x

Үндэсний онцлогоос гадна ядуурлын үүр уурхай байлгамааргүй!

“Малчдыг 100% бие даалгая, Төрөөс халамжлахаа больё” гээд биччихсэн чинь сэтгэгдэл хэдэн зуугаар тоологдоод явчлаа. Сэтгэлийн хатгүй, үг даадаггүйчүүд хараалаа урсгаж өглөө. Дан биеэ өмөөрсөн гомдолууд. Төрөөс юу ч авдаггүй, хар толгойгоороо хэдэн малаа авч явдагчууд жагсана. 

Тэгэхлээр үндсэн санаагаа гарчигтаа өгүүлчихлээ. Тэр хэдэн малчин ба малыг хөнөөх далдын хорон санаа надад байхгүй. Яс хаясан, эвдрэлцүүлсэн санаа бүр байхгүй.

Тун хэврэг эмзэг, хэзээ ч сүйрчихэж мэдэх (цас зуд, ган гачиг, гэнэтийн аадар бороо гэх мэт) мал сүргээ XXI зууны хөгжлийн эрин зуунтай зуузай холбуулах юмсан гэсэндээ л би ятгаад тайлбарлаад байгаа хэрэг шүү дээ.

“Гоё санаанууд, гэхдээ хөдөө аж ахуй бол онцгой салбар, тэр тусмаа Монголын нөхцөлд бусад орноос өөр. Салбар гэхээсээ илүү үнэ цэнэтэй агуулгууд оршдог” хэмээн зохиолч, төрийн тусгай албан хаагч залуу найз маань надад хандан бичсэн байна билээ. “Социализмын үеийн сэтгэлгээнээс салгах нь бол зөв” хэмээн нэмж тодотгожээ. Дахиад цааш нь “Үнэ цэнэд нүүдэлчдийн соёл, өв уламжлал маш олон зүйл орно. Асар уудам энэ орныг давхар хянаж байдаг амьд хяналтын камер байгаа юм” гэсэн өөр нэг санааг тэр маань дэвшүүлжээ. Монгол хүний сайхан сэтгэл шингэсэн үгс гэж би хүлээн авлаа. Нүүдлийн мал аж ахуй гэж үнэ цэнэтэй агуулга бүхий бусад улс орнуудаас биднийгээ ялгаруулах онцгой салбар тул хэвээр нь хадгалъя гэсэн нь түүний буруу огт биш. Сайнтай муутай бүгдийг нь гээхгүй нэг дор тэврээд авчих санаатай, бүх юмыг багтаачих (хаях юм байхгүй) гэсэн монгол сэтгэхгүй. Тал шигээ уужим сэтгэлтэй ихэнхи монголчууд тэгж л үздэг. Хүндэтгэж байна. 

Гэтэл би гарчигт бичсэн улигт асуултаа сөргүүлж (салгаж) тавьж байна. Хэзээ ч байгалийн өмнө сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй, нэг тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл мөн үү? Нийслэлээр дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд. Нэмээд байх хэрэг үү гэж? 

Малчин байснаа гэв гэнэт гуйлгачин болчихдог энэ үзэгдлийг би шүүмжлээд байна. Гутаасан юм ердөө байхгүй. Торгон хилээ манадаг мал малчныг зүхсэн зүйл ердөө байхгүй.

Малчнаас гуйлгачин болчихно гэхэд бас нэг шат дамжлага гэж байх ёстойсон. Нийслэлд ирээд шууд улны иргэн болчихдог? Шатгүй уруудаад. Үүнийг л тайлбарлуулах гээд ядаад байна.

Ийм асуултыг би шууд халз тавьж байна. Төрдөө ч тавьж байна. Уншигчдад тавьж байна. Энэ Монгол Улсын чинь аль ядуурсан, золбирсон иргэд бүгдээрээ нийслэлээ боорлоод юу болгочихоод байж байгааг бид өдөр бүр, цаг тутам мэдэрч амсаж харж байна. Энэ их утаа, агаарын онц аюултай бохирдол, энэ их түгжрэл, түм буман нүхэн жорлонгууд, энэ их ядуурал гуйлгачиллын чинь бараг 90% нь хөдөөнөөс хот руу дүрвэн ирэгсэдээс үйлдэгдэж (хатуу үгээр илэрхийлье!) байгаа бус уу? “Та нар ойлгооч ээ. Юун нүүрс авах мөнгө вэ? Хуучин дугуй, ундааны сав, хог түлж өвөл амьд байгаа хүмүүс. Хотын чинь 70 % нь байна энэ ядуурал” хэмээн твиттерт нэрт уяач нэг танил маань уулга алдан бичжээ. 

Монголын онцлогтой үндэсний хосгүй шинжээс гадна тэр онцлог чанар нь тун хэврэг, нэг хальт гишгэвэл ядуурлын үүр уурхай болчих 100% магадлалтай. Худалдагдахадбэлхэн, ядуурлын нөөц том арми хөдөөд хээвнэг байгаад байна! Энэ тухай л би сануулж сэрэмжлүүлж бичээд байгаа хэрэг шүү дээ. Хөдөөгийн малчдыг, малыг ад үзсэн явдал байхгүй. 

Ерөөсөө хөгжлийн жам ёс гэж байна. Олон мянган жил хадгалж ирсэн монголын онцлогтой үндэсний хосгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хөгжлийн жам ёсны эсрэг цэх зогсоод байж чадахгүй болсон байна. Ядуурал, нийгмийн бухимдал, нийгмийн хямрал, нийгмийн тогтворгүй байдлын үүр уурхай болчих магадлалтайг хүлээн зөвшөөрөхөд сэтгэлгээний хоцрогдол гол саад болж байна. Гучин жил элдэв хямрал салахгүй байгаа чинь сэтгэлгээний хоцрогдлын бүтээл, тусгал нь шүү дээ! 

