x

Хэрхэн ялагч болох вэ?

ЯЛАГЧ

Чухам үүний тухай энэ номд өгүүлнэ. Тодруулбал ялалтын тухай. Өөр ямар ч сэдэв надад бичих хүслийг дахин төрүүлэхгүй байсан байж магадгүй! 

Учир нь ялалт бол аугаа зүйл гэж би боддог. Зүгээр нэг сайн бус Аугаа. Бизнест ялах нь аугаа. Компани, хүмүүс ялахдаа цэцэглэн хөгжиж, өсөн дэвждэг учраас аугаа юм. Газар сайгүй, хүн бүрд илүү ажлын байр, боломж нээгдэнэ. Хүмүүс ирээдүйгээ өөдрөгөөр харна: тэдэнд хүүхдээ коллежид явуулах, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах, амралтын байр худалдан авах, өөртөө таатай тэтгэвэр баталгаажуулах нөөцүүд бий болно. Ялалт хүмүүст зүгээр нэг илүү олон татвар хураамж төлөхөөс гадна асар чухал арга замаар нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж олгодог. Хоёрхон жишээ дурдахад хүмүүс мөнгөө буяны байгууллагад зориулах буюу хотын сургуульд зөвлөгчөөр ажиллах боломж нээгдэнэ.

Ялалтад хүрсэн хүн бүр дэвжин дээшилнэ. Ялалт дэлхий ертөнцийг таатай газар болгодог. 

Нөгөө талаас компаниуд ялагдаж байгаа үед хүн бүр цохилт амсах болно. Хүмүүст айдас, түгшүүр төрдөг. Тэдний санхүүгийн баталгаа муудаж, өөр хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийх цаг, мөнгө хомсодно. Тэдэнд тохиолддог зүйл гэвэл санаа зовон түгшиж, гэр бүлийнхнээ зовоохын зэрэгцээ хэрэв ажлаа алдсан бол татвар төлөлт нь багасна. 

Энэ ном ялах замын зургийг санал болгож байна. 

Дашрамд хэлэхэд энэ бол зөвхөн дээд шатны менежерүүд, ерөнхий захирлуудад зориулсан “замын зураг” бус. Хэрэв энэ ном тэдэнд тусалж байгаа бол гайхалтай. Би ч тэгж найдаж байна. Энэ бол тэргүүн эгнээнд байгаа хүмүүст маш ашиг тустай ном: бизнесийн эзэд, дунд шатны менежерүүд, үйлдвэр удирдаж буй хүмүүс, жирийн ажилтнууд, анхны ажлаа хайж буй төгсөгчид, шинэ ажилд орохоор бодож буй магистрантууд болон бизнес эрхлэгчид багтана. Энэ номд тавьсан миний гол зорилго бол байгууллагын аль ч шатанд байлаа гэсэн хүсэл тэмүүллээр нүд нь гэрэлтсэн хүмүүст туслах явдал мөн. Энэ номоор та олон хүнтэй танилцана. Зарим нь танд өөрийг тань бодогдуулах бол зарим нь танил мэт санагдах байх.

Баримтлах ёстой үнэт зүйлсийн жагсаалт болон чанар, үйлчилгээ, хүндэтгэл зэргийг танилцуулдаг боловч үнэн хэрэгтээ түүгээр амьдрах нь ямар учир утгатайг хэзээ ч тайлбарлаж өгдөггүй нэг ерөнхий захирал компанид бий. Компанийн өөр хэлтсийн хамтрагч нь уулзалтын үеэр сандарч салганахаа болиосой хэмээн бухимддаг дунд шатны менежер хүнтэй тааралдсан. Ажлаа дийлдэггүй, үл мэдэгч боловч нөхөрсөг сайхан ааштай тул олон жилийн турш өөрийгөө халагдахаас хамгаалж чадсан эмэгтэй ажилтныг мэднэ. Хаалганы цаад руу шахагдаж буй “амьд үхдэл” төдий, нүд рүү нь эгцлэн харахад хэцүү хамтран ажиллагч байдаг. Хүмүүсийн ярьдгаар “Алдагдсан мөрөөдлийн ширээ”-ний ард өдөр бүр хооллож, дарга нартаа гомдож явдгаа илэрхийлдэг ажилтнууд ч тааралддаг. Өөрөөсөө бусдыг аз жаргалтай болгохын тулд насан туршдаа ажил, амьдралаараа “цирк тоглосноо” нэг өдөр ухаараад, арван таван жилийн турш босгосон ажлын замналаа гэнэт хаясан инженер ч бий.

Ялах талаар ярихад бүгдээр хүмүүсийн тухай байдаг. Иймээс энэ ном хүмүүсийн тухай бөгөөд зарим тохиолдолд тэдний гаргасан алдааг дурдах боловч ихэнхдээ тэдний амжилтын тухай өгүүлнэ. Гэхдээ энэ ном гол төлөв үзэл санаа хийгээд түүнийг амьдралд хэрэгжүүлэх хүч чадлын тухай юм. 

Эдүгээ, энэ цэг дээр үүнд үл итгэн хандах уншигчид гарч ирж болзошгүй. Тэд бодохдоо ялалт бол хорин бүлэгт авч үзэхэд дэндүү нарийн төвөгтэй сэдэв гэх байх. Энэ номд хэдэн хүн, хэдэн үзэл санаа багтаж буйд би огт санаа зовохгүй байна! 

Тийм ээ, ялалт бол хатуу, хэцүүг нь эс дурдлаа гэхэд нарийн төвөгтэй үйл явц. 

Ялалтад хүрч болдог. Та ч ялж чадна. Үүнийг хийхийн тулд ялалтад юу хүргэдгийг та мэдэж авах ёстой. 

Энэ ном энгийн хялбар томьёолол санал болгохгүй. Угаасаа байхгүй. 

Харин номын бүлгээс хамааран зохиогч танд дагаж мөрдөх дүрэм, тооцвол зохих урьдчилсан нөхцөлүүд, зайлсхийх ёстой алдаануудын талаар зөвлөмж өгнө. Стратегийн тухай бүлэгт гурван шаттай үйл явцыг тайлбарласан бол тохиромжтой ажил хайх тухай бүлэгт сайн шинж тэмдгүүд ба сэрэмжлэх дохионуудыг санал болгож байна. Мөн дахин давтан яригдах хэд хэдэн сэдэв буй: шилдэг тоглогчидтой баг ялдаг, иймээс шилдэг тоглогчдыг хайж олоод тогтоож, барь: үйл хэргийг зогсонги байдалд бүү хүргэ: бизнесийн ямар салбарт ажиллаж буйгаас үл шалтгаалан мэдлэгээ цуцалтгүй хуваалц: эерэг сэтгэл гаргаж, түүнийгээ эргэн тойрондоо түгээ: хохирогч байхыг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр: бүхний сайн сайхны төлөө хөгжилтэй, таашаалтай ажилла. 

Тийм ээ, хөгжилтэй бай. 

Бизнес бол тоглоом, энэ тоглоомд ялах нь жинхэнэ таашаал мөн!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 51 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 55 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 56 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 57 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 58 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 55 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 57 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 59 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 0 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 2 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 3 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 7 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 19 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 20 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 22 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 24 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top