x

Бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэдэг нь тэдний амьдралын эх үүсвэрийг таслах гэсэн хорлогчин санаа юм

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан саяхан болов. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж улсын заан Б.Серик, сумын заан Г.Ганбат нарын барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Тэд учраа бөхөө давсны дараа ёс зүйгүй авирласан нь камерын дуранд тод бичигдэн үлдсэн юм билээ. Ингээд дүрэмд заасны дагуу энэ хоёр залуу бүтэн нэг жилийн турш зодоглох эрхгүй болж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан уг шийдвэрийг нийгэм буруутгахдаа “Б.Серик зааныг казах болохоор нь ингэж гадуурхаж, арьс өнгөний үзэл гаргалаа” гэж байх юм. Тэр худал гэдэг нь түүнтэй хамт барилдсан сумын заан Г.Ганбат яг адилхан хугацаатай барилдах эрхээ хасуулчихсанаар харагдах болов уу. Дүрэм бол дүрэм л байдаг юм байна. Бөхийн холбоо нутаг ус, арьс өнгөний үзлийг ярих хүртэлээ доошоо ороогүй байлгүй дээ. Гэхдээ Монголын үндэсний бөхийн энэ дүрэм дэндүү харгис юм.

Бөх хүн юу хийж, яаж амьдардаг юм бэ. Мэдээж бөхөө барилдаж л амьдралаа залгуулна биз дээ. Тэгвэл тэдний барилдах эрхийг нэг жилээр хасаад байгаа шийдвэр чинь бөхчүүдийг амьдрах аргаас нь салгаж байна. Мөнгө олж, хоолоо олж иддэг амьжиргааг нь яг ингэж зогсоож хорлох нь амьдрах эрхийг нь хасч байгаа хэрэг биш гэж үү. Барилдахаас гадна ивээн тэтгэдэг компаныхаа рекламаар мөнгө олдог нь байхгүй болно. Улсын заан Б.Серикийн хувьд жудо бөхийн тамирчин юм билээ. Нэг хэсэг “Bek Traivel” компанийн нэр дээр барилддаг байсан. Сүүлд хэд хэдэн удаагийн барилдаануудад “Онлайн ложистикс” компанийн бөх гэж дуудуулж байсан гэсэн. Тэрбээр барилдах хугацаандаа спонсоруудаа олонд зарлуулж байсан бол таван төгрөг олох байсан байлгүй дээ.Бүтэн жилийн хугацаанд тэднийг юугаараа, яаж амьдар гэж ийм дүрэм зохиодог байна аа. Хүч чадалтай юм болохоор дээрэм хий гэж ингэж шийтгэдэг юм уу. Үнэхээр монголчууд бидний бие биедээ хандаж байгаа байдал үнэн харгис цаанаасаа яг голыг нь олж хорлож байгаа нь харагдах юм.Эсвэл суурин иргэншилд төвхнөх гэж ядаж буй үндэстний онцлог ийм байдаг юм уу. Гэтэл хөгжилд хүрсэн улс орнууд, том гүрнүүд яаж хүнээ дээдэлж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг билээ дээ. Нэгэн танилд маань тохиолдсон явдлыг хуваалцмаар санагдлаа.

АНУ-д амьдардаг тэр нөхөр халамцуу жолоо барьж яваад цагдаад баригдчихав. Архи уусан хүн ямар араншин гаргах нь ойлгомжтой шүү дээ. Цагдаа нарын өөдөөс нь агсамнаад галзуурч өгчээ. Ингээд уг асуудал шүүх рүү шилжив ээ. Шүүхээс түүний жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргах нь тэр. Шүүх энэ монгол залуугийн жолоодох эрхийг нь хасахдаа яаж тогтоосон гээч. “Чи ажил, гэр хоёрын хооронд л зөвхөн машинтайгаа явж болно. Бусад үед нь жолооны ард сууж болохгүй” гэсэн шийтгэл өгч байсан юм. Америк бол олон үндэстнээс бүрдсэн том улс. Тэнд машингүй бол амьдралгүй. Тэр танил маань ажлаа хийж амьдралаа залгуулах ёстой. Түүний амьдралыг нь таслахгүйн тулд АНУ-ын шүүх ийм шийдвэр гаргасан байгаа юм. Үнэхээр хүнлэг, мэдрэмжтэй байгаа биз дээ. Гэтэл манайд яаж байна. Монгол бөхийн дүрэм гээч нь хүртэл хаашаа янзын харгис юм бэ. Өнөө хэдэн бөхчүүдийнхээ амьдралыг нь таслахгүйгээр шийтгэж болдоггүй л юм байх даа. Дэндүү аминчхан, хүнлэг бус шийдвэрүүдийг харахаар гол зурах юм. Би эмэгтэй хүн болохоор бөхийн талаарх нарийн ширийнийг мэдэхгүй, үнэнээ л хэлье. Яалт ч үгүй дүрмээ зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг нь ийм урт хугацаагаар хасахаас өөр шийтгэл яагаад оноож болохгүй гэж.

