x

Ерөнхий сайдад хаяглав: Иргэдийн 1072 хувьцааг өвлүүлдэг болъё

Өнгөрөгч долоо хоногт ЭТТ компани 1072 хувьцааны ноогдол ашгийг тараасан. Үүний дараа зарим нэг эх оронч иргэдийн зүгээс “Ноогдол ашиг нэрээр үр ашиггүй тарааж байхаар үр дүнтэй зүйлд хөрөнгө оруулъя” энэ тэр гэсэн байна лээ. Өмнө нь “Иргэдэд хуваарилах ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна аа” гэхэд “Яахаараа эзнээс нь асуудаггүй юм” хэмээн маргаж байсан иргэд энэ удаа ноогдол ашгаас сайн дураараа татгалзаж үзэв. “Нохой чихийг нь огтолсонд хүнд янаг” гэдэг болж байгаа нь тэр.

Харин Ерөнхий сайд “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бүх хүүхдэд 1072 хувьцаа өгнө” гэдгээ зарлаад байгаа. Оны өмнө Засгийн газрын шийдвэр гарсан, одоо УИХ-аар хууль батлагдахыг хүлээж байна.

Мөн өмнө хувьцаагаа Засгийн газарт зарсан, эсвэл сургалтын төлбөр болон ЭМД-д төлсөн иргэдийг нэг удаа нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авахыг зөвшөөрсөн. 2028 оныг дуустал таван жилийн хугацаа тавьсан. Тэр хүртэл иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа ямар нэг байдлаар эргэлтэнд орохгүй, одоогийн хэвээрээ байна аа гэсэн үг.

Гэхдээ УИХ-аар батлагдах тэр хуульд нь дутагдаж байгаа, Засгийн газар огт ярихгүй, амаа тас зуусан нэг зүйл бол хувьцаа эзэмшигчид буюу иргэдийн өмчлөх эрхийн асуудал.

2012 онд ЭТТ-н 1072 хувьцааг иргэдэд хуваарилахад Монгол Улсын хүн ам 2,8 сая байж. Одоо 2,5 сая хувьцаа эзэмшигч байгаа гэж байна. Хасагдсан 300 мянган хувьцаа эзэмшигчийн 70 мянга гаруй нь 1072 хувьцаагаа сая төгрөгөөр Засгийн газарт зарсан ахмадууд /2012 он/ болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн оюутнууд байна. Огт хувьцаагүй үлдсэн гэсэн үг.

Одоо ЭТТ-н хувьцааг эзэмшиж байгаа 2,500 сая иргэнээс 1 сая 80 мянга гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 420 мянган иргэн хувьцаанынхаа тодорхой хэсгийг 100-300 мянган төгрөгөөр Засгийн газарт буцаан худалдсан /2016 он/ байна.

2012 онд 2,8 сая иргэнд 1072ш хувьцаа эзэмшүүлснээс 2,5 сая хувьцаа эзэмшигч үлдсэн. Үүнээс 70 мянга нь хувьцаагаа бүрэн зарсан гээд тооцохоор үлдсэн 230 мянга нь нас барсан гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьцааг одоо дахин гаргаж шинээр  төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. /1072 ш хувьцаагаа бүтнээр нь зарсан 70 мянга болон хэсэглэж зарсан 1сая 420 мянган иргэний хувьцаа 2028 он хүртэл хадгалагдахаар болоод байгаа/

Тэгэхээр хувьцаа гэдэг бол өмчийн нэг хэлбэр. Өмчийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчид өөрт нь бий. Одоо байгаа хуулиар иргэд хувьцаагаа дийлэнх хувьцааг эзэмшигч буюу төрд өөрт нь нэрлэсэн үнээр зарах эрхтэй. Өөр этгээдэд зарах эрхгүй байгаа. Гэхдээ иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг. Тиймээс ядаж үр хүүхэддээ өмчлүүлдэг, бэлэглэдэг эрхийг нь иргэддээ өгье. Ийм ч эрхгүй байгаа тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 12 цаг 8 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 12 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 13 цаг 8 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 13 цаг 40 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 14 цаг 0 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 14 цаг 22 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 14 цаг 23 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 14 цаг 25 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 14 цаг 58 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 14 цаг 59 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 15 цаг 2 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 15 цаг 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 17 цаг 13 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 17 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 17 цаг 15 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 17 цаг 18 мин Эх оронч Лоохууз 18 цаг 48 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 19 цаг 4 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 19 цаг 17 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 20 цаг 1 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top