x

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав (№ 2)

  1. Сошиалд баахан нөхрийг боож үхтэл нь чарлуулахаар шийдлээ. Тэгж гарчгаа сонгож авсан. № 1 нийтлэлд хорсож үхэх нээ! Үргэлжлүүлье! АНУ, «Өрнөд» ялагдаж, СССР эргэж сэргэж, дараа нь Монголд капитализмыг үүрд булшилж, баян ядуугийн ялгааг эгнэгт устгана гэж итгэгчдэд зориулсан өгүүлэл маань Танд хүрсүгэй! 
  2. Орос-Украины дайн; Израиль-ХАМАС-ын дайн; Европын Холбоо, НАТО-гоос ОХУ-тай харилцаагаа дээд цэгт нь тултал нь хурцатгаад байгаа; дэлхийн хүнсний бадүрвэгсдийн хямрал; Хятад-Америкийн харилцааны зөрчил ба мөргөлдөх эрсдэл гээд томоор авч яримгүй байна.
  3. Мэдлэгийнэрин зуун руу зөвхөн «Өрнөд» хошуучилна гэсэн итгэл үнэмшлээсээ би огтоос ухрахгүй ба цаашид улам нотлогдох болно!
  4. Энэ сэдвийг хөндөхгүй байж түвдсэнгүй. «Өрнөд»-ийг яагаад заавал буруушааж, муутгаж, үзэн ядах ёстой вэ–Хариулт нь: Ердөө Таны арчаагүй атаархал чинь байж байгаа нь тэр! Бэртэгчин хөгийн амьдралдaa бачимдаад уур уцаараа «Өрнөд»-ийнхөн рүү гаргаж байгаа царай чинь тэр!

АНУ ба Өрнөд рүү дайсагнан харьцах нь «Өрнөд биш ертөнц»-ийн нэг ёсны феномена болсон энэ цаг үед МОНГОЛ ХҮН, МОНГОЛЧУУД заавал хэн нэгний талд зогсох ёстой гэж үзэж байгаа бол миний бичсэнтэй эвлэрэх үү гэж хэргээр ам асууж байгаад үргэлжлүүлэн толилуулъя.

Эдүгээ дэлхий дахины бодит байдлыг хар даа. Ердөө жагсаалт гаргаж болж байна. Хэн хүнгүй мэднэ дээ. Жагсаалтыг захын монгол хүн баяжуулаад бичиж чадна. 

  • Олон улсын банк-санхүүгийн системийг муу нэрт барууныхан л ажиллуулж байна 
  • Бүхий л хатуу валютыг (дэлхийн мөнгө!) тэд л эзэмшдэг 
  • Дэлхийн эдийн засгийн гол хэрэглэгч нь тэд л байна 
  • Олон улсын хөрөнгийн биржүүдийг тэд л хянадаг 
  • Тэд бол цэрэг зэвсгийн ихээхэн хүч нөөц, чадавхитай 
  • Өндөр техник, технологи бүхий зэвсэглэлийн хамгийн шилдэг үйлдвэрлэлийг тэд л эзэмшдэг
  • Усан замын чухал зам харилцааг тэд л хянадаг 
  • Тэд л сансрын уудмыг түлхүү ашиглах бололцоотой 
  • Тэд л сансрын аж үйлдвэрлэлээр давамгайлж буй 
  • Олон улсын харилцаа холбооны технологид тэд л давамгайлсан
  • ШУТ-ийн дэвшил, судалгааны ололтыг тэд л гардан эзэмшдэг 
  • Техник, технологийн тэргүүлэх боловсрол тэд л олгодог 
  • Даян дэлхийн кино театрууд (Хойд Солонгосоос бусад нь), даян дэлхийн ТВ-үүдийн дэлгэцийг барууны кино, урлаг, дуу хөгжим, соёл, спорт, аж төрөх ёс эзэгнэнхэн байна гэх мэт. 

Даяаршил, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, ерөөсөө технологийн хөгжилтэй холбоотойгоор дэлхийн геоэдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Хүн төрөлхтөн өнөөдөр аж үйлдвэржилтийн нийгмээс мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээллийн технологи, үйлчилгээний салбар давамгайлсан аж үйлдвэржилтийн дараахи нийгэм рүү (Post–Industrial Society) шилжиж байна. 

Аж үйлдвэржилтийн дараахи энэ шинэ нийгэм болох шинжлэх ухаанч иргэншлийг буй болгож буй хэдхэн орнууд л метатехнологийг хэрэглэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж баталгажууллаа. Яг одоогийн байдлаар өндөр хөгжсөн 10 хүрэхгүй улс оронметатехнологийг голлон эзэмшиж байна. Тоолбол тэд дэлхий дээр одоогоор 50 гаруй метатехнологи бүтээгээд байгаа ба түүний 20-22-ийг АНУ, 8-10-ыгГерман, 7-г Япон, 3-5-ыгБритани, Франц, 1-2-ыг Швед, Норвег, Итали, Швейцарь тус тусэзэмшиж байна.Метатехнологийг эзэмшиж, нэвтрүүлж, хэрэглэж байгаа бол тэр улстай бусад улс өрсөлдөх боломж бараг байхгүй гэж эрдэмтэд үзэх болжээ.Муу нэрт европ, өрнөдийнхөн л энд жагсаж байна. 

