x

АН-ын залуусын тоглоом ах нарын шоглоом болчих вий

Өчигдөр хачин жигтэй юм сонсов. АН-ын зарим гишүүд намын даргадаа хилийн хориг тавиулахаар АТГ, прокурорт хүсэлт өгнө гэжээ. Ийм зүйл МАН(МАХН)-ын түүхэнд байсан байж магадгүй. АН-ын түүхэнд бол анхны тохиолдол болов. Гайхуулахаар зүйл биш ч гэлээ тэртэй тэргүй улсаараа үзээд сонссон зүйлийг нуух гээд хаа хүрэх вэ.

Уг нь хөөрхий, намын дарга Л.Гантөмөр нь монгол хүн л болсон хойно бууз баншаа "боож" (баруун аймгийнхны яриа бололтой) аваад сар шинийн өмнө малгайн утаа сэргээж, малчны хотоор бууж мордсон шиг, ерөөл билэгдлийн үг хэлсэн шиг дориун аятайхан дүр төрх үзүүлсэн юмаа. Хөдөөний хүүхэд болохоор тэр тал дээрээ эвлэг л дээ. Туулын эрэгт өссөн "жараахай"-нуудыг бол урдаа оруулахгүй. Дууны дугарааг бол хоосон буцаахгүй, нээрээ. Арай ч нэг барилдчихгүй л байх.

Тэгсэн орой нь МонголКоментчид "АН-ын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавиулахаар АТГ, прокурорт хандахаа мэдэгдлээ. Л.Гантөмөр нь болбоос БЗС-гаас зээл хуссан, Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон, МАН-ын даргатай зургаа даруулсан тул даруй энэ нөхөрт хилийн хориг тавьж шалгахыг АТГ, прокурорын байгууллагаас шаардлаа” гээд уншиж байна аа. Сүүл рүүгээ Билгээ, Пүүжээ хоёр маань уншсан зүйлдээ өөрсдөө толгой нь эргэчихсэн:

-“БЗС ч яахав, хүүхэд нь зээл авч сурсан, тэрийгээ төлж байна гээд гараад байсан. Нүүрсний хулгайтай яг ямар холбоотой билээ.

-Мэдэхгүй

-Нүүрсний сонсголыг би хэд хэдэн удаа үзсэндээ, нэр нь гараагүй дээ.

-Харин л дээ. Хамаарал бүхий компани нь нүүрс тээвэрлэсэн барьсан юм байдаг юм болов уу” гэчихсэн мөрөө хавчөөд сууж байх ч шиг. Уг нь бол мөнгөө төлчихсөн мэдээн дээр манай хоёр бол давуулж ярина уу гэхээс дутуу орхидоггүй л дээ.

МАН-ын даргатай зургаа даруулсан тухайд бол өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ дахь АН-ын бүлгээс “Үндэсний баялгийн сангийн тухай” гэж маш том хуулийн төсөл өргөн барьсан. Уул уурхайгаас олсон орлогоо иргэддээ яаж хүртээмжтэй, өгөөжтэйгээр ашиглах вэ гэдэг тухай. Энэ хуулийн малгай дотор нөгөө иргэдийн хувь хувьцаанаас гадна Төсвийн тогтворжилтын сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай гээд олон хууль багтаад, нэг мөр зохицуулагдахаар бичсэн байдаг.

Гэтэл дараа нь Засгийн газар “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ хувьцаа болгож өгнө” гээд зарлачихсан. Одоо УИХ-аар хууль батлуулна гээд явж байгаа. МАН энэ хуулиа батлахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эхэнд нь хэлэлцэх ёстой шүү" гэдэг шаардлагыг МАН-д тавиад явсан. Сая энэ асуудал дээр УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрээд гарын үсэг энэ тэр зуралцсан амлалт үйлдсэн юм билээ. Үүнийг нь “МАН-ын даргатай зургаа дарууллаа” гэж уурссан хэрэг. Хартай ард түмэн шүү дээ. 

Ер нь бол АН-ын гишүүд намынхаа дарга, удирдлагуудыг нэг их долдойдоод байдаггүй, эсрэгээрээ шүүмжлэл, шаардлага нь давамайлдаг нам. Түүнийгээ аягүй “ардчилсан байна” энэ тэр гэж их өргөж ирсэн. Нөгөө цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдлээ гэдэг шиг заавал нэг зодолдож байж нэгддэг зуршилтай. Гэхдээ энэ удаад бол АН-ын залуус арай л билэггүй юм хэллээ дээ, удахгүй сонгууль болох гэж байхад. Тэгээд ч МАН найман жил ухаад олж чадаагүй (2017 онд АН-ын даргад анх удаа өрсөлдсөнөөс нь хойш) гэмт хэргийг АН-ын залуус намынхаа даргад тохоод, түүгээр нь АТГ, прокурор ажиллана ч гэж юу байхав. Байсан бол намын дарга болох байтугай “Нэг худаг” гэдэг газарт нь нарлаж байх байсан биз.

Өнгөрөгч намар АН-ын ҮБХ хороо хуралдаж, намын дэд дарга нараа сонгосон. 15 дэд даргыг нэг өдөр томилсон. Дараа нь хоёр хүн ҮБХ-хоо шийдвэрийг эсэргүүцэж баахан зарга хийсэн. Тэр үед нь намын нэг ахмад гишүүн хэлж байсан юм. 15 дэд дарга томилж болсон юм чинь хоёрыг нэмээд томилоход юу алддаг юм, тэгээд л дуугүй болно шүү дээ гэж. Нөгөө хоёрынх нь гомдол одоо хэр нь тайлагдаагүй л явж байна л даа. Яван явсаар энэ нь арай гэж намаас гараа татсан ах нарын шоглоом болчих вий л гэж...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 50 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 54 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 55 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 56 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 57 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 54 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 56 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 58 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 11 цаг 59 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 1 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 2 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 6 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 18 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 19 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 21 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 23 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top