x

Монголчуудын сагсалзсан занг дарахгүйгээр метро хөгжихгүй!

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг.

Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж “Шар айраг”-ийн Ганхүү хотын депутат байхдаа ярьж байсныг тод санаж байна. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байв. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан. Би тэгэх гэж энэ нийтлэлээ бичээгүй гэдгээ учирлаад бас анхааруулж хэлэхгүй бол болохгүй шалтгаан байгаа учраас үзгийн хурцыг чиглүүлэв.

Манайханд түгээмэл нэг дутагдал байна аа. Техникийн (ахуйн) талаас нь ярьж бичээд, хуралдаад байхаас МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙ, ТАРХИ руу орж ярьж байгаа хүн надаас өөр бараг алга. Надаас өөр гэдгээ ч гарчигтаа ч тусгачихлаа.

Албаны мэдээ саяхных: Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дуусжээ. Эдгээр ТЭЗҮ-д Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсжээ.

Миний өнцөг, би ингэж үзэж байна: Метро байгуулснаар замын түгжрэл, утаа униар, авто осол буурна гэдгийг би хүлээн зөвшөөрөхийн цаагуур зөвшөөрнө. Хорт хийг 18 хувь хүртэл бууруулах тооцоо гарч байсныг сонсоод, төв замаар автобус, троллейбус, бага оврын автобус явуулах шаардлагагүй болно гэхлээр нь би хязгааргүй баярлаж байж билээ. Мөн 150 мянган монгол иргэн ажлын байраар хангагдаж, олон аж ахуйн нэгжүүд шинээр бий болж, нийслэлийн төсөвт жилд 250-260 сая ам.доллартой тэнцэх татварын орлого орно гэхлээр баярлахгүй хэн байх билээ, Ганхүүгийн үеийн дээхний яриа шүү. Нэг үгээр бол би “Метро” төслийг дэмжихийн цаагуур дэмжинэ. Очсон газар бүрдээ метрог нь үзэж сонирхож, бүр шүтэж явсан хүний нэг нь би байна.

2020 он гэхэд монголчууд метротой болчихмоор ярьж байсныг эргэж сөхөж өөрийн өнцгөө буулгаж байна. Хойшлох нь хойшилжээ. Метротой боллоо гэж бодъё. Нийслэлчүүдийн сэтгэхүй ямар болсон байхыг үнэхээр хэлж таашгүй. Монголчууд нэн битүү, яах гэж байгаа нь мэдэгддэггүй, гэхдээ одоогийн 2023 оныхоосоо хол тасраад тархи нь хөгжчихсөн байна гэдэг юу л бол? Шилжилтийн үеэ дуусгаагүй, маш удаа шилжиж яваа ард түмэн шүү дээ бид. Сэтгэхүй талаас нь би ярьж байна.

Холын жишээ татахгүй ердөө саяхны жишээ байна. Удаа дараа уриалсан даа. Төрийн албан хаагчдыг албандаа хувийн машинаараа бүү очоо, нийтийн тээврээр ирж буцаж байгаач ээ хэмээн нийслэлийн удирдлагууд үгээ барсан даа. Санаж байна уу? Уриалга хэрэгжсэн үү? Нийтийн тээврээр хэн зорчсон юм бэ? Нийслэлийн төвд буй төрийн яамд, албан байгууллагуудын ажилтан албан хаагчдын хэчнээн хувь нь автобусаар (троллейбусыг ярихаа больё) зорчоод, замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулчихсан юм бэ? Тооцоо судалгаа байна уу? Нийслэлийн хүн амын 30% нийтийн тээврээр явдаг, дээхнэ үед 60% байсан гэж хотын дарга ярив уу, саяхан.

Нийтийн тээврийн чинь байж байгаа төрхийг би хэлчих үү? Сэхээтэн царайтай, гонжоомтой нэг нөхрийг автобусанд яваад ороход эвэртэй туулай үзсэн аятай хөл толгойгүй сонжиж гайхдаг араншин яг хэвээрээ. Энэ автобус гэдгээр чинь тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, шуудай үүрсэн, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд л зорчсоор байгаа. Худлаа гэж үү? Төрийн яамдын түшмэд ичиж нэрэлхээд, бас хувцсаа хиртүүлэхгүй, гутлаа баллуулахгүй гээд энэ нийтийн тээвэрт чинь суудаггүй юм шүү дээ. Тэд хөлсний таксигаар л жирийлгээд байх нь тэр. Сэтгэхүй нь тэгээд төлөвшчихсөн. Бүр эргэлтгүйгээр шүү!