XXI зуун Хятадын зуун болно, Азийн зуун болно гэх таамгийг метатехнологи өөрчилж магадгүй. Энд метатехнологиос web–технологийг нь салгаад аваад үз. Microsoft, Apple, түүний iphone15, ipad, Wi‑Fi, мөн Facebook, Twitter, LinkedIn, YouTube, Discord-г ази, хятад хүний оюун тархи яагаад бүтээж чаддаггүй юм бэ гэх энгийн асуулт тавиад хариулт хайгаад үз. Цахимжуулалт, дижитал шилжилт, виртуал ертөнцийг хэн бүтээж байгааг хайгаад үз. БРИКС, Орос-Хятад, Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын “Бүс ба Зам” гэх эдийн засгийн институцууд АНУ–Европ–Японыг давж хөгжинө гэж таамаглахад метатехнологи шал өмнөө төсөөлөл өгөхөөр байна. XXI зууны технологийн ноёрхлын эрин үеийн цусгүй дайнд «Өрнөд» огтоос ялагдахгүй гэх төсөөлөл л буугаад байна.

Энд би уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр хэрэггүй болчихсон гэж бичиж байгаа хэрэг биш шүү. Идэж уух, ойр зуур хэрэглэхээ өөрсдөө бүтээчихээд, илүү гарсныг нь экспортло гэдэг үзэл маань хэвээрээ. 

Манай мэтийн жижиг улс, манай авсаархан эдийн засаг цаг хожихын тулд өсөлтийн дээрхи шинэ бүх төвтэй хугацаа алдалгүй хамтран ажиллах хэрэгтэй, нэр дурдсан улсуудад илгээж буй оюутнуудаа метатехнологи руу чиглүүлэх, тийм төвүүдэд ажиллуулах, дадлагажуулах нь нэн тэргүүний зорилт хэмээн хэлэх гэсэн юм. Дээд эрэмбийн технологи эзэмшчихсэн энэ цөөхөн монгол хоёр их аварга гүрний дунд харин ч мөнгөөр ёстой нэг тоглож өгөх бус уу?

Зөвхөн эдийн засаг гэлтгүй хүмүүний бүх амьдрал, нийгмийн бүх харилцаа, бараг байгаль дэлхийн үзэгдэл юмс тэр чигээрээ мэдлэгт суурилахаас өөр гарц XXI зуунд байхгүй тухай дэлхийн ирээдүйч эрдэмтэд хангалттай нотлон бичдэг. Тэдгээрээс маш чухаг нэгийг нь эшлэе.

-Хэзээ ч ийм олон улс орон зах зээл, хил хязгаар, оюун санаагаа дэлхий ертөнцөд нээж байсангүй. Дэлхий ертөнцийг технологийн хөгжил улам жижигрүүлж, шинжлэх ухааны хуруун дээр эргэлдэх жижигхэн бөмбөлөгтэй адилхан болгожээ!

Гучаад жилийн тэртээ АНУ-ын нэгэн улс төрч энэ мэргэн онч үгийг олж хэлжээ. Хоёрхон өгүүлбэр хэрнээ XXI зууны хөгжлийн хэтийн төлөв, тавиланг заагаад өгчихөв үү гэлтэй. XXI зууны дэлхийн ертөнцийн ирээдүйг энд би баргар талаас нь бус, Монгол мэт жижиг улс үндэстэнд хатуу тоглоом шүү гэдэг эрсдэл талаас нь дүрсэлж, өрнөдийн маягаар сэтгэж, өрнөдийн соёлын кодыг шууд хуулбарла хэмээн уриалан, тэр уриалгаа энд эвлүүлэн бичиж буй хэрэг шүү дээ.

Эдүгээ Монгол оронд маань эдийн засгийн элдэв гачаал бишгүй тулгарч байна. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хамааралтай нь харагддаг, мэдрэгддэг. Тэглээ гээд буруутнаар өрнөдийн (хэрэг дээрээ гуравдагч хөршүүд) түнш орнуудаа тодруулан тэднийг араб, африк, мусульман, латин шиг иргэншил–соёлын өсөрхлийн нүдээр харах нь даан ч мунхаг хэрэг болно. Ардчиллын 30 гаруй жилд биднийг эрхбиш бага ч болов өрнөджүүлсэн, соёлжуулсан. Нүдийг маань нээсэн. Үүнд өрнөд ертөнц буруугүй.

