x

...Арилжаа…

Эрх мэдэл, ямба мяндаг хэдэн тэрбумаар үнэлэгдэж, төрд өмч төвлөрүүлж, татвар төлөгчдийг золиослож, дээрэм тонуул хийх ичгүүргүй явдал суудал 2000 оноос  эхлэн ногоон гэрлийн компан нэрийдлээр тусгай эрх даварч, арын хаалгаар авилгал савирч, эдүгээ ногоон автобус болон тодорч, ноцтой олон янзын суйлаа болон хээл хахуул хөвөрч улс төрчид бие биенийгээ барьцаалах хуйвалдааны онол гаарч байна.

Улс төрчид эрх мэдэл, хэргэм зэргийг арилжаалж цулайцгаасан. Энэ арилжаа сүүлрүүгээ хэдэн тэрбумаар дамлагдан тооцогдож, сонгууль ойртох тусам социалист сияами ихрүүд нам нам дотроо нэр дэвшилтийн наймаа арилжааны үнэ ханшаа тохиролцон цүнх баригч авилгачдын дамжаа, хуйвалдаан хүчтэй болж, дарга удирдлагаа тойрсон зусардал эрчээ авч эхэллээ.

Ийнхүү эрх мэдэлд хүрэх арилжаа жилээс жилд өсч улс төрчид үнэ хаялцан тохирч улс үндэстнийг доройтуулж сөхрүүлэн гэмт үйлдэлтэй хэрэг хам улс төрийн бүлэглэлүүд сонгуулиар дараагийн дөрвөн жилийн эрхээ авахаар улайрч байна.

Албан тушаал эрх мяндагийг арилжаалагчид арван хувиас эхлүүлэн банк, нүүрс, төмөр зам…тонохгүй юм алга.

“Эх орон, ард түмний” нэрийг баригч сөөнгө хоолойт Хамас хүүхнээ хөтлөн  ГХО-ыг эсэргүүцэж өөрсдийнхөө, ихэнхдээ Хятадаас оруулж ирсэн ХОруулалтаа хаацайлангаа цусны шинжилгээ ярьж эрлийз  хүүхдүүдээ хээв нэг мартчихаад бусдыг адлан, хүнийг эрлийз хурлийзаар нь дуудан үндсэн хуулинд заасан нас, хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчин, ороz ФСБ- н даалгавраа дуулгавартай гүйцэтгэн, өөрийн хэрэг хам УИХ-ын хөтлөгчөөр алх цохиулан гайхуулав.

Эрх чөлөө боолчлол хоёр харш, эрх үүрэг хоёр эсрэгцэл болой.

Эрх чөлөөгүй бол боолчлол,хүчирхийлэл гаарна.

Эрх, хариуцлага үгүй бол үүрэг хүлээсэн сүрэг олшроно.

Хувь хүний эрх дээдлэгдэг, хувийн өмчийг  дэлгэрүүлдэг эрх чөлөөт тогтолцоонд хүн жаргалтай амьдарч аз жаргалаа цогцлооно. 

Төрийн занхагар бүтцийг цомхон болгож, авсаархан татварлаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үнэ чөлөөлөн, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн хараат бус эдийн засгийг бэхжүүлж, хүмүүс хоорондоо арилжаа худалдаагаа хийж хаана хаанаа,хэн хэндээ хожоотой амьдрах боломж бол жинхэнэ эрх чөлөөний баталгаа бөлгөө.

Эрх мэдлийн наймаа нь чөлөөт арилжааг устгаж зөвхөн дарга нар хямд аргаар цулайж харгислал хүчирхийллийг буй болгодог.Төрөөс хөндөлсөх хүнд суртал устсан цагт хүмүүс хоорондын сайн дурын арилжаа нь бие биенээ хөгжүүлэн өөгшүүлдэг. 

Төрийн садаагүй чөлөөт эдийн засаг бол хүн болгон баяжин өөдлөх суурь мөн. Хүн нь баяжваас үндэстэн баяжина.

Та аль арилжааг нь зөв гэж үзэх вэ?!

Эндээс л бүх гарц харагдана.

Хүний эрхэн зовлонтой жаргах ?

Өөрийнхөө эрхээр жаргалтай зовох уу?

АЙН!!!

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top