x

Нэг жуулчин-нэг ямаа (зургаан жуулчин нэг үнээ)

Нэг жуулчин-нэг ямаа (зургаан жуулчин нэг үнээ)

-фельетон-

 Хэрвээ амжилт харагдахгүй болчихвол амжилт хэмждэг аргаа өөрчил гэж нэрд гараагүй ухаантан зөвлөсөн юм. Худлаа хэлээгүй бололтой. Аялал жуулчлалын салбарт энэ арга ач буянаа өгч эхэллээ. 

       Жишээлэхэд, төлөвлөсөн тооны жуулчин ирэхгүй болохоор тэднийг тоолох аргачлалаа өөрчилсөн байна. Энэ бол эдийн засгийн салбарт ихээ эртээс хэрэглэж үр шимээ өгсөн туршлага. Ган, зудын гамшгийн хойно үлдсэн малын тоо толгойг нэмэхийн тулд чихийг тоолох, ингээд нэмэргүй бол хөлөөр нь тооцох замаар өсгөж болдог оо. Хэрвээ, 20-хон “сая толгой” мал тоологдох гээд байвал 40 сая “чих мал” болгож болно. Сэтгэл ханахгүй бол бүүр чангаруулаад,

-Өнгөрсөн жил 20 сая “толгой мал”-тай байсан бол энэ жил 80 сая “хөл мал” тоолуулсан сайхан мэдээтэй гэсэн статистик гаргачих жишээний. 

    Харин тоо нь өсч өгдөггүй гадаадын жуулчныг өнгөрсөн жил өөрийнх нь хөлөөр тоолох замаар хоёр дахин олшруулж байсан бол өнөө жил шинэ программ ашиглах болжээ. 

   Нэг жуулчныг нэг ямаатай дүйцүүлэн хөлөөр нь тоолох инновацийг Байгаль орчмын Яам нэвтрүүлж байгаа юм байна. Магтууштай нь Яамныхан ихээхэн даруу төлөв улс юм шиг ээ, нэг жуулчинг хэдэн ч ямаагаар үржүүлж болох байтал , “Нэг жуулчин-нэг л ямаа” байх хөтөлбөр гаргаснаас харахад? 

    Хэрвээ жуулчнаа бодын толгойд шилжүүлбэл, 5 жуулчин нэг тэмээ, зургаан аялагч нэг үнээ, тийм тооны Солонгос нэг морьтой (эмэгтэй бол гүүтэй) дүйцэн хөрвөнө гэнэ.

   Чамлах юм биш ээ. Жишээлэхэд, мянган ширхэг “хүн толгой” жуулчин ирэв гэсэн тааруу мэдээг 4000 “ямаан-хөл” жуулчин болгоод сайхан статистик гаргах боломжтой.   Хэрвээ, бодод жилжүүлбэл жуулчны масс ихсэх сайн талтай ч, тоо толгой нь цөөрөх сул талтай.

    Харин, яамны сайд нь “Нэг ямаа, нэг жуулчин” хөтөлбөрөө нарийн тайлбарлаагүйгээс үүдээд намуудын байр янз бүр байна.

   Ардын намынхан “Гадаадаас аялагч авчрах гэж түвэг удахаа болиод дотоодынхоо бүх ямааг жуулчин гэж үзэх болсон. Сая жуулчин авчрах манай зорилт 27 дахин давж биелсэн. Хөлийг орхиод толгойгоор нь товчлон тоолоход л ийм байгаа шүү. Юмны шударга нь сайхан” гээд өнгөрөгч 12 дугаар сард тоологдсон 27.568.997 ямаагаараа баталгаажуулж байна. Сонгуульд ч энэ саналтайгаа орно гэнэ.

 Харин АН-ын Зүүн жигүүрийн Баруун урсгалын Умарт бүлэглэлийн Дорнод фракцийнхан “ Энэ бол худлаа зүйл. Учир нь жуулчдын тоогоо биш малаа өсгөж эдийн засгаа тэтгэх арга. Манай нам засгийн эрх авбал зөвхөн ямаагаар явцуурахгүй. Нэг жуулчинг “дурын мал” гэдэг нэгжээр тооцох ба өөрийгээ адуу, үхэр, тэмээ, ямааны алинаар тооцохыг тухайн жуулчны өөрийн саналаар, машид ардчилсан байдлаар шийднэ. Жишээлэхэд, гаалийн мэдүүлэг дээр,

-Та ямаа, хонь, үхэр, адуу, тэмээний алин болох (аль тохирохын доогуур зурах)? гэсэн асуулт нэмээд л болох юм байна. (Бас л сэтгэж байна шүү, тээ?) Ингэснээр, 400 сая жуулчин авна гэвэл 70 сая мал дээрээ нэмээд 470 сая малтай гэсэн статистик гаргах замаар улсаа хөгжүүлнэ гэсэн хөтөлбөртэй юм билээ. 

