x

Эрчим хүч тойрсон "тунирхал" ба эргэн ирсэн бодит байдал

Өчигдөр монголчуудын хувьд тун шиг “шорвог” өдөр тохиов. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимынхаа тэргүүний шахалтаар (Засгийн газрын хуралдааны дараа)“Оросууд манайд 12-ны 16 цагт мэдэгдэл өгсөн. Манайд нийлүүлж байгаа цахилгаан, эрчим хүчээ хоногийн 150МВт хүртэл бууруулахаар болсон” хэмээн мэдээлэв. Энэ нь манай улсын төвийн эрчим хүчний сүлжээний нийт хэрэглээний 2/3-т ч хүрэхгүй хэмжээ. ОХУ-аас манайд нийлүүлдэг дээд хэмжээ хоногийн 345МВт гэж тооцвол ½-д хүрэхгүй гэсэн үг. Тиймээс маргаашнаас (өнөөдрөөс) эхлэн орон даяар эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсон, эрчим хүчний компаниуд бэлэн байдалд шилжсэн тухай мэдээлсэн.

Гэвч үүнээс хойш гуравхан цагийн дараа Засгийн газрын хэвлэлийн албанаас “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллана” гэх утгатай товч мэдээллийг тараав. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар нэг өдөрт, 3 цагийн зайтай хоёр өөр мэдэгдэл хийв. Учир шалтгаан нь юу байв? Өмнөх шигээ айлгаж ичээж байгаад аргамжиж авдаг арга баашаа хэрэглэв үү, арай өөр ноцтой шалтгаан байв уу?  

Олонх нь ОХУ-аас манайд өгч байгаа ээлжит сануулга гэж хүлээж авч байх шиг. Ингэж үзэхээс ч аргагүй. Өнгөрсөн сард байна уу, шатахууны хязгаарлалт зарлачихаад араас нь Парламент хоорондын комиссыг хуралдуулж, шахалт үзүүлсэн. Сая ч мөн адил хязгаарлах тухай мэдэгдлээ хүргүүлчихээд, Засгийн газраар зарлуулчихаад араас нь Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга нь залруулга хийж байх жишээтэй. Энэ санаандгүй зүйл гэж үү?

Нэгдүгээрт, Украинд хийж байгаа дайнаас болоод Оросын тал дотооддоо хүндхэн байгаа нь ойлгомжтой. Хоёрдугаарт, бас “Монголчууд аа, та нар нэг улс шиг улс болоод өгөөч, манай бүрэлдэхүүн биш шүү дээ” гэж байгаа сануулга. Түүнээс биш, Францтай байгуулсан ураны гэрээ энэ тэрд хорсоод бариад байгаа юм бол байхгүй байх аа. Асуудлыг бас нэг өөрийнхөө талаас авч үздэг, өрөөлд буруугаа тохдоггүй соёлд манайхан суралцмаар байна.

Сая эрчим хүч тасална гэсэн чинь нийгмийн сүлжээгээр хамгийн ихээр хэнийг буруутгасан гээч. Нөгөө нэг “Оросын гар хөл” гэгддэг, УЦС байгуулахыг эсэргүүцдэг “байгаль орчны” нэртэй ТББ-ууд, иргэний нийгмийнхнийг. Монголын төрийн бодлого, эрчим хүчний тал дээр бие даах, хараат бус байх бодлого тэднээс болж зогсдог, гацдаг гэнэ ээ. Тийм юм байдаггүй юмаа. “Арван хувийн” нэртэй Ц.Даваасүрэн гэж нэг хөгжлийн гацаа, түгжээ бий. Түүнээс ч болдоггүй юм. Юуны төлөө парламент, Засгийн газар гэж байдаг билээ. Ард түмэн хэнд эрх мэдлийг өгсөн билээ. Энэ талаас нь хар. Тэдгээр нөхөд дан ганц өөрсдийн хүслээр, амин хувийн ашиг сонирхлоор ийм зүйл яриад байдаг гэвэл худлаа шүү. Худлаа гэдгийн баталгаа нь АН эрх барьж байх үед эхлүүлсэн эрчим хүчний, нүүрсний бүх төслүүдийг МАН гарч ирээд бүгдийг зогсоосон, нураасан. Ард нь Орос байсан уу, Хятад нь байсан уу? гэдэг чухал биш. Тэр бол манайхны л зохиосон үлгэр. Ийм тунирхал бидэнд хань болохгүй ээ. Гол нь энэ намын бодлого нь өөрөө ийм байгаад учир байна.

Саяхан даа, хоёрхон жилийн өмнө хувийн компаниуд, эрчим хүчний  мэргэжилтнүүд нийлж суугаад энэ асуудлыг ярьсан. “Салбараа хувьчилья аа, үр ашигтай ажиллуулья аа, хувийн компаниуд хөрөнгө оруулаад цахилгаан станцуудаа барья аа, Татантолгойн станцыг эхлүүлчихье. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна, хилийн наана ч, цаана ч эрэлттэй байна. Хөрөнгө оруулагчид эрсдлээ даагаад станц барихад бэлэн байна, нүүрс нь байна. Төрөөс ганцхан баталгаагаа л гаргаад өгчих. Ажлыг маань дундаас нь зогсоохгүй, үйлдвэрлэсэн эрчим хүчийг маань худалдаж авна гэдэг баталгаагаа гаргачих” л гэсэн. Тэр үед манай Засгийн газар, шийдвэр гаргагч нар хувийн хэвшлийнхнийхээ үгийг сонссон бол, салбарын мэргэжилтнүүддээ итгэсэн бол өнөөдөр ийм зүйл болохгүй. Шийдэл зөвхөн улстөрчдөд л байдаг юм биш шүү дээ.

Нэг зүйлийг сануулахад, ноён Козлов хэлэхдээ “Одоохондоо хязгаарлахгүй ээ” л гэсэн. Үргэлж энэ хэвээрээ байгаарай гэж хэлээгүй. Энэ удаад сануулга байсан бол дараачийн удаа бодитой болоод ирж ч магадгүй.

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 31 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 31 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top