x

ДЭМБ: Ковидын сонсгол хэзээ вэ?

“Сонсгол” гэдэг үг өөрөө сонсголонтой болчих юм чинээ монголчууд санаагүй явлаа. Шил шилээ дарсан гамшгийн зай завсраар УИХ сонсгол хийж иргэд биднийг сатааруулж байна. Арав, хорь, гучин жилийн идлэг уулгын эзэд байцаагдахыг сонсох сонирхолтой болоод сонсголонтой. Хилэнт эх хэмээх хөх луу жил нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн сонсголоор эхлэх юм биз ээ. Харин монголчууд Ковидын сонсголыг тачаадан хүлээж буй. ДЭМБ-аас удирдан чиглүүлж, Эрүүл мэндийн яамны нэрээр үрсэн мөнгөний зарцуулалтыг сонсъё гэхээр хэн жадлан эсэргүүцээд байгаа бол?

ДЭМБ: Санхүүжилт

Манай гаргийн хүн зоны амь, амьдралыг шийддэг болчихсон байгууллага 1948 онд үүссэн, өдгөө 194 гишүүн оронтой. Эхэндээ гишүүн орнуудынхаа татвараар үйл ажиллагаа явуулж байсан ч 1978 оноос зардалдаа чирэгдэж, гишүүдийнх нь татвар хаанаа ч хүрэхээ болих шинж оржээ. Дэлхийн санхүү, валютын тогтолцоо, мөнгөний урсгалаар дагнасан герман сэтгүүлч Эрнст Вольфын эрэн сурвалжилж тогтоосноор ДЭМБ-ын энэ цагаас төсвийнхөө 80 хувийг хандивлагчдаас бүрдүүлэх болсон аж. Эрүүл мэндийн олон улсын байгууллага хандиваар санхүүжилгүй яах билээ. Харин хандивлагчид нь эм үйлдвэрлэлийн магнатууд, бас Билл Гейтс. Мань эр “Билл ба Мелинда Гейтс сан”-аасаа жил бүр төсвийнх нь 14 хувь буюу 2.5 тэрбум ам.доллар өгдөг. Хандив өргөгчдийн нэг нь өвдсөн хавдсан хүний үндсэн хэрэгцээг хангадаг эм үйлдвэрлэгч. Нөгөө нь вакцин үйлдвэрлэгчийн хувьцаанаас өдий төдий тэрбумаар нь унагасан мөртлөө “Манай гаргийн хүмүүс дэндүү олширчихлоо” гэж хэлээд нүүрээ бялуугаар нялгадуулсан Билл Гейтс. Хүн эрүүлжих тусам орлого нь буурах нигуртай бизнеснийхэн, хүний тоо толгойг “хорогдуулах” замаар асуудлыг шийдэх юм шиг ам алдсан тэрбумтан хоёр ДЭМБ-ыг санхүүжүүлдэг. Мал “Эзэн минь биднийгээ бөөцийлөн өсгөж үржүүлдэг” гэж бодож явахад малчин ахиухан мах зооглох санаа агуулж суудагтай адилтгахаар жишээ мөн биз? 

ДЭМБ: КОВИД 19

Дэлхийн эдийн засгийн чуулганыг санаачлагч Клаус Шваб, ДЭМБ-ын том хандивлагч Билл Гейтс нарын 2023 онжин Ковид 19 цар тахлаас хэдэн арав дахин хөнөөлтэй шинэ өвчин X disease дэлгэрнэ хэмээн цуурч, Давос 2024 чуулганы үндсэн сэдэв болно гэж үзмэрдсэн. Амазоны удганаар шившүүлэн тарнидуулсан энэ удаагийн чуулганаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус улс орнууд X disease өвчинд бэлтгэж ДЭМБ-тай нь гэрээ байгуулах ёстой гэлээ. Үнэндээ олон улс орон захаасаа ДЭМБ-ыг сонсохоо больсон. Тэд ДЭМБ өөрчлөгдөх ёстой, үгүй бол гишүүнчлэлээ цуцлана гэх болов. Австрали улс жишээ нь “ДЭМБ-ыг шинэчилж, тусгаар улсын эрүүл мэндийн бодлогод оролцдог, зааж зааварладаг явдалд нь хориг тавих ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. Австралийн сэтгүүлч Жеймс Морроу Ковид 19 цар тахлын гол сургамж нь ДЭМБ гэж асар авилгажсан, ХКН-ын сурталчдаар дүүрсэн, ямар ч хэрэгцээгүй байгууллага гэдэг нь илэрхий болсонд оршино гэжээ. 2023 онд коронавирусын халдварын тархалт огт зогсоогүй, дэлхий даяарт 900 мянган тохиолдол бүртгэгджээ. Хүмүүс жирийн ханиад шиг тусаад, эдгэрч байгаа. Австрали гол холбоотнууддаа ДЭМБ-ыг шинэчлэх уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлэхийг санал болгож байна. Зэвсгийн шинжээчид аюултай цэг рүү оруулдгийн адил ДЭМБ-ын санхүүд нарийвчилсан шалгалт хийх ёстой. Цар тахал зарласан, хөл хорио тогтоосон асуудлыг шалгах хэрэгтэй гэж Австрали улс үзэж байна. Ковид 19 ирээдүйд болох үйл явдлын ерөнхий сургуулилт болчих шиг боллоо. Тиймээс Засгийн газрууд Ковид 19 цар тахлын үеийг эргэн харах, ДЭМБ-аас улсын бодлогод хошуу дүрдэг явдлыг тас зогсоох ёстой хэмээн тэд үздэг. 

