын хоёр сонсогчийн ханцуйн дээр байсан шиг. 

Одоо манай залуус бусдад сансраас үйлчилгээ хүргэнэ. Хоёр биш хоёр зуу болгож хиймэл дагуул хөөргөх зам нээгдлээ. Тэднийг бусад нь гүйцэхийн тулд тэдний явсан замыг туулна. Тэгэж зардал, хүч, цаг хугацаа зарсанаас тэнд хүрсэн тэмээг ашиглах нь хямд. Орчин цагийн бизнесийг ч үнэ, эрэлт хэрэгцээ тойрохгүй нь. Монголын ачаа, хэрэгцээ мундахгүй их аж. Бас нөгөө талаар ачаа заавал Монголынх байх албагүй. Үйлчилгээ ч бас Монголоос байх албагүй. 

Гэхдээ Монгол хүний зүрх нутгаа гэдэг. Манай эдийн засаг хөгжих гэвэл энд чанарын өөрчлөлт гарч байж дэлбэрэлт ирнэ. Дижитал, шинэ оюун ухаан, сансар гээд хэмжээ, орон зайд баригдахгүй агуулгатай болох. Бөөрөө гаргалцаж, атаархлын хорон дотроо бидний хэдэн ах дүүс буцалсаар байвал шаржигнуур тахианаас хэтрэхгүй өрөөлийн зууш байсаар л байна. 

Өвөг дээдэс маань нэг чухал өв үлдээсэн. -Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэж. Гэрээсээ гар, хол яв гэсэн үг. Тогооноосоо гарсан хүн л өөрийгөө мэдэрдэг, олдог. Нэгнээ доош биш дээш татаж байж урагшлахаар заяасан үндэстэн бол Монгол. Дэлхий рүү гарахаар л бусдын дор орохоо байчихдаг. Одоо бол бүр дэлхийгээс гарч тоглож болох нь. Ингэх л гэж Мянга Есөн Зуун Ерэн оны Цагаан Морин жил улсаараа бид эрх чөлөөг сонгосон. 

Хөөрнө. Тойрог замд шидэгдэнэ. Тэнцвэрээ олно. Нарнаас тэжээл авна. Сэрнэ. Антенн дэлгэгдэнэ. Сигнал цацна, хүлээж авна. Орших өндөр, явах зам, хийх ажил нь тодорхой. Сансарт монголчууд анхны арилжааны хиймэл дагуултай боллоо. Бид энэ мэдээг өөрсдөөсөө нууцлах шахам байв. Сигнал нь газрын станц руу бууж амжаагүй байхад Японоос анхны захиалга Анарын утсанд иржээ. Сайхан л юм. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 53 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 57 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 58 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 59 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 0 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 57 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 59 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 0 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 2 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 4 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 5 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 9 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 21 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 21 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 22 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 24 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 26 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top