x

Чоно махнаас гарч, МАН маньтай элгэмсэнэ гэж байх уу?!

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсгол баасан гаригийн орой өндөрлөв. Сонсгол өндөрлөхтэй зэрэгцээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЭТТ-н хувьцааг иргэн бүрт өмчлүүлэх, ноогдол ашиг хуваарилах тухай” Засгийн газрын шийдвэрийг зарлаж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив. Пүрэв гаригт өргөн барьсан тогтоолын төслийг баасан гаригт нэгдсэн чуулганаар яаралтай горимоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Энэ долоо хоногтоо багтаад УИХ-ын тогтоол гарчих биз. Их л сандарсны шинж байх даа.

Сандрахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “Эрдэнэс Тавантолгой” тойрсон нүүрсний сонсголоос иргэд харсан билээ. Төрийн өмчийн нэртэй намын компаниудад авилга, хулгай гэдэг зүйл энгийн асуудал болсон. Компанийн нягтлан бодогчоос аваад УИХ, Засгийн газрын гишүүд (Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гэх мэтчилэн) төрийн тэргүүнүүд нь хүртэл гар дүрчихсэн. Атал сонсгол дээр нэг нь ч ирсэнгүй. Гаалийн бүртгэлгүй гарсан 5,6 сая тонн нүүрснийхээ эзэн, холбогдогч нараа ч бүрэн тогтоож чадсангүй.

Гэхдээ яахав, "суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэгчлэн “ЭТТ” бол эрх баригчдын мөнгөний машин болсон юм байна, төрийн өмч нэртэй боловч нэг намын, намын дарга, удирдлагуудыг санхүүжүүлдэг систем, цүнх баригч нар, зарлагуудаа ивээн тэтгэдэг, өөгшүүлдэг бүтэц болжээ гэдгийг иргэдэд бүрнээ харууллаа.

Үүнтэй зэрэгцээд Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “ЭТТ компанийн гүйцэтгэл энэ жил гурван их наяд төгрөгийн ашигтай гарах төлөвтэй. Ийм боломж гарч байгаа учраас иргэдэд хувьцааны ноогдол ашиг тараана” хэмээн мэдэгдлээ. Ашиг гэдэг маань юу билээ. Компанийн борлуулалтын нийт орлогоос бүх төрлийн татвар болоод үйл ажиллагааны зардлууд, ажиллагчдын цалин хөлс, НДШ зэргийг хассаны дараа үлддэг цэвэр ашиг. Иргэдийн хувьцаа компанийн нийт хувьцааны 15 орчим хувь гэж тооцвол 450 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдэд хувааж өгөх нь байна. Нэг хувьцаа эзэмшигчид 180.000 орчим төгрөг.

Харин Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр болж, нийт хувьцааны 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ, эндээс ноогдол ашиг тооцно гэвэл нэг иргэнд 290.000 орчим төгрөг оногдохоор байна. 44 их наядыг хулгайлчихаад нэг их наядыг нь иргэддээ “боорцог” болгон шидэж өгөхөөр шийдэж. Богд оо, боорцог хайрла...    

Сануулахад, МАН өнгөрөгч 2020 оны сонгуульд оролцохдоо “Төрийн өмчит компаниудаа хувьчилж, олон улсын зах зээл дээр IPO хийнэ. Хувьцааны тодорхой хувийг иргэддээ олгоно” гэж амласан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсний дараа дараа гэнэт ухаан оров. Ингэхдээ иргэдийн гар дээр бэлэн мөнгө тавих замаар хулгайгаа хаацайлахыг бодсоноос бус компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй хувьцаа гаргах талаар тогтоолын төсөлд тусгасангүй. Иргэдэд ногдох хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх боловч өмчийн эзэн төр өөрөө үлдэнэ гэсэн үг.

Тогтоолын төслийг УИХ дээр хэлэлцэх үед зарим гишүүд асууж байна лээ. Иргэдэд эзэмшүүлсэн (өмчлүүлсэн биш шүү) 1072 хувьцаа чинь яагаад хөдөлдөггүй, хөрвөдөггүй юм бэ? Өвлүүлж болдоггүй, худалдаж болдоггүй хувьцаа гэж юу байсан юм бэ? гэж асуухад манай Засгийн газар “1072 хувьцаа бол хувьцаа мөн” гэдгээс өөр үг хэлээгүй. Иргэдийн хувьцааг 15 биш, 34 хувьд хүргэлээ ч гэсэн энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг. Эзэмшинэ гэдэг нь өмчлөхийн нэр биш юм байна гэдгийг иргэд эрх биш гадарладаг болсон. Өмч байсан бол ядаж л эцэг эх нь үр хүүхэддээ өвлүүлэх, бэлэглэхээс эхлээд хэрэгтэй үедээ зарж арилжих эрхтэй биз дээ.

Сануулахад У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны төгсгөлд “Иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан” гэж мэдээлсэн. Зарцуулчихсаныхаа дараа мэдээлсэн гэсэн үг. 2019 онд ЭТТ-н борлуулалтын нийт орлого 2,2 их наяд байсан бол энэ жил цэвэр ашиг нь гурван их наядаар яригдаж байна. Ийм тохиолдолд МАН энэ компаниас гараа татаж чадах уу? Иргэдийн хувьцаа 34 хувь боллоо ч гэсэн энэ байдал өөрчлөгдөхгүй. Чоно махнаас гарлаа гэж дуулсан уу? МАН маньтай элгэмсэнэ гэж байх уу?

Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө яаруу сандруу гаргаж байгаа эрх баригч намын энэ шийдвэр бол төрийн өмчийг хяналттай болгох гэхээсээ илүү ирэх сонгуулиар эрх мэдлээ авч үлдэхийн тулд иргэдээ авилгадаж байгаа заль төдий юм. Сонгуулийн дараа дахиад "ул, шал"-аар нь дуудаад, толгой дээгүүр чинь алхана. Ийм л ёс суртахуунтай нам шүү дээ. Харин МАН сонгуульд ялагдаж гэмээн “Эрдэнэс Тавантолгой”-г тоносон эрх баригчдын хулгай, идсэн уусан болгоныг энэ хэвээр нь дараад өнгөрөх боломжгүй болно. Ийм л учир шалтгаантай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 3 цаг 8 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 3 цаг 19 мин Луврын музей хаалттай хэвээр байна 3 цаг 25 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 42 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 3 цаг 45 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 3 цаг 46 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 3 цаг 46 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 3 цаг 47 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 3 цаг 48 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 3 цаг 52 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 4 цаг 9 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 10 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 4 цаг 11 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 4 цаг 12 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 4 цаг 13 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 4 цаг 15 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 4 цаг 16 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 4 цаг 17 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 4 цаг 18 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 4 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top