x

Иргэд халамжийн цөөн хэдэн төгрөгөөр амь зуусаар, "болно доо" гэж зүтгэсээр байх нь даанч гачлантай

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ улс өртэй байж болохгүй, өрөө багасгая. Дарга нарын төсөв хэт өндөр, иргэдийн амьдрал туйлын ядуу байна” гээд “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг улс орон даяар эхлүүлж, хэлэлцүүлэг ч амжилттай үргэлжилж буй. Ардчилсан намын үед тавьсан алдарт “Чингис бонд”-оор олон аймаг замтай, гудамжтай, олон үйлдвэрлэгч гарааны хөрөнгөтэй болсон. Гэтэл МАН-ын дангаар засаглах хугацаанд цор ганц Дарханы замтай ноцолдсоор гурав дахь сонгуулийн хугацаа хаяанд ирлээ.

Гэхдээ Лу.Гантөмөр өөрийн намын тавьсан өрийг өмөөрсөнгүй. Алдаа байсан байж магад. Алдсан гэж үзвэл алдаагаа засах учиртай. Өрийн дарамт их байна. Тиймээс “Өрийн дарамтгүй Монгол” гэх стратегийг хэрэгжүүлэхээр иргэдтэйгээ уулзан хэлэлцэж яваа. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Чингис бондын өрийг дарж байхад дуугүй бай юун Өрийн дарамтгүй Монгол” гэж сөрөг хүчнийхээ бодлогыг эдийн засагчийн үүднээс бус багахан улстөрчийн үгээр дарах гэж оролдов. Энэ нь “Өртэй бол атгад” байна шүү гэх атгаг санааг цухалзуулж буй. Үнэхээр ч иргэд туйлдаа хүрч өмх махны төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийн болтол зүтгэж байна. Саяхан уулзсан барилгын туслах ажилтан залуу “Эхнэр маань 5000 төгрөгөөр л өдрийг болгоод байдаг юм. Хөдөө ажлаар явсных нь дараа би 10 мянган төгрөг гаргаад ч хүүхдүүдээ хооллож чадахгүй байна” гэж бухимдах, учирлахын завсарт халаглаж байх.

Монголчууд бид “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж амьдралын философио тодорхойлсон дорнын ард түмэн. Энэ нь өсөж өөдлөхийг үгүйсгэсэн бус, хэмнэх гамнах, байгаагаа өөд нь татах, байгаадаа талархах учиртай гэсэн гүнзгий агуулга. Хэрэглээнээс давсан хэт их чамирхлыг хазаарлах гэхдээ ингэж сургасан ч байж болно. Гэтэл Монгол Улс сүүлийн жилүүдэд ёстой л өрөнд баригдаж өтөнд идүүлэх дээрээ тулчихсан. Иргэд ч туйлдаж байна. 2016 оноос хойш улс орноо дангаар удирдах МАН өрөнд санаа чилээх бус харин ч жилээс жилд өрийн дэвтрээ зузаалсаар ДНБ-ий 44 хувьтай тэнцэх хэмжээний их өрийг үүсгэлээ. Тоо баримт ч үүнийг илтгэж байна.

Жишээлбэл, 2016 оноос хойш Монгол Улс 9 тэрбум 530 сая ам.доллараар өрөө нэмэгдүүлсэн. Энэ нь “Чингис бонд”-ын өрийг даруй зургаа дахин нэмсэн тоо. Гэвч үүнийгээ Сангийн сайд Б.Жавхлан “Чингис бондын өрийг төллөө” гэсэн ганц өгүүлбэрээр халхавчлан Ардчилсан намыг муухай харагдуулахаар зэхсэн мэдэгдлийнхээ цаана нуугдаж, өрийг зузаалсаар байхыг хүлцэх ёстой юу. Үнэхээр ганц талхныхаа өрийг дарах гээд зургаан талхны өртэй болсон айлыг өрөө төлөх гээд ухаанаа уралдуулж сууна гэдэгт иргэд итгэх үү.

Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанар сайжирч, төгрөг үнэтэй болох ёстой байтал ганц “Чингис бонд”-оос болоод “бид ийм тарчиг амьдардаг” гэж ярих түүний үг Сангийн сайдын бус намаа өмөөрөх гэсэн ядруухан улс төрчийн үг болж хувираад байна.

Зөвхөн Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд төгрөг байсан бол өдгөө 31.1 их наяд болж. Өсөх учиртай үзүүлэлтүүд уруудаж, уруудах ёстой үзүүлэлт эсрэгээрээ өөдөө явсан нь иргэд бид буруу удирдагчдыг сонгосон гэдгийг шууд илтгэх. Бодит амьдрал дээр иргэд халамжийн цөөн хэдэн төгрөгөөр амь зуусаар, “болно доо” гэж зүтгэсээр, тэвчиж хүлцсээр байх нь даанч гачлантай.

Засгийн газар гэж хэн бэ? Тэд бол бидний итгэлийг сонгуулийн саналын хуудсаар авч, бидний төлсөн татварыг, улсынхаа газрын баялгийг ашиглан олсон орлогыг хурааж, хуримтлуулан биднийг аятай тухтай амьдруулах үүрэгтэй улстөрчид. Гэтэл иргэд бид сайхан амьдарч байна уу. Утаа, түгжрэл, өвчлөл, уур бухимдал гээд бидэнд өөдтэй сайхан гэхээсээ уруудан доройтсон мэдрэмж л давамгайлах боллоо. Гадны улсад амьдардаг 200 мянган иргэн ч биднийг хөмөрсөн хөөтэй тогоонд амьдрагчид гэж үзэн эх нутагтаа эргэж ирэх нь бүү хэл үлдсэн хэдээ яаж татах тухай л боддог болсон. Ийм байхад бид өр тавихыг зөвшөөрч, өрийн дарамтыг дааж, халамжийн хэдэн төгрөгт хууртан саналаа өгч, “улныхан” гэж дуудуулан уруудан доройтсоор байх уу?!

“Өргүй бол баян” гэдэгсэн...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 цаг 25 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 11 цаг 29 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 11 цаг 30 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 11 цаг 31 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 11 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 11 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 13 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 цаг 29 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 13 цаг 31 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 13 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 13 цаг 34 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 13 цаг 36 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 37 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 13 цаг 41 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 15 цаг 53 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 15 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 15 цаг 54 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 15 цаг 56 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 15 цаг 58 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 17 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top