x

Сонгууль хүртэл юу ч битгий хийгээрэй, Хотын дарга аа!

Өнгөрөгч шөнө /шөнийн 23.30 цагт/ НЗДТГ-аас автобусны шинэ чиглэлүүдийг буцааж, хуучин чиглэлүүдийг сэргээсэн шийдвэрээ танилцуулсан. Үүний буруутан нь иргэд болж байх шиг байна. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч “6500 гаруй иргэд санал, гомдол ирүүлсэн учраас шинээр гаргасан чиглэлүүдийг буцаалаа” гэсэн байна. Одоо араас нь “Бид шинэчлэл хийх нь хийсэн. Та нар өөрсдөө дэмжээгүй шүү, хохь нь ээ” гэх байлгүй. Зарим нь бүр “үхэр” энэ тэрээр нь дуудаад эхэлчихсэн байна лээ.

Уг нь бол нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд богино эргэлтүүдийг бий болгох, маршрутын тоог нэмэх гэдэг нь зөв. Х.Нямбаатар ухаантайдаа бодоод олчихсон ч юм биш. Бүр Э.Бат-Үүлийн үеэс ярьж байсан зүйл. Хэрэгжүүлэх гэж үзсэн нь Х.Нямбаатар болохоос биш. Хэрэгжүүлэхдээ бүр яаж хэрэгжүүлсэн гээч. Зүв зүгээр явж байсан чиглэлүүдийг устгаад, бүхнийг цоо шинээр хийх гэж эргүүтсэний гайгаар иргэд амралтын хоёр өдрөөрөө автобусны буудал дээр осгов. Уг нь бол “үндсэн чиглэлүүд” гэж яриад байгаа босоо, хэвтээ чиглэлүүдээ хэвээр нь үлдээгээд, эргэлтийн зайг нь богиносгоод, түүн дээрээ шинэ чиглэлүүдээ нэмээд явчихсан бол иргэдэд ч хүндрэлгүй, өөрсдөд нь ч бэрхшээлгүй байх байлаа.

Гэтэл бүгдийг нь шинээр зураад, чиглэлийн дугаарыг нь өөрчлөөд, иргэдийн хэрэглэж заншсан аппликейшнийг нь  хүртэл устгачихаад, шинэ чиглэлүүдийнхээ мэдээллийг ч урьдчилж өгөлгүйгээр шууд автобусаа явуулаад эхэлсэн. Өмнөх шөнө нь автобусны буудлууд дээр word-оор шивсэн баахан цаас аваачаад наачихсан. Бүх чиглэлүүдээ нэг дор шүү дээ. Уг нь бол өмнөх шигээ тухайн буудал дээр ирэх автобусныхаа чиглэлүүдийг ирэх, буцахаар нь үзүүлчихсэн байхад иргэд ядаж хаана хүрч, хаанаас дамжихаа мэдээд авчихна биз дээ.

Шинээр хийсэн гээд байгаа апп нь чиглэлүүдийнхээ эхлэл, төгсгөлийг заагаагүй, бүтэн тойруулаад оруулчихсан, автобусныхаа хаана явааг заадаггүй гэх мэтчилэн өмнө ашиглаж байсан апп-аас долоо дордуулаад хаячихсан. 2021 оны сонгуулиар ганцхан удаа МАН-ын апп-ыг хийсэн компани үүнээс илүү юу ч хийх вэ дээ. Тэгээд тэрийгээ бас “Үндэснийхээ компаниар хийлгэсэн. Өмнө хийлгэсэн Солонгос компаниар хийлгэвэл үнэтэй тусах гээд байсан” гэж мэлзээд байгаа. Уг нь бол Солонгосын компани “үнэгүй шинэчлэл хийж өгнө өө” гэсэн юм байна лээ шүү дээ, угаасаа анх байгуулсан гэрээ нь тийм. Гэтэл хотын дарга саяхан UB smart card компанитай байгуулсан гэрээг цуцлахдаа “Гэрээ байгуулсан цагаас хойш аппликейшны хөгжүүлэлт нэг ч удаа хийгээгүй” гэж тайлбарласан. Тэр нь хүртэл худлаа байсан. Яг шинэчлэл хийх дээрээ ирэхээрээ өөрсдөө муриад, оронд нь ямар ч туршлагагүй, өөрсдийн компанийг оруулж ирээд дампууруулж байгаа юм.

Өнөөдрөөс өмнө явж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг сэргээж, хуучнаар нь явуулж эхэллээ. Шинээр төлөвлөсөн 74 чиглэлээс 34-ийг үргэлжлүүлэхээр болж байна. Автобусны хуучин апп нь хэвийн ажиллаад эхэлсэн байна, шинэ чиглэлүүдээ оруулчихсан байна. Анхнаасаа ингэж хийхгүй яасан бэ? гэдэг ч бас асуулт. Хийчихээд дараа нь амаа барьдаг биш, асуучихаад дараа нь хийдэг баймаар байна. Автобусанд ганц удаа сууж үзээгүй дарга нар автобусны маршрут зохиодоггүй баймаар байна. Хамгийн гол нь хийж байгаа ажил нь шийдвэр гаргаж байгаа нөхдийн төлөө биш, тэр шийдвэрт нь өртөж байгаа иргэдийнхээ төлөө баймаар байна. Х.Нямбаатар ганцаараа “алаад өгсөн” шийдвэр гаргаад, тэр шийдвэрийнх нь үзүүрт иргэд удаа дараа "алуулаад" баймааргүй байна. Жаахан ч гэсэн мэргэжлийн бай. Тэгээд болж өгвөл юу ч битгий хий, Хотын дарга аа. Тэгж байтал сонгууль ч болно...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 23 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 27 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 28 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 29 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 27 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 29 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 31 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 32 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 34 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 35 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 39 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 51 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 51 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 52 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 54 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 56 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top