x

Үхлийн аюултай объект руу ус шүрших тушаал өгсөн нь бараг гэмт хэрэг юм

Монголд анх 1996 онд "НИК ГАЗ" компани Оросоос шингэрүүлсэн шатдаг хий буюу газ импортоор оруулж ирснээр газ хэрэглэгдэж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш бараг гуч шахуу жил өнгөрчээ.Хэрэглээ болон танин мэдэхүйн хувьд гучин жил гэдэг маш урт хугацаа. Гэвч газ Монголчуудын хувьд хамгийн бага танигдсан,аюул болоод үр ашгийг нь бүрэн таньж мэдээгүй их л сайндаа аяллын хоол цай хийхээс хэтрээгүй эд юм.

Шингэрүүлсэн шатдаг хийн олон улсын нэршлийг LPG (liquiefed petrolium gas) гэх ба манайхан газын шатахуун түгээх станц дээр байдаг энэ товчилсон нэрээр мэднэ.Гэхдээ техникийн, ахуйн гэж хоёр тусдаа байдаг гэж боддог ч үнэндээ C2H6 гэсэн химийн томъёотой нэг бүтээгдэхүүн юм. LPG нь нефть боловсруулах үйлдвэрийн дагавар бүтээгдэхүүн бөгөөд пропан 30%,бутан 70%-иас бүрддэг онц шатамхай хий. Үүнийг тээвэрлэлт болон хадгалалтад тохиромжтой болгохын тулд (ялангуяа их хэмжээгээр хол зайд тээвэрлэхийн тулд) газыг хөргөж эзлэхүүнийг нь үлэмж багасгаж нягтруулдаг. Жишээ нь 600 литр хийг хөргөж нягтруулаад 1 кг шингэн болгодог гэсэн үг. Үүнийг ямар хэмжээгээр тээвэрлэхээс шалтгаалж өндөр даралт тэсвэрлэх баллон эсвэл цистернд савладаг. Газын алдагдал,даралт, температурыг нь тогтмол барихын тулд баллон болон цистернийг давхар ханатай хийдэг.Тийм учраас цистерн цоорох тохиолдол барагтай гардаггүй.

Саяны Дүнжингаравын дэлбэрэлт бол Монголчуудын хувьд айшигт хохирол авчирч үндэсний эмгэнэл гашуудал,хэзээ ч мартагдахааргүй сургамж боллоо. Гэхдээ эрх мэдэлтнүүд,дарга нарын хувьд сургамж болсонгүй,гамшгийг аар саархан асуудлууд руу түлхэж анхаарал сарниулан мартуулахыг хичээж байна.

Энэ дэлбэрэлтийг мэргэжлийн үүднээс хэн ч тайлбарласангүй,ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхгүй байгаа нь газыг ашигтай болоод аюултай талаас нь бүрэн таньж мэдээгүй зүйл хэвээр нь үлдээж байгаа юм.

Болсон үйл явдлыг өөрийн мэдлэгийн хүрээнд товч тайлбарлая гэж бодлоо.

17,5 тонн буюу 60м.куб эзэлхүүнтэй цистерны газ шахах хоолой хоёр машин шүргэлцэх явцад хугарч (албаныхны тайлбараар) газ хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс хардаг.

Газ хоолойноос гадагшилж агаарт гарснаар шатах шингэн,хүчилтөрөгчийн холимог болно. Энэн дээр оч буюу галын эх үүсвэр нэмэгдвэл мэргэжлийн хэллэгээр галын гурвалжин бүрдэж шууд түймэр авалцана.

Шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд тул газраар ус урсаж байгаа юм шиг тархаж (ялангуяа хэвгий тал руу) тээр цаана тамхи татаж явсан хүн тамхины асаагуур асаах,татаж буй тамхиа газар хаясан зэргээс оч үүсэж бэлэн болсон шатах холимогийг шууд ноцоосон байх. Эсвэл энэ үед аль нэг машин асахад свечений очлуурт хуримтлагдсан шатах холимог агаарт оч авалцаж шаталт өдөөсөн байж мэдэх юм.