Амьдрал нэг байрандаа зогсож байдаггүй гэдгийг монголчууд мартчих гээд байна. Хуучин байдал дахин эргэж ирэхгүй гэдгийг XXI зууны хөгжлийн хурд хэлж өгөөд болохгүй байна. Гэтэл нэгдэл, сангийн аж ахуй байсан “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй бахь байдгаараа, мартагдаж өгдөггүй. “Сайн малчин”, “Мянгат малчин”, “Таван эрдэнэ”, “Алтан төлийн эзэн”, “Төл түмний үйлс”, “Төлийн бэлтгэлд нэмнээ, уут, хандив, мөнгө”, Цагаан сараар тодруулдаг, олгодог элдэв шагналууд–энэ бүхэн чинь “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй биш гэж үү? “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй дээр зах зээл–ардчиллын сэтгэхүй нэмэгдчихтэй зэрэг ийм юм болчихдог жишээ. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч гэнээ. Сум аймаг даяар шаагин ярилцаад л. Энэ сайн, муугийн нэг л жишээ.

Улс нь (Төр, Засаг нь) нэг их халамжлагч. Тэр нь тэгчихнэ, тэр нь гомдчихно, гомдоочих вий гэсэн бөөн хайр. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, монголчуудаа бүгдийг нь өвөртөө тэврэх барагдашгүй их хайр. Тэр хайран дээр нь монголчууд тоглож өгнө. Халамжийг нийслэлд түлхүү түгээдэг тул хотоо харлуулсан, малаа барсан малчид нь яаж ийгээд Улаанбаатарт ирээд шингэхийг боддог. Худлаа биш.

Сошиалд бичсэн байна лээ, нэг малчин бүсгүй. Хөдөө балраад хот ороод ирэхээр малчин эрчүүд нь ажилгүй, архичид, амьдрал нойл. Нийгмийн халамжийн хэдэн цаасанд хорогдоод нийслэлд ад үзэгдээд сууж байна. Ингүүлэхгүй гэвэл нийгмийн халамжаа аймгуудад, сумдад тарааж өг, түлхүү өг. Тэгвэл бид нутаг руугаа буцлаа. Хотод халамж тараахгүй гэвэл энд хорогдоод суух малчид гэж үгүй болно гэжээ.

Чухам үнэнийг энэ малчин бүсгүй өгүүлжээ. Хөдөө рүү, нутаг нутагт нь халамжийг нь тараагаад байвал нийслэлийн энэ их ачаалал механикаар, улс төр орохгүйгээр дундарчих юм биш үү? Зүгээр л асар их илүү ачаанаасаа (утаа, түгжрэл, нүхэн жорлон...) нийслэлийнхэн салчихна.

Ерөнхийлөгч АНЭУ-д айлчлах үед яригдсан байна лээ. Монгол мах Арабын ертөнцөд борлогдох тухай. Миний танил уран бүтээлч дүү маань “У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Хүнсний хувьсгал Арабын ертөнцөд нэвтэрнэ” хэмээн Sonin.mn agency-ийн сайтад бичсэн байна билээ. Сэтгэл сэргээмээр (малчдын шүү) мөрүүдээс эшлэе:–Хамгийн чухал нь манай улсын үйлдвэрлэдэг хүнсний гол хоёр төрлийн бүтээгдэхүүнийг АНЭУ-ын зүгээс худалдан авах, хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж байгаа сурагтай. Энэ нь бэлчээрийн малын мах, эрүүл хөрсөнд тариалсан улаан буудай. Бид Хүнсний хувьсгалын үр дүнд Улаан буудайгаар дотоодоо бүрэн хангаж байгаа.  Мах махан бүтээгдэхүүнээ бол гадаадад гаргах хангалттай нөөцтэй улс. Халал аргаар бэлдсэн Монгол хонины мах одоо л Арабын ертөнцөд танил болж эрэлт үүсгэж эхэлжээ. Эрэлт байгаа цагт хэрэгцээг нь хангаж Арабын ертөнцтэй хамтран ажиллах өргөн боломж Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч ирж байна гэсэн үг гэжээ.

Малчид ядуурлын ирмэг дээр дэнжигнэж, хэзээ хотоо харлуулчих бол, цас бага дараасай гээд залбирч суухын оронд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ ажилд өөрийгөө, гэр бүлээ дайчлаад, яам, Засгийн газрыг шахаж байгаад адуулж дийлэхгүй тэр их малаа эдийн засгийн (үйлдвэрлэл) эргэлтэд оруулж, гагц Арабын гэлтгүй, ердөө өмнөд хөршийнхөө махны зах зээлийг эрхшээх тухай бодмоор байна гэдгээ дахин давтан илэрхийлье.

Бээжин хотын хүнсний дэлгүүрийн махны тасгийн үнийг зурагнаас харна уу. Хагас кило (хятадынхаар бол нэг жин) махны үнэ ярайж байна. Хойшдоо нэмэгдэж таарна. Энэ зураг ба миний дээр бичсэн хоёр хоёр талаасаа хослон Монголын хөдөөг ядуурлын далд үүр уурхайнаас нь салгамаар байнаа! Хүлцэн уншаарай! 

Хөдөөгийн тухай миний байнга бичдэг сэдвийн гол дүгнэлт: “Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй! 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 23 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 27 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 28 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 29 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 27 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 29 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 30 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 32 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 34 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 35 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 39 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 51 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 51 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 52 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 54 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 56 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top