x

Яндан, жорлон хоёроо ямх ямхаар нь устгая!

Яндан, нүхэн жорлон хоёр Улаанбаатарын гэр хорооллын бэлгэ тэмдэг юм. Гэр хорооллын айлууд яндантай, нүхэн жорлонтой, энэ хоёр манайд хэзээ ч бие биенээсээ салангид байсангүй. Нэг ёсондоо хөгжил дорой, хоцрогдсон ядуу хоосныг нь гэрчлэх бэлгэ тэмдэг болчихжээ

Нэгэн цагт яндантай болоод монголчууд нэг алхам урагшилсан юм. Хичнээн ч жил тулганд галаа түлж, утаа тортогт идүүлж, улаан нүдтэй явсан юм. Яндантай болж гэртээ нулимсаа гоожуулахгүй сууж, утаагаа гэртээ биш шууд гадагшаа гаргаж баяр хөөр болж байв. “Тулганд гал түлэхээр утаанд нь нүд хорсоно гэж жигтэйхэн. Нүдээ дараад доошоо хараад л хэвтээд байдагсан” гэж хөгшин ээж маань хуучилдагсан. Тэр цагаас хойш бараг зуун жил болжээ. Гэтэл одоо яндан, нүхэн жорлон хоёр ядуугийн туйл, асуудлын хамгийн том саад болж байна. Арга ч гүй биз, Улаанбаатарын 400 гаруй мянган өрхийн 50 хувь нь гэр хороололд гал түлж амьдарч, нүхэн жорлон хэрэглэж, нийтээрээ нэгэн зэрэг галлаж байхад асуудал үүсэх нь зүйн хэрэг. Яндангийн утаа агаар бохирдуулж, нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, асуудал багаасаа томорсоор байхад шийдэл алга. Агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэж тэрбумаар мөнгө зардаг ч яндан, нүхэн жорлонгийн тоо нэмэгдсээр байгаа нь ямар нэг ажил хийхгүй байна л гэсэн үг. Хий хоосон яриа, хоосон төлөвлөгөөнд мөнгө үрээд байгаа хэрэг. Ер нь янданг багасгая, нүхэн жорлонг цөөлье гэж хэн ч бодоогүй, яаж мөнгө хийе гэж бүгд зүтгэцгээж байгаа нь өнөөдрийн үр дүнгээс харагдаж байна. Юуны үр дүн гэж үү, дэмий мөнгө цацсаны үр дүн юм даа, энэ утаа, нүхэн жорлон хоёр.

Манай сонин аль 2000-аад оны үеэр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар асуудал дэвшүүлэн нийтлэл бичиж байсан. Хориод жилийн өмнө биднийг хүмүүс шоолон инээлдэж байсансан. Яаж ингэж бичдэг байна аа, яндангүй, нүхэн жорлонгүй яаж амьдар гээв… гээд буруутгаж байсансан. Тэглээ гээд энэ сэдвийг хаялгүй үе үе бичсээр, сануулсаар л байв. Тэр үеэс хойш асуудал уул овоо шиг томорч, одоо хүн бүр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар ярьдаг болсон нь олзуурхмаар.

200 гаруй мянган айл нэгэн зэрэг галлахаар агаарт утаан хөшиг тогтож, утаанаас үүдэлтэй элдэв өвчинд нийслэлчүүд нэрвэгдэж байна. Агаарын бохирдлын 60 гаруй хувь нь шууд гэр хорооллын яндангаас гарч байгаа утаанаас үүдэлтэй. Хамгийн сүүлд, Хавдар судлалын төвийн дарга “Агаарын бохирдлоос үүдэлтэй элэгний хорт хавдар зөвхөн монголчуудад илэрсэн” гэж зарласан нь хорт хавдраар жилд дөрвөн мянган хүнээ алддаг монголчуудад үнэхээр түгшүүр төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвдөх дахин нэг шинэ шалтгаан нэмэгдэж байна гэсэн үг.

Усны газраас гаргасан судалгаанаас харахад Улаанбаатарын нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон байна. Худгийн усыг хэрэглэж байгаа хүмүүс тэгэхээр ямархуу ус ууж байгаа нь ойлгомжтой. Эхнээсээ худгийн уснаас гэдэсний савханцар илэрсэн талаар мэдээлсэн. Сэлбэ голын уснаас ч гэдэсний савханцар илэрсэн нь манайд хөрсний бохирдол ямархуу түвшинд байгаагийн илрэл юм. Энэ гэдэсний савханцар гээд гоё нэрлээд байгаа юм нь шууд утгаараа бидний өтгөн ялагдсыг л хэлдэг юм.

Тэгэхлээр бидний худаг ус ялагдастайгаа холилдсон л гэсэн үг юм.

