x

“Хүрэн бор царайтай тэр монгол яваад өглөө...”

Сүүлчийн их нүүдэл

Их нүүдэлд гурван жил бэлджээ. Ингээд 1771 оны нэгдүгээр сарын 5-нд Убаши хаанаар удирдуулсан, Ижил мөрний зүүн эргээр нутаглаж байсан ноёд Зүүнгарын зүг нүүлээ. Тэд хасагийн тал нутгаар дамжин нүүв. Зарим мэдээнд хүн төрөлхтний түүхэн дэх сүүлчийн энэ нүүдэлд 33-50,000 өрх буюу 170-210,000 хүн оролцсон гэдэг нь ялимгүй өсгөсөн тоо биз. Торгууд, хошуудууд нүүсэн бөгөөд Ижил мөрний баруун эргээр нүүдэллэж байсан дөрвөдүүд Орост үлджээ (40-60,000 хүн). Эднийг зөрчилдөөд нүүсэнгүй юу, аль эсвэл Ижил мөрөн хөлдөөгүй байсан нь нүүхэд саад болсон уу гэдэг нь одоо хэр тодорхойгүй.

Хаант засгаас Яик, Оренбургийн хасагуудад халимгуудыг барьж тогтоо гэсэн тушаал буулгасан ч тэд мөн Хаант Орост шахагдаж байсандаа халимгуудын хойноос хөдөлсөнгүй. С.Есениний Пугачёв найраглалд халимгуудыг тогтоон барь гэсэн тушаал авсан Яикийн хасаг атаман:

Хүрэн бор царайтай монгол явлаа

Холын замдаа сайн яваарай

Эх нутгаа зорьсон тэд

Энх амар холдсон нь яамай гэж өгүүлдэг.

Зарим хасагууд халимгуудыг нэхсэн ч цохигджээ. Халимгууд 5 цайз, 6 бэхлэлтийг эвдэн сүйдэлж, Яик голоор гатлав. Халимгууд Оросын харьяат Хасагийн бага жүүз хаан Нуралигийн цэргийн бут цохиж, Манжийн вассал их жүүз Зүүн Казахстанд нэвтрэн Шинжаан руу хөдлөхөөр төлөвлөжээ.

Эхэндээ Убаши хааны төлөвлөгөө ёсоор болж, халимгууд хасагуудыг даран зүүн тийш хөдөлж байлаа. Гэвч Нурали хааны цэрэг аяныхныг тойрсоор, малыг нь тууж, хоцорсон хүмүүс рүү нь халдаж байв. Төв Казахстанд дунд жүүзийн цэрэг нэмэгдэж, халимгуудын байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдүүд олзлогдож эхэллээ.

Халимгууд хүчгүйдэн сульдсан ч Балхаш нуурт хүрч, их жүүзээс тусламж авна гэж санатал Аблай хаан Нурали, дунд жүүзийнхэнтэй хамтран дайрлаа. Халимгууд хүнээр хавьгүй олон дайсантай нүүр тулж, гурван өдөр хэлэлцсэн ч хасагууд атаатан дайснаа нутгаараа өнгөрүүлэхгүй хэмээн цуст тулаан өрнөжээ. Хасагууд аблай хаан манжуудыг хилэгнүүлэхгүй гэсэндээ халимгуудыг нутгаараа өнгөрүүлсэн гэдэг ч үүнийг батлах баримт үгүй. Ямартаа ч 20,000 халимаг бүслэлтээс гарч, киргизүүдэд хөөгдсөөр Манжийн хилд хүрчээ. Үлдсэн хүмүүс нь амь үрэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нь харийн боол болжээ. 

Их нүүдэл их эмгэнэл болж хувирав. Олон халимаг хүн өлбөрч, осгож, хасагуудын ирт мэсэнд өртөж амь алдан, эсвэл хүний нутагт боол болж хоцорлоо. Амьд үлдсэн халимгуудын манжууд Зүүнгарын нутагт суурьшуулав. Тэд үхлээс мултарсан ч эрх чөлөөт нүүдэлчид болж чадсангүй, өөртөө засах эрхтэй ч болсонгүй. Эрх чөлөөтэй Зүүнгарууд ямар аюултай байсныг тэд андахгүй шүү дээ. Дүрвэн ирэгсдийг цэргийн тусдаа тойргуудад суурьшуулав. Тэд нүүн шилжих эрхгүй, өндөр татвар төлж, насаараа цэргийн алба хаших үүрэгтэй байсан тул олон хүн эргээд Орост буцахыг хүссэн нь тодорхой. Гэлээ ч манжуудаас зугтаж Орост гарсан хүн тун цөөн.

Орост үлдсэн халимгуудын хувьд өөр түүх эхлэв. Цагаачдын сууж байсан нутагт орос, герман, татарууд суурьшиж, Хаант Оросын цэрэг армийн нэгээхэн хэсэг болсон халимгууд Манычийн тал, Каспийн тэнгисийн Хар элс хавиар нүүдэллэдэг багахан ястан болж хувирчээ...

Евгений Трифонов “Монголын нууцлагдсан түүх” 86-87-р тал

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (172.69.252.154)
    Их эрдэмтэн Лев.Гумилев " Бусдын боол болсноос үхсэн дээр гэж үздэг үндэстэн америкын индиан, халимаг хоёроос өөр байгаагүй " гэж хэлсэн гэдэг. Эрх чөлөөнд дуртай, эрэлхэг зоригтой ойрад торгуудаар бахархахгүй байхын аргагүй. 1758 оны манжийн их хядлагын үед манж цахарын цэргийг хиөр цохиж жанжныг нь алаад халимаг руу гарсан Шэйрэн тайшийн торгуудууд энэ их нүүдлийн хошууч анги болж явсан гэдэг. Баруун алтайд ирсний дөраа манжууд хуучин өс санаж албаар нутаг олгохгүй боож байгаад 1774 онд Булган , Чингэл, Цагаанголд нутаг олгон нэгэн чуулган болгосон гэдэг.
    2024 оны 02 сарын 18 | Хариулах
  • Mongol (172.69.252.171)
    Hoorondoo biye biyenee Khalh Buriad Durvuduur ni duudaad negden nyagtarch chadahgui bol dahin iim tuuh dawtagdahiig uguisgehgui shuu. Ene uyees jijig baihiin zovlon ehelsen yum
    2024 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.69.252.152)
    Ebii dee...
    2024 оны 02 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 55 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 59 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 10 цаг 0 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 10 цаг 1 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 2 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 59 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 12 цаг 1 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 3 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 4 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 6 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 7 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 11 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 23 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 23 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 24 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 26 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 28 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top