x

Гэр хорооллынхон ээлжээр галладаг болчихвол утаанаасаа ч саллаа, Хотын дарга аа!   

Өчигдөр буюу амралтын өдрөөр (17-ны ням гариг) зарласан хотын дарга Х.Нямбаатарын шийдвэр нийслэлчүүдийг нийтээр нь уур бухимдалд автуулав. Бухимдаад зогссон гэж үү, ажил амьдралаа алдаж байгаа нь олонхи.

Эхлээд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан” өнөөдрөөс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг, 25-наас дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, сурагчдын өвлийн улирлын амралтыг энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх тухай Л.Энх-Амгалан сайдын тушаалыг танилцуулсан. Араас нь хотын дарга ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдэгдэв. Мөн л хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан.

Ингэхдээ автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай” хуулиар НИТХ өөр дээрээ авсныг дуулгалаа. Иргэдийн хувьд “хоёр дахь машинтай болох” тухай ойлголт байхгүй болж байгаа юм. Нийслэлд бүртгэлтэй машины нийт машины ердөө 50 хувь нь хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна, торгууль тавина. Автобусандаа сууя гэсэн ч автобус нь байхгүй. Ингээд нийслэл гэдэг их айл Х.Нямбаатарын үед “дээвэргүй шорон” болж хувирлаа. Түгжрэлээ шийдээч ээ гэхээр “Май чи, тэгвэл явган явахгүй юу” л гэж байна. Хятадын компанитай хийсэн гэрээний дагуу автобусны эхний ээлж дахиад арав гаруй хоногийн дараа (энэ сарын 29-нд) орж ирнэ. Дараачийнх нь нэгдүгээр сарын 31-нд. Ядаж автобусаа хангалттай оруулж ирчихээд хязгаарлалтаа хийж болохгүй байсан уу? Амралтын өдрөөр яаруу сандруу танилцуулсан гэнэтийн энэ шийдвэрүүдийн ард яг ямар арга бач байсан бэ? Х.Нямбаатар гэдэг хүн зүв зүгээр байж байгаад өөрөө өөрийнхөө толгойд олс углана гэж байх уу? Үгүй л байх.

Нэгдүгээрт, Засгийн газрын амласан шатахууны хангалт хэвийн горимдоо шилжээгүй, ШТС-ууд бензинээ ээлжээр өгч, тэнд нь иргэд өдөр шөнөгүй дугаарлан уур бухимдлаа барж байгаа. Үүнээс болж хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Шатахууны хомсдлоос болж Засгийн газар дээр ирж байгаа галыг намжаахын тулд. Боловсролын сайд хүртэл оролцоод, хичээлийг цахимд шилжүүлсэн нь ингэж хардахад хүргэж байна. Түүнээс биш ковидын үеийн хоёр жилийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүйтний эрч -30 хэмд хүрээгүй байхад хичээлийг цахимд шилжүүлэх өөр шалтгаан салбарын сайдад байхгүй. Ядаж хөдөө орон нутгийнхан, сумын сургуулийн хүүхдүүд цахимаар яаж хичээллэхийг бодож үзсэн үү?

Хоёрдугаарт, бага ангийн хүүхдийг цахимд шилжүүлнэ гэдэг эцэг эхчүүдийг нь хамтад нь гэрт нь хорьж байгаа хэрэг. Тэр хэмжээгээр хөдөлгөөн дахиад хоригдоно. Ингээд түгжрэлээ ч, шатахууны хомсдлоо ч нэг амьсгаагаар шийдчихэж байгаа юм. Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй. Хот, Засаг хоёр талаасаа л хавсайдаж харууллаа.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хотын даргад энэ их эрх мэдэл, зүрх зоригийг өгч байгаа хүн нь Ерөнхий сайд өөрөө шүү дээ. Одоо гэр хорооллын айлуудыг ээлжээр галладаг болгочихвол утаанаасаа ч салчих боломж байна, Хотын дарга аа!   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top