Улаанбаатарт жилд дунджаар 15-16 мянган орон сууц ашиглалтад ордог тооцоо байдаг. 2022 онд бүр 22 мянган орон сууц шинээр баригджээ. Орон сууцны байр баригдаж, айлууд нүүж орсоор байхад яагаад гэр хороолол улам тэлээд байгаа нь гайхалтай. Гэр хороолол тэлэхийн хэрээр яндан, нүхэн жорлон нэмэгдэж, үүнийг дагаад утаа өтгөрч, хөрсний бохирдол хүрээгээ тэлсээр.

Одоо тэгвэл яах вэ. Тэрбум тэрбумаар мөнгө үрсэн ч агаарын бохирдол улам нэмэгдсээр байх нь ойлгомжтой нөхцөл нэгэнт бий болжээ. Утааг багасгахын тулд гэр хорооллын янданг цөөлөх талаар хэн ч дуугарахгүй байна. Харин ч түлшийг нь өндөр үнээр гадаадаас захиалж авчрах талаар ам уралдан ярьж, шийдвэр гаргууллаа. Нүхэн жорлонг цөөлөхийн тулд орон сууцжуулах бодлогоо идэвхжүүлэх тухай яагаад дарга нар ярихгүй байна вэ. Идэж уудаг мөнгө нь жинхэнэ асуудалдаа тусгагдана гэхээс үхтлээ айж байна уу.

Тэгвэл энэ утаа  ялгадаснаасаа салах нэг санаа байна. Гэр хороолол, орон сууцны хороолол хоёрын зааг буюу яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож, түүнийгээ 0 (тэг) цэг гэж тэмдэглэе. Ингэж тэмдэглээд гэр хороололтойгоо ноцолд. Нэг жилд төдөн км газарт гэр хорооллыг чөлөөлж, иргэдээ орон сууцжуулна гэж зарлаад түүнийхээ төлөө зүтгэхэд үр дүн гарч л таарна. Чөлөөлсөн тэр газраа харин дахин яндан байлгахгүйгээр зохион байгуулах хэрэгтэй. Орон сууц барьж болно, цэцэрлэгжүүлсэн ч яахав. Эсвэл чөлөөлсөн газраа хот өөрийн эзэмшилд бүртгэн, цэнхэр тэмдэглэгээ тавиад хамгаалаад бай. Мэдээж, гэр хорооллын гүнээс бишгүй олон айл орон сууцанд орж байгаа. Тэр айл бүрийн газрыг хот худалдаж аваад, дахин яндан зоож, нүхэн жорлон ухахгүйгээр хамгаалах хэрэгтэй. Зөвхөн үүнд зориулж төсөв мөнгө суулгаж байж л янданг багасгана.

Нүхэн жорлон цөөрнө. Өм цөм газар чөлөөлөгдөөд ирнэ. Ирээдүйн 20 жилд ийм маягаар ажиллабал гэр хороолол их л багасна даа. Ингэж л яндан, нүхэн жорлон хоёроосоо салмаар байна. Хэдий хүртэл бид утаандаа угаартаж, усандаа хордож суух вэ. Хэдий хүртэл иргэд маань нүүрс түлж, нүхэн жорлон хэрэглэж, ядруу зүдрүү амьдрах вэ.

Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн дунд явуулсан түүвэр судалгаагаар иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэн ч тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Гэр хорооллын айлууд дуртайдаа гал түлж, агаар бохирдуулдаггүй. Хар хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд галлах л ёстой. Хашаа хатгаж, гал түлж байгаа бол нүхэн жорлон ухаж л таарна.

Тиймээс АН нь байна уу, МАН нь ч байна уу хамаагүй, яндан, нүхэн жорлонг цөөлөх, бүр алга болгох талаар дээрх аргаар ажилламаар байна. Гучин жил та нарыг харлаа, үр дүн гарсангүй. Дахин сануулахад, яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож 0 цэг тогтоон, гэр хорооллын бүс рүүгээ ажилла. Жил бүр төдөн айлын орон сууцжуулж, тэдэн яндан, нүхэн жорлонг алга болголоо гэж зарлаж бай. Энэ суларсан орон зайндаа дахин яндан, жорлон бий болгохгүй хот өөрөө худалдан авч, тамгалаад бай. Нийслэлийн иргэд ч хариуцлагатай байх хэрэгтэй. Орон сууцанд орж байгаа айл газраа заавал хотод худалдах, хот түүнийг нь зах зээлийн ханшаар авч байх ийм зарчмыг бүр хуульчлаад өгсөн ч яадаг юм. Ингэж байж л бид өвлийн их утаа, зуны их өмхийгөөсөө сална. Нийтээрээ цэвэр хотод амьдрах боломж бүрдэнэ.

Удаан байсан ч хамаагүй ээ, ямартаа ч яндан, нүхэн шорлон хоёроос Улаанбаатар хот салмаар байна. Сажилж явбал хүрдэг, санаж явбал бүтдэг гэж ард түмэн маань дэмий ч нэг хэлээгүй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 22 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 26 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 27 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 28 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 26 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 28 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 30 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 31 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 33 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 34 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 38 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 50 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 50 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 51 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 53 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 55 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top