x

Амьдралын салшгүй хэсгээс салсан түүх

АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСГЭЭС САЛСАН ТҮҮХ

Амьдралын, ялангуяа хүний амьдралын салшгүй хэсэг гэвэл таны санаанд хамгийн түрүүнд юу орж байна? Хүн бүрийн хариулт өөр байж мэднэ. Хобби, дурлаж эзэмшсэн ажил мэргэжил, гэр бүл гээд юу эсэхийг тоочиж барах билээ. Бас хүн хэмээх бодгальд нийтэд нь хамаатай ч хэсэг гэж бий. Орчлонгийн жам ёс тэр чигтээ үүнд багтана. Түүнчлэн ялагдах, гутрах, цөхрөхөөс гадна баярлах, жаргах, цэнгэх ч бас л амьдралын салшгүй хэсэг мөн. Хүний амьдралын бас нэг салшгүй хэсэг бол бэрхшээл билээ. Бэрхшээлд сөхрөлгүй даван туулж амжилтад хүрсэн хүний намтрыг “амьдралын салшгүй хэсгээс салсан түүх” гэж томъёолж болмоор санагдана.

Өр өвдмөөр ядуу өссөн хүү амьдралаа залгуулахаар 17 насандаа Сөүлд хөл нүцгэн шахуу очоод гуталчин хийж эхлээд БНСУ-ын хөлд хамгийн эвтэйхэн гутал гэж үнэлэгддэг Вайнер брэндийг бүтээх хүртлээ олон бэрхшээлийг даван туулсан Ким Вонгил хэмээх эрийн Бэрхшээлд бүү шантраарай намтраас сурах, суралцах зүйл байна. Гэхдээ Ким Вонгил дунд сургуулиас өөр сургууль соёл төгсөөгүй гэдгийг нь урьдчилан сануулах нь зүйтэй болов уу. Та энэ номоос хүний амьдралд тохиолдлог бэрхшээл, түүнийг давахад нөлөөлдөг гурван хүчин зүйлийг олж харна:

1.Хандлага

2.Бэрхшээлийг боломжид урвуулах

3.Сэтгэлийн хат

Хандлага

Амьдралд тохиолдож байгаа юмсыг харах өнцгийг хандлага гэнэ. Таны хандлага танд гай ч дуудаж мэднэ, гавьяа ч авчирч болно. Тэгэхээр гай, гавьяа хоёр танаас шалтгаалах нь. Номын “Сайхан ертөнц үргэлж нээлттэй байдаг” бүлгээс та хандлагын тухай уншина. Гэхдээ энэ бүлэгт онолын мэдлэг, хуурай цэцэрхэл байхгүй. Ким Вонгил найман жил ажилласан компаниасаа халагдчихаад гутарч гунин найман өдөр уйлж унжсан ч хандлага нь түүнийг аварчээ.

Бэрхшээлийг боломжид урвуулах

Бодлоо үйлдэл болгож, амьдралаа өөрчлөх тухай гэж товчхон тайлбарлаж болно. Хамгийн гол нь сахилга бат. Бэрхшээл тулгарахад хүн хамгийн түрүүнд зугтаах арга хайдаг бол Ким Вонгил хэн ч намайг аврахгүй учраас урдах ажлаа сахилга баттай хийх зарчим баримталжээ. Энэ тухай та номын “Цангавал худаг гарга” гарчгаас уншаарай. Бас зогслтгүй урагшлах ёстой. Хэчнээн том бэрхшээлтэй учирсан ч байнга урагшил. Бэрхшээл болгоны шийдэл өөр байдаг учир зөв ч бай, буруу ч бай байнга урагшлах ёстой.

Сэтгэлийн хат

Сэтгэлийн хат бол ямар ч хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах багаж зэвсэг ажээ. Гэхдээ сэтгэлийн хаттай тусгай хүн төрдөггүй. Харин зовлон бэрхшээлийн ард гарч, амжилтад хүрсэн хүн бүхэн сэтгэлдээ хат суулгасан байдаг. Энэ номын “Хориотой үг” гарчгаас та энэ тухай дэлгэрэнгүй уншина. Амьдралд бэрхшээл тохиолдоход стресстэж зоволгүйгээр яавал даван туулах вэ гэж бодох ёстой аж. Ким Вонгилын өөрт нь тулгарсан бэрхшээлийг амьдралынхаа чимэг болгон өөрчилсөн хүн.

Дээр номыг нэгээхэн хэсгийг товчхон өгүүллээ. Зохиогч өөрөө амжилтын нууцыг томъёолсон байгаа, тэрийг танд үлдээе. Ном “Бэрхшээл”, “Даван туулалт”, “Амжилт” хэмээх гурван бүлгээр таныг хөтөлсөөр “Хуваалцах”, “Аз жаргал” бүлэгт хүргээд ялагчийн амьдрал ямар утга учиртай байдгийг хэлж өгнө. Ким Вонгил гайхуулахаар сургууль соёл төгсөөгүй гэдгийг үгийн эхэнд хэлсэн билээ. Тэрээр “жинхэнэ боловсрол бол нийгэмд өөрийгөө хэрэгцээтэй хүн байлгахын төлөө засаж хурцлах” гэж үздэг. Ганц олдох энэ насаа сонирхолтой өнгөрөөж, хичээнгүй ажиллаж, цуглуулсан мөнгөө утга учиртай зүйлд зарцуулж амьдрах тухай энгийн сайхан хүүрнэсэн Бэрхшээлд бүү шантраарай номыг танд зориуллаа. Амьдралаас салшгүй мэт санагддаг бэрхшээлийг жаргалд урвуулсан хүний бяцхан боловч өгөөжтэй ном.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 9 цаг 50 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 9 цаг 54 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 9 цаг 55 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 9 цаг 56 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 9 цаг 57 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 9 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 11 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 11 цаг 54 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 11 цаг 56 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 11 цаг 58 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 11 цаг 59 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 12 цаг 1 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 2 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 12 цаг 6 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 14 цаг 18 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 14 цаг 19 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 21 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 14 цаг 23 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 15 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top