Миний бодлоор Серикийг бүтэн жил орлогогүй болгож шийтгэхийн оронд улсын заан цолыг нь гурван сарын хугацаатай харцага цол руу буулгаад барилдуулчихаж яагаад болохгүй гэж. Нэг бол начин цолоор таван сараар барилдуулчих л даа. Ингээд ярихаар олон хүн эсэргүүцэж, бэлэн тайлбар тавихыг нь мэдэж л байна. Бөхийн цол олгоход Ерөнхийлөгчийн зарлиг гардаг. Тэгэхээр цол хураахад бас Ерөнхийлөгч зарлиг гаргаж таарна. Дүрэм зөрчсөн бөхчүүдийн цолыг бууруулж барилдуулах тоолонд Төрийн тэргүүн зарлиг гаргаад явна гэж юу байсан юм хэмээн олон хүн дургүйлхэх нь тодорхой. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүх юманд оролцохоо больчих л доо. Монгол Улсын баатар, гавьяатын цолыг Ерөнхийлөгч өгөхөд болж байна. Болсон болоогүй цол, гуншин болгонд Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулаад байгаа нь амьдралд нийцэхгүй байна шүү дээ. Үүнийг бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг дүрэм гээч чинь хэлээд өгч байна. Тэгээд ч бөхчүүдэд цол өгөөд суух нь Ерөнхийлөгчийг хэтэрхий доош нь хийсэн үзэгдэл биш юм уу. Тэрний оронд Монголын үндэсний бөхийн холбоо нь хуралдаад шийддэг болох хэрэгтэй. Ер нь спортын цол зэргийг спортын холбоо нь мэддэг. Тийм амжилт гаргасан тамирчинд ийм зэрэг цол өгнө гээд бүх юм нь тодорхой байдаг даа. Үүнтэй адилхан Үндэсний бөхийн холбоо нь бөхчүүдийнхээ цол, хэргэмийг нь ямар журмаар олгож, яавал хураах асуудлыг дүрмээрээ зохицуулж, бие даан шийддэг болчихвол хэн хэндээ амар байхсан.

Бас байнга хэл ам дагуулдаг допингийн асуудлаас болж олон сайхан бөхчүүд амьдралаасаа салж байна. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн М.Бадарч гэж залуу бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч орхисон. Ид сайхан зодоглож, эр бяраа гайхуулдаг насан дээрээ барилдах эрхээ хасуулна гэхээр тэр хүнд ямар их харамсалтай вэ. Гол нь энэ хүн бөх барилдаж амьжиргаагаа залгуулсаар ирсэн байх. Гэтэл допинг уусан байна гээд барилдах эрхээ бүхэл бүтэн дөрвөн жилээр хасуулчихаар ямар их боломжоо алдаж байгаа бол. Гэтэл шийдвэр гаргагчид нь үүнийг огтхон ч бодолцож үзсэнгүй. Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо энэ допингоо байнга шалгаад байвал ийм асуудал гарахгүй дээ. Бөхчүүдээсээ тогтмол допингийн шинжилгээ авч, илэрсэн хүмүүсийг нь ингэж заавал дөрвөн жилээр “яллаж” байхаар доогуур цолтой барилдуулбал хүнлэг болох юм биш үү. Монголчууд бид нэг нэгэндээ үнэхээр хайргүй байна. Нутаг ус, намаараа талцаж байна. Цаашлаад дарга цэргээрээ ялгарч, хөгшин залуугаараа нэг нэгнээ үзэн ядацгаах юм. Өстөн дайснаа нам дарж, дахиж өндийхөөргүй болгох гэж байгаа юм шиг л хоорондоо хонзогноцгоохоо одоо болих хэрэгтэй. Уг нь Монгол хэмээх туган дор багтаж байгаа нэг үндэстнүүд чинь бие биедээ хүнлэг, хайртай, хоорондоо ойлголцож байж эв түнжинтэй байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Бөхчүүд бүтээн байгуулалтын ажил хийж болно. Урлаг спорт бол чухал зүйл биш
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 4 цаг 19 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 4 цаг 30 мин Луврын музей хаалттай хэвээр байна 4 цаг 35 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цаг 53 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 4 цаг 56 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 4 цаг 56 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 4 цаг 57 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 4 цаг 58 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 4 цаг 59 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 5 цаг 2 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 5 цаг 20 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 21 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 5 цаг 21 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 5 цаг 23 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 5 цаг 24 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 5 цаг 25 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 5 цаг 26 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 5 цаг 27 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 5 цаг 29 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top