x

Г.Занданшатар: Шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгдвэл шүүгчид дарангуйлагчид болох үүд хаалга нээгдэнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой энэ сарын 10-нд тохиож, энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг бямба гаригт зарлан хуралдуулсан.

Амралтын өдрөөр хуралдсан хүндэтгэлийн чуулган дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн нэг үгийг анхаарахгүй өнгөрөөж боломгүй. “Хүний эрхийг хамгаалах тогтолцоог авч үзэхдээ, хүний эрхийг хэн илүү зөрчих боломжтой вэ? гэдгийг авч үзэх ёстой. Хүний эрхийг хамгийн ихээр хязгаарладаг субьект нь төр өөрөө юм аа. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийг засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх ёстой”  гээд Францын сэтгэгч Шарль Луи Монтескье-ийн хэлсэн үгнээс иш татсан байдаг юмаа.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөө хэрэгжихгүй. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй цагт эрх чөлөө үл оршино. Хэрвээ шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох үүд хаалга нээгдэнэ” гэж. Бараг шахуу 300 жилийн өмнө хэлсэн үг, тогтсон онол, зарчим. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан төртэй, засагтай олонхи улс оронд бол аль эрт хэвшил, дадал болчихсон зүйл. Авчиг манай төр, засгийн хувьд сүүлийн 7-8 жил яг эсрэгээрээ явж байна. Ердөө ганцхан жишээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шүүхийн эсрэг хийж байгаа дайралт, өдөөн хатгалгууд. Зөвхөн үүнийхээ төлөө "Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, шүүхийн хараат бус байдалд халдсан" үндэслэлээр шууд огцрох ёстой. Манайхаас өөр, хууль засагладаг улс оронд бол шүү дээ. 

Атал өнөөдөр нөгөө нөхөр чинь хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны болгох гээд “Авилгын дагнасан шүүхтэй болно” гэж яриад, салбарынхаа сайдаар хууль өргөн бариулаад, соошлаар нөгөөхөө сэвээд, нийгэмд нөлөөлөгч гэгддэг нөхдүүдийг худалдаад авчихсан нийгмээ “буллидаж” байгаа. Авилгын хэргийг анхан шатны шүүхүүд шийдэж чадахгүй ээ, дээд шатных нь шүүхээр шүүлгэнэ ээ гээд. Нэг талаас АТГ-ын боосон хэргийг тусдаа шүүхээр оруулах юм байна. Товчхондоо Ерөнхий сайдын гар хөлний үзүүрт явдаг хувийн, “хонгилын” шүүхтэй болно гэсэн үг. Нөгөө талаар жирийн иргэдийн шүүхээр шүүлгэх (энд шүүхийн бүх шатыг оруулдаг болохыг анхаарна уу) эрхийг зөрчиж байгаа хэрэг. Одоо хэрэв УИХ нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр хоёрынхаа хуулийг батлаад өгчихвөл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр нь жинхэнээсээ шүүхтэйгээ нэгдлээ, шүүхийг хяналтандаа авлаа гэсэн үг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top