Ингээд эхний тэсрэлт явагдаж гал эгшний дотор цистернд хүрч тэнд маш хүчтэй түймэр дэгдсэн. Гаднаасаа хэт хүчтэй халсан цистерн доторхи газ богино хугацаанд шингэн төлөвөөс хийн төлөвт шилжиж багадаа 1000 psi даралтыг (psi нь функтыг харьцах инчийн квадрат. 100 кПа 1 bar болдог, 1 bar 14,5 psi-тай тэнцэнэ) тэсэлгүй цистерн зад үсэрч хуримтлагдсан хийн холимогт гал өгснөөр 750м/сек-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолов. Энэ нь ойролцоогоор 150 метрт өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах хөнөөлтэй гэсэн үг.

Гал унтраах багийн удирдагч үүнийг мэддэггүй эсвэл тооцоолоогүй юу ямартай ч үхлийн аюултай объект руу ажилтнуудаа ус шүрших тушаал өгсөн нь бараг гэмт хэрэг юм. Дэлбэрэлтийн долгионд өртсөн үед ямар ч хувцас хэрэглэл, машин техник нэмэр болохгүй гагцхүү аюулгүйн зай амьд гарах боломжийг олгоно гэдгийг энэ гамшиг харууллаа. Энд гал унтраах,онцгой байдлыхныг буруутгах гэсэнгүй дараа дараагийн удаад тохиолдож болох аюулд ажилтнуудаа бүү золиослоосой гэж бичлээ.

Өмнө нь Минжийн хангайд унтарчихсан байсан түймэр руу судалгаа хийлгэлгүй ажилтнуудаа явуулж нисдэг тэрэгний ослоор бөөнөөр нь амь үрэгдүүлсэн, талын түймэрт хэд хэдэн ажилтнаа амьдаар нь шатаалгасан зэрэг тохиолдлуудыг бодохоос зүрш шимширдэг юм. Ер нь тангараг өргөсөн байлаа ч эд материалаас хямд хүний амь байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Дэлбэрэх нь тодорхой цистерн руу ус шүршихийн оронд цаг алдалгүй ойр тойронд байгаа бүх хүнийг аюултай бүсээс шилжүүлэн гаргах арга хэмжээ авсан бол тийм олон хүн өртөхгүй ганц нэг байшин,хэдэн автомашин шатах бол гарз биш байх байсан.

Эцэст нь хэлэхэд шингэрүүлсэн шатдаг хий бол аюул гамшиг биш амьдралын чухал хэрэгцээ бөгөөд Монголчууд бид дэлхий нийтийн адилаар зайлашгүй бүрэн хэрэглээгээ болгох ёстой гэж бодогдож байна.Үүний тулд аюулгүй байдлаа бүрэн хангаж,зөв хэрэглэж хэвших хэрэгтэй юм.

Х.Батжаргал /facebook-ээс/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.156)
    өнгөрсөн хойно нь нэг их мэдэмхийрээд яах вэ?
    2024 оны 01 сарын 28 | Хариулах
    • Хүн алдаанаасаа суралцах ёстой. Мэдэмхийрэх биш онцгой байдлынханд мэргэжлийн мэдлэг бхгүйгээс хүнээ алдчихлаа гэж бна.
      2024 оны 01 сарын 28
  • Зочин (172.69.252.154)
    ОБЕГ ын удирдлага,удирдах ажилтнуудад мэргэжлийн хүн байхгүй юм байна Хүний амиар,улаан цайм үхлийн аюул руу техник хэрэгсэл биш хүн явуулж амь насыг нь хөнөөгөөд байна
    2024 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 49 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 53 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 54 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 55 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 56 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 53 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 55 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 57 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 11 цаг 58 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 0 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 1 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 5 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 17 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 17 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 18 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 20 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 22 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top