Нийслэлийн удаа дараагийн удирдлага 7 хоногт зорчдог машиныг дугаараар нь хязгаарлаад, нийтийн тээвэрт суу гэж ятгаад ятгаад хотын түгжрэл яг байдгаараа. Зэрэгцээд худалдагдсан, гаднаас оруулж ирсэн машин гэвэл ёстой толгой эргэм тоо гарна. Хувийн машины тоо гэрлийн хурдаар өсөж байна. Машин зардаг ил далд захууд энд тэнд хүрээгээ тэлсээр, хаа холын пакистан гэв үү, бангладеш гэв үү, машины ченж ажилладаг гээгүй байгаа даа? Машин МОНГОЛЧУУДЫН ГАНГАРАА хэвээрээ байгаа цагт, пакистан, бангладеш хэн ч байсан мөнгө олохыг л бодно. Худлаа гэж үү?

Хүлэг морь шүтэх сэтгэхүйгээс үүдэлтэй “Хөл дүүжлэх унаа” гэх энэ сүргийн сэтгэхүйг арилгаагүй цагт метро хөгжинө гэх итгэл надад яг алга. Унаж яваа машинаараа гангардаг, өрсөлддөг, сагсалздаг монгол занг үгүй хийгээгүй цагт шүү дээ! Мөнгө нь ихэдсэн нэг гэр бүлд хүний тоогоор жииптэй болчихсон айлууд тоймоо алдаж байгаа одоо цагт метрогоор тэд зорчино гэж үү?

Баахан зардал гаргаад метро байгуулчихдаг бас л тэтгэврийн хөгшид, оюутан, ажилгүй, ядуу золбин, мөнгөгүй согтуу иргэд зорчигчдын олонх нь болчихвол хэн зорчих вэ? Хүйтрэхээр нийслэл хотын траншейнуудад өвөлждөг маш олон иргэд манайд байгаа. Тэд удахгүй алга болоод дуусна гэх тооцоо байхгүй. Тэд маань газар доорхи нөгөө хот руу чинь явж орно доо. Өвөлжих сайхан байр бэлтгээд өгч байгаа нь тэр.

Хэрэв бид метро хөгжүүлье гэвэл юуны өмнө МОНГОЛУУДЫН САГСАЛЗСАН, ЦАМААН ЗАНГ дарах хэрэгтэй. Аж ахуйн ажлыг хийх нь мэдээж, сэтгэл зүйн маш том кампанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Автомашинаараа гангардаг, гайхуулдаг, өрсөлддөг МОНГОЛ ЗАНГ үгүй хийх хэрэгтэй. “ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНАА”-ны нэр хүндийг навс унагах хэрэгтэй. Төрийн түшээд, сайд дарга нараасаа эхлээд бүгд нийтийн тээврээр явж хэвших хэрэгтэй. Гучин жил нийтийн автобусанд сууж үзээгүй яваа иргэдийн тоог эрс цөөлөх хэрэгтэй.

Шведийн Ерөнхий сайд Улоф Пальме гэж эгэлгүй нэгэн байв даа. Нийтийн орон сууцанд сууна, ажилдаа нийтийн тээврээр ирж очно. Гудамжинд явган явна, эхнэртэйгээ зах хэснэ. Хөөрхий тэр нь хэтрээд эхнэртэйгээ кино театрт кино үзэхээр олон хүнтэй чихэлдэж яваад нэг мусульман нөхөрт алуулчихсан. Тэгэхээ больё л доо. Ядаж УИХ, НИТХ-ын төлөөлөгч Та нар минь метро хүлээлгүй яг одоо автобус, троллейбус, бага оврын автобусаар зорчицгоо! УИХ-ын эрхэм гишүүд ард түмнээ тэг гэж уриалцгаа! Тэгж үлгэрлэж байж л нийтийн тээврийн (нөгөө метроны чинь) нэр хүнд өснө шүү дээ!

О.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    монголчуудын ухамсар өндөр болж байж нийгэм хөгжинө тэр үед ямарч баялаггүй болсон байна
    2024 оны 01 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 3 цаг 10 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 3 цаг 21 мин Луврын музей хаалттай хэвээр байна 3 цаг 26 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 44 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 3 цаг 47 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 3 цаг 47 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 3 цаг 48 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 3 цаг 48 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 3 цаг 50 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 3 цаг 53 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 4 цаг 10 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 11 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 4 цаг 12 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 4 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 4 цаг 14 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 4 цаг 16 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 4 цаг 17 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 4 цаг 18 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 4 цаг 19 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top