Өрнөдийн нийгмийн эдийн засгийн хөгжил цэцэглэл, технологийн дэвшил, цэргийн хүч чадал, улс төрийн эв нэгдэл рүү олон зууны туршид өрнөдийн бус ертөнцийн араб, африк, индиан, хар, шар, цагаан, өнгөт, буддист, мусульман, күнз, бөө шүтлэгт үндэстэн ястнууд ямагт өсөрхөж ирсэн түүх буй.Одоо ч өсөрхсөөр яваагийн илрэл нь Оросоос Өрнөдийн орнуудтай дэгдээсэн хийрхэл, дайны элдэв заналхийлэл (Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь ч үүнд зориулагдана), лалын дүрвэгсдээр Европыг нураалгах тэдний хэнээрхэл, мөн Европ, Америкт үе үе гэнэт үйлдэгддэг, яг одоо Израильд үйлдэж буй исламистуудын террорист халдлагууд, энэ бүгд Өрнөдийг сулруулах, хөгжлийг нь боймлох санаархлын илрэл хэмээн үзэхэд буруутахгүй. 

Өрнөдийнхний бүх амжилтын нууц нь тэдний үнэт зүйлс, институцчилалд нь байна гэдгийг өсөрхөхчид нээж олсон тул тэр цөм рүү нь цохилт хийх ёстой гэж үздэг. Тэр цөм нь аль нэг улс, хот, дүүрэг биш, ардчилсан, либерал, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгэм нь бүхэлдээ юм. Гэхдээ бутцохиулна гэж хэзээ ч бүтэхгүй. Тэдний нийгмийн гагнаас нь улс төрийн дэглэм, мөнгөндөө байдаг юм биш. Тэдний урлаг уран сайхан, рок ертөнц, уран зохиол, кино урлаг, бүр энгийн рүү орж яривал жийнсэн өмд, зажилдаг бохь, уудаг коландаа байдаг юм. “Зөөлөн хүч”–соёлын нөлөө, англи хэл, сошиал медиа, цахим контент гээд татан дагуулах увидасыг нэрлэе. Барууны соёлын нөлөөнд автах гэдэг нь хэн ч хориглож дийлэхгүй үйл явц юм. 

Баруунд суурийг нь тавьсан, одоо ч Баруундаа хүчтэй буй рок-поп хөгжмийн урлаг дэлхийн улс орнуудын хүн ардын сэтгэхүйд айхтар нөлөөлж, өөрийнх нь үзэл суртлаас (шашныг нь хэлээгүй байна) давж гарсан түүх юу хэлнэ вэ? Рок хөгжмийн тэсрэлт коммунизмыг нийгмийн байгууламж системийнх нь хувьд нураачихсан нь хэтрүүлэг биш шүү. Дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй юм, тэгэх тусмаа шинээр түрэн орж буй барууны рок-поп хөгжимд ямар ч үзэл суртал, үзэн ядалт саад хийж даан ч хүчрэхгүй юм.

Нийгмийн амьдрал руу нь орж тольдоё. Элдэв индекс судалгаа хэмжүүрээр «Өрнөд» ямагт манлайлж явна. Баялаг хангалуун ээлтэй нийгэм, аз жаргалтай нийгэм, ДНБ-ий өсөлт ба дэлхийн эдийн засагт эзлэх жин нөлөө гэвэл ямагт «Өрнөд» өмнө чинь алхаж явна. “Долларын уналт”, “Ноён долларыг устгана”, “Долларгүй шударга ертөнц” гэж амаа цангатал яривч яг одоо даян дэлхийд нөөцлөгдсөн валютын 60% нь ам.доллараар, 20% нь Еврогоор, цаана нь «Өрнөд» ертөнцийн бусад валютууд (фунт, иен, франк, крон, шекель, бусад долларууд гэх мэт), гэтэл «Өрнөд биш» ертөнцөөс хятад юань 3%, бусад нь сураггүй. БРИКС-ийн нөгөө их мөнгө хаана байна вэ? Энэ юуг илэрхийлнэ вэ?

Дахин учирлая. Мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд монголчууд минь амьдрал чинь бүтэхгүй дэлбэрч үхчих гээд байгаа бол эрдэм мэдлэг, оюун ухаан, шинэ технологи, нэг үгээр барууны хөгжлийн туршлага руу хуйлрагтун! Тэд Таны бүтэлгүй амьдралын буруутан биш шүү! Буруутныг хайгаад байгаа бол хамгийн том буруутан нь Та өөрөө, Таны үр хүүхэд, Таны гэр бүл чинь. Таны өмнө тэд буруутан биш, тэгэхдээ буруутан гэж үзэж байгаа бол гадаад гуравдагч хөршүүд рүү биш, зөвхөн над руу хараалаа урсгагтун!

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 4 цаг 22 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 4 цаг 33 мин Луврын музей хаалттай хэвээр байна 4 цаг 38 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цаг 56 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 4 цаг 59 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 4 цаг 59 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 5 цаг 0 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 5 цаг 0 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 5 цаг 2 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 5 цаг 5 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 5 цаг 22 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 23 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 5 цаг 24 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 5 цаг 25 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 5 цаг 26 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 5 цаг 28 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 5 цаг 29 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 5 цаг 30 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 5 цаг 31 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top