  МАН-ын нэг Хүн харин ч өөдрөгөөр харж байхтай тааралдав. Тэд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг Гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга гэж үзжээ. Ямаа бол Монголын баялаг учраас гадаадын жуулчин хил давангуутаа л манай улсын өмчид бүртгэгдээд явчихна. Сайн сэтгэвэл тэднээс ноолуур, мах-сүүний “ногдол”-ыг хуучин хөдөө аж ахуйн нэгдлийн жишгээр татварлан авч болно. Ингээд зогсохгүй ямааны мах, ноолуурын дотоод орлогоо шууд гадаадын хөрөнгө оруулалтад тооцох боломжтой хэмээн тайлбарлаж байна. 

   Мэдээж, нөгөө гайхал хэцүү нэртүүд яаж дуугүй байх билээ. Хөтөлбөрийн нэрийг бүтэн сонсож амжилгүй эсэргүүцэх аргаа олжээ. Ер нь юмыг ойлгоогүй байх тусмаа буруушаахад амар байдаг даа. Тэд “...ямаа жуулчлуулах” (Ингэж ойлгосон байсан) хөтөлбөр нь,

- Монголыг гадаадынханд эзлүүлэх арга. Тэдий ихэнх нь хятад, оросын эрлийз ямаа гэнэ Гадаадын цагаач ямаанууд орж ирээд шууд монгол ямаатай гэрлэнэ...Нарантуул дүүрэн ямаа болно.. хэмээн жагсаж байна. 

  Ямаа ба ямаа намын дарга гэгдэх нэгэн бээр, “Манайд ирсэн жуулчид шууд ямаа болоод манай хосгүй үнэт яргуй, цээнэ зэргийг идэж байна. Худлаа гэвэл, Тэрэлжийн хаданд хэдэн солонгос жуулчин өвс идээд бэлчиж явааг баримтжууллаа. Цаана нь бэлчээрийн хомсдлоос нас барсан Монгол ямаа ч харагдана” хэмээгээд, кэмпийнхээ үүдний чулуун сандайлаад кимчи идэж суугаа Хангүг хүний яах аргагүй бодитой фотог нийтлүүлжээ. Цаахна нь саяхан хорхог хийсэн ямааны арьс тэлээтэй харагдах нь бэлчээрээ булаалгаснаасаа болоод стрессээрээ явчихсан талийгаачийн явдлыг хүүрнэх мэт ээ!

Жуулчид ч биднээс дутуугүй гайхаж. 

-За яах вэ? Танай улсад ирүүтээ ямаан тооцогдоод явна гэдгээ мэдлээ. Гэхдээ ойлгомжгүй асуудлууд байна гээд:

-Монголд ирээд хөтөч дагуулан аялах юм уу? Эсвэл малчид нь биднийг бэлчээрлүүлэн хариулах уу? Шөнөдөө буудалд хонох уу, хонь малтай хамт гадаа хотолж унтах уу? Хэрвээ биднийг чоно идчихвэл яах вэ? Бас эсрэг хүйсийн нэг нэг ямаа өгнө гэсэн мэдээлэл байна. Тэрэнтэйгээ яах ёстой вэ? Гээд л хариулт нэхсэн асуултууд хөвөрч байгаа юм байх аа. 

    Жирийн ардууд ч бас толгойн эргээгээ гарган ядаж байна. Хавар ноолуур гарах үед хэрхэх вэ? Жуулчнаа ямаатайгаа самнах уу? Солонгос хүний үсний сэв хэр их вэ? Арвин ноолуур авахын тулд Монголд авчрах жуулчныг жилийн өмнөөс бэлтгэх, үсийг нь ургуулахаас гадна толгойг нь угаалгахгүй байх арга байгаа эсэх гээд олон зүйлийг УИХ-ын гишүүдээр дамжуулан тавьжээ.

Цаашлаад наадмынхаа гол зоогийг нэгмөр “жуулчин боох”, “Жуулчнаа хорхоглох” гэхчлэн явах уу? Бүү мэд. 

    Харин нэг зүйл тодорхой болсон байна. Нэг жуулчинг нэг ямаанд хөрвүүлэх болсноос үүдэн “Монгол жуулчлах” жилийн нэрийг солих хэд хэдэн хувилбар яригдснаас “Монголд бэлчих жил” дээр тогтсон гэх. Цаана нь “Монголд боолгох”, “Чингисийн нутагт туламлуулах” , “Монголоор самнуулах” гэхчлэнгийн вариантууд яригдсан байдаг.

          Хөрвөх гэснээс, ОУВС-ынхан “нэгэнт л төгрөг нь хөрвөж чадахгүйгээс ямаагаа хөрвүүлэх нь ч зөв” гэж үнэлсэн гэх.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 56 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 10 цаг 0 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 10 цаг 1 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 10 цаг 2 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 10 цаг 3 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 10 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 12 цаг 0 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 12 цаг 2 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 12 цаг 3 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 5 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 8 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 12 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 24 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 24 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 25 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 27 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 29 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top