x

2024 оны Төсвийн хууль Ерөнхийлөгчийн хоригт орж магадгүй

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ 2024 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Гэвч Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын баталсан ирэх оны төсөв хоригт орж магадгүй болчихоод байна.

Өмнөх жил баталсан (2023 оны төсөв 20 их наяд 475.3 тэрбум төгрөг) төсвөөс даруй 7 их наядаар нэмэгдсэн байна, эдийн засаг чинь ингэж өсөөгүй байна, сонгуулийн жилийн төсөв боллоо энэ тэрээ бүр хаячихъя. Угаасаа энэ мэт зүйлийг манай парламент, Засгийн газар тоохоо болиод удаж байгаа. Тийм болохоор толгой өвтгөсөн олон тоо ярилгүй маш ойлгомжтой бөгөөд тодорхой, нийтэд ил болж "гэрэл цохисон" нэг хоёрхон жишээ хэлье. 

Төсвийн эцсийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль зөрчсөн төсөв батлах гээд байна аа. Хуулийн зөрчилтэй ийм асуудлаар санал хураалт явуулж чадахгүй нээ” гэж хэлээд алхаа шидчихээд гүйгээд явчихсан. Тэгсэн чинь хөөрхий, “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо” гэгчээр дэд дарга Л.Мөнхбаатар инээд алдаж гүйж ирээд, нөгөө муу алхыг нь тосч аваад, салж унатал нь балбасаар байгаад төсвөө баталчихлаа. УИХ-ын дарга ч яах вэ, “Би үхэхээр чи үх” л болж байгаа юм л даа. Гол нь нөгөө батлагдсан төсөв нь маш олон хуулийг зөрчөөд, зөрчөөд явчихсанд байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн олон заалтыг удаа дараа зөрчөөд байна аа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс өөрийн амаар хэлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг жишээ нь, яг энэ парламент 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан байна. Баталсан цагаас нь хойш огт мөрдөж байгаагүй хууль юмуу, эсвэл одоо мөрдөж болохоо больчихсон уу?

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөн л 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Батлагдаад жил зургаахан сар болж байгаа. Хэрэгжүүлж байсан эсэх нь бас л эргэлзээтэй.

Хуулийн гуравдугаар зүйл буюу “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт,

-төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчаас эхлээд төсвийн байгууллага, түүний албан тушаалтан,

-төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан, -төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан,

-Төв банк /Монголбанк/;

-Улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд энэ хуулийг дагаж мөрдөнө” гээд цагаан дээр хараар биччихсэн.

Мөн хуулийн 13.3-т “Улсын болон орон нутгийн төсөвт дараах зүйлсийг тусгахыг хориглоно” гээд

-хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах,

-техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ... гэх мэтчилэн нэрлэсэн байна.

Угаасаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл нь өөрөө Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн. Гэтэл дээр нь нэрмээд төсөв баталж байгаа УИХ нь өөрөө баталсан хуулийнхаа дээгүүр зүгээр л алхаад, алцайгаад гараад явчихлаа.

Үүнийг нь батлахын тулд нэг их тоо баримт ухаад, тооны машин нүдээд суух шаардлага ч байхгүй. УИХ-ын гишүүн Г.Ганболдын төсвийн эцсийн хэлэлцүүлэг дээр хэлсэн бас нэг үг бий. “УИХ-ын гишүүдийг тойрогтоо гурван тэрбум төгрөгийн санал өгөөрэй, зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэдэг зарчим тохирсон. Гэтэл 800 тэрбум 889 саяын төсөвт өртөгтэй, 2024 онд 244 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх дүнтэй 212 төсөл арга хэмжээ шинээр ороод ирсэн байна. Зарим төсөлд нь хэтэрхий өндөр зардал тавьсан байна. Зарчмаа бариад жоохон мөнгө тавиулсан гишүүд нь хохиролтой байна” гэж хэлсэн. Гурван тэрбумыг нь 76 тойргоороо үржүүлэхээр 228 тэрбум болоод байдаг. Гэтэл тэр нь дөрөв нугараад, 800 тэрбум болоод ороод ирэхээр чинь “зарчмаа барьсан” нөхөд нь хохирох нь тодорхой шүү дээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг билүү. Г.Ганболд гишүүн л мэдэхгүйдээ, эсвэл гэнэдээд хэлчихсэн болохоос биш угаасаа л байсан зүйл.

УИХ-ын гишүүд энэ 212 төсөл арга хэмжээг бүгдийг нь долоо хоногийн дотор ТЭЗҮ, зураг төслийг нь хийгээд Төсвийн байнгын хороо руу оруулна гэж байхгүй. Зүгээр л нэг сургуулийн, эсвэл цэцэрлэгийн засвар, өргөтгөл энэ тэр гэсэн нэр тавиад (уг нь тэрийг чинь тойргийн гишүүн биш, Боловсролын сайд нь оруулж ирэх ёстой юм) мөнгө хусдаг байхгүй юу. Тэгээд тэр мөнгөөрөө сонгуулийнхаа сэтгүүлийг хэвлүүлнэ, хэвлэл сайтуудыг худалдаж авна, тойргийнхондоо бэлэг тараана, найз нөхөд, хамаатан садангийнхаа компаниар дамжуулаад өөрийнхөө  халаасанд хийнэ. Үүний төлөө л УИХ-ын гишүүн болдог юм шүү дээ. Жилд тэрбумын ашигтай бизнес Монголд өөр хаана байна?

Ер нь бол УИХ-ын гишүүдийг тойргийн мөнгөөр авилгадаад төсвөө батлуулдаг ч тэр, тэрнээсээ давуулаад 800 тэрбумыг ямар ч зураг төсөл, ТЭЗҮ-гүй оруулж ирээд баталсан нь ч тэр, нэг талаас эрүүгийн гэмт хэрэг, нөгөө талаас хууль зөрчсөн үйл ажиллагаа. Тийм болохоор энэ батлагдсан төсвийг буцаах, УИХ, Засгийн газрыг хуулийн дэгээнээс салгах нь ганц арга зам Ерөнхийлөгчийн хориг л байна даа. Парламент, Засгийн газар хоёр нь нэг тал болчихоод хууль хулгайлж байхад ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч арай ч нэг нүдээ аниад өнгөрөхгүй биз дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 6 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 10 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 11 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 12 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 13 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 10 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 12 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 13 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 15 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 17 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 18 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 22 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 34 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 34 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 35 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 37 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 39 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top