x

Х.Нямбаатарын "Би мэднэ"

Гэрэл зургийг itoim.mn

“Би хотын ажил руу зоригтой, амбицтай, төлөвлөгөөтэй орсон”. Энэ бол Төрийн ордноос гарч УИХ-ын гишүүний алтнаас үнэтэй суудлаа буцааж тушаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар очсон эрхмийн үг. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсын нийслэлд ийм л дайчин удирдагч дутаад байсан юм. Бид аврагдлаа. Гишгэх зайгүй гудамж, түгжрэл, бохир агаарт баяртай гэж хэлж болох нь ээ?

-Үгүй ээ, болохгүй?

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ бол Х.Нямбаатарын биш, одоогоос гурван жилийн өмнө Засаг дарга болж байсан Д.Сумъяабазарын мэдэгдэл.  

Нийслэл рүү бяр хаваа амтлан дайрч орсон ажлаа тэрбээр чадаагүй. Эхний хоёр жилдээ гүүрэн тулгуурт LRT хөнгөн галт тэрэг байгуулна гэсэн хаанаас шүглэсэн юм бүү мэд, бидний толгой дээгүүр төмөр таржигнуулах хачин санаанд автаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Монгол Улсаар дахиад тэрбум долларын зээл авахуулах гэж дотоод, гадаадгүй хөөцөлдөөд тэр нь бүтэхгүй болмогц Улаабаатарыг автобусаар дүүргэх дараачийн төлөвлөгөөнд шилжсэн ч нэг мэдэхэд ногоон автобусны авлигын сүлжээний толгойд сууснаа гэнэт ухаарч бушуухан өргөдлөө өгч, хэцүү ажил юм байна хэмээн хэнгэнэтэл санаа алдаж, бас болоогүй, өмнөх Засаг даргаа нэг сайн матаж өгөөд (“...зүгээр байсан газрыг цуцалсан шийдвэр гаргасан шүү. 2020 оны 9-р сарын 30-ны өдөр. Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр шүү. Энэн дээр та нар араас нь яваарай...”) огцрох нь тэр.

Одоо шинэ Засаг чадах уу? Юутай ч Сумъяабазараас дутахгүй бяраа гайхуулж 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй (энд таван жил суух нь!), давс мэт шорвог шийдвэр гаргаж Улаанбаатар хотыг ном журманд оруулна гэдгээ зарлаад хууль санаачлагч биш хэрнээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийнтөслүүдийг хэдхэн хоногт өргөн бариулж яаралтай горимоор хэлэлцүүлээд, түүнд нь эргэлзэх төдий дуугарсан УИХ-ын гишүүдийн өөдөөс хэдэрлээд сууж харагдав.

Шинэ дарга ингэж пээдийхээрээ, бас хэт бүлтрэхээрээ буруутаж эхэлдэг шүү. Х.Нямбаатар том дэлгэц дээр бүр том тоонууд үзүүлж гоё ярих тал дээр өмнөхөөсөө дутахгүй ажээ. Нийслэлийн өдөрт зориулсан мэндчилгээ нь хүртэл тийм байлаа. Төсөл, төлөвлөгөө агуу хэвээрээ, метро хүртэл багтсан, гэхдээ мөнгө байхгүй, гэхдээ Сумъяабазарын олж ирсэн гэх нүүрсийг зарах санаатай. Ёстой бүү мэд. Өмнөх Засаг дарга нар 2016 оноос иргэдээ Улаанбаатарын метрогоор баруун зүүнгүй зорчуулж, 2021 онд гэр хорооллын сүүлчийн хашааг алга ташилтан дунд нурааж, 2024 оны сонгуулийн санал хураалтын урд өдөр Яармагаас хотын төв рүү орж ирэх LRT галт тэрэгний хаалга нээгдэхийг амлаж байсан билээ. Харин бид, тэнэгүүд, итгэж байсан гээч!

Шинэ Засаг даргын хамгийн их бужигнуулсан мэдэгдэл нь хотын төвийг төлбөртэй бүс болгох тухай байв. Тэгвэл түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж амалсан. Цээжний пангаар хийсэн тооцоо биз. Бүтэхгүй ээ. Бөөн хэрүүл уруул дунд 30 хувь буурах гэсээр байтал Улаанбаатарын төвд ашиглалтанд орж байгаа, барьж байгаа, газраа хашаалсан барилгууд, “Чингэс” зочид буудлын араар ороож Сэлбийг эмжсэн “Хурд”-ын орон сууцны бүхэл бүтэн хороолол, нөгөө эрэгт Залуучуудын соёлын төв дээрээс өнгийсөн аварга дөрвөлжингүүд, хуучны гурав, дөрвөн давхруудыг ганц нэгээр түүж буулгаад оронд нь гозойлгож байгаа арав, хорин давхар офис, сууцнууд түгжрэлийг буцаагаад 30 байтугай хувиар нэмэгдүүлэх шүү дээ!

Х.Нямбаатар одоо хууль баталдаг биш, биелүүлдэг хүн болсон юмсан. Яг үнэндээ Улаанбаатар хотыг яаж зөв төлөвлөж, хэрхэн хэрэгжүүлэхийг заасан хууль, журам, дүрэм, норм, стандарт хангалттай буй. Тэнд зай завсаргүй газар олго, нийтийн эзэмшлийн газар, тоглоомын талбайг булааж барилгын бариул, автомашины зогсоолгүй, 30 хувийн зүлэг модгүй, айлын цонх халхалж бусдын нар харах эрхийг боосон барилгын зөвшөөрөл олго, хуучны барилга байшинг дур зоргоороо буулгуул, голын даланг өөрчилж дотор нь барилга босгуул гэсэн ширхэг ч зүйл, заалт, үг өгүүлбэр байгаагүй, одоо ч байхгүй.

Бид Ерөнхийлөгчийг сонгодог хэрнээ Засаг даргаа сонгодоггүй ч захиа даалгавар өгье. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, Нямбаатар хэдий ухаантай, бас эрх мэдэлтэй ч ... ажил ихтэй учраас анзаараагүй байж магадгүй.

Нэг.
Нийслэлийн төв хэсэгт яг одоо бариулж байгаа болон удахгүй эхлүүлэх бүх барилгын зөвшөөрлийг