ДЭМБ: Монгол Улс

Монгол Улс 1990 оноос ДЭМБ-ын чиглэл, зааварчилгааг үг дуугүй дагаж, ард түмэн дээрээ “туршилт” хийлгэгч орны нэг болсон. Ковид 19-ийн жилүүдэд ДЭМБ-ын мэргэжилтнүүд Монголын Эрүүл мэндийн яаманд үнэмлэхүй эрх эдлэн акцинжуулалт, хөл хориог тушаан зааварлаж манай эдийн засаг, санхүүд онцын их хохирол учруулсан. Ковидын сонсголд зориулан цуглуулсан бүрэн бус мэдээллээр 22 их наяд төгрөгийн төсвийг тодорхой бусаар, үргүй зарцуулсан асуудал ил гарсан. УИХ дахь сөрөг хүчин сонсгол явуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулан мэдээлэл цуглуулахад үлэмж эсэргүүцэл, эс үйлдэлтэй тулгарсан бөгөөд үүнд ДЭМБ-ын оролцоо, тулгалт байсныг үгүйсгэх хэцүү. ДЭМБ манай Эрүүл мэндийн яамны гуравдугаар давхрыг нь бүхэлд нь эзэгнэж, хажуугаас нь хяналт тавьж, сайд дарга нарын хөдөлгөөн бүрийг хянаж, хөлслөгдсөн мэргэжилтнүүдээр бодлогоо тулган үйл ажиллагаагаа ямар ч эсэргүүцэл, хориггүй чөлөөтэй явуулдаг. Ийм дүр зургийг ядуу буурай орнуудад түгээмэл харж болно. Big Pharma гэгдэх эмийн аварга компаниуд өргөсөн хандивынхаа хариуд буурай орнуудад ДЭМБ-ын тус дэмээр эмийн борлуулалтаа нэмэгдүүлж байдаг.

ДЭМБ: Шинэ дайсан

АНУ, Их Британи, Япон зэрэг тэргүүлэх хөгжилтэй улс ДЭМБ-ын зааврыг сонсохоо больжээ. ДЭМБ томоохон хандивлагч тамхины корпорациудын шахалтаар электрон тамхийг хориглох, хатуу хянахыг гишүүн улсуудаасаа шаарддаг. Их гүрнүүд өөрсдийн бие даасан судалгаагаар электрон тамхи нь утаат тамхинаас 95 хувиар бага хортойг тогтоож, зохицуулалттай худалдах бодлого хэрэгжүүлж байна. Японы Засгийн газар электрон тамхинд агуулагдах хорт бодис үлэмж бага, утаат тамхинаас гарах явцыг дээшлүүлдэг учир дэмжин ажилласнаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийг сүүлийн 10 жилд 36 хувиар буулгажээ. Хөгжингүй орнууд цар тахлын үеийн хөл хорио, вакцинжуулалт зэрэг нь ямар ч үр дүнгүй ажил болсныг хүлээн зөвшөөрч, цаашид халдварын тархалтын эсрэг ухаалгаар, тэмцэх командлагч нь ДЭМБ-ын түвшний удирдлага яав ч биш гэдэг дээр санал нэгджээ. Улс бүр өөрийн онцлогт тохируулан судалгаа, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан стратеги боловсруулж, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол хохирол харьцангуй багатай, үр дүнтэй гарч болох байж хэмээн шинжээчид үзэж байгаа билээ. Дараагийн удаад ДЭМБ Монголын Эрүүл мэндийн салбарт нөлөөллөө хэрхэн тогтоодог, гүйцэтгэлийг нь хэн хэн хэрхэн хэрэгжүүлдгийг цаг хугацааны эрэмбээр, баримтаар дэлгэю.

Үргэлжлэл бий.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 57 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 10 цаг 1 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 10 цаг 2 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 10 цаг 3 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 4 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 12 цаг 1 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 12 цаг 3 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 4 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 6 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 8 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 9 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 13 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 25 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 25 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 26 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 28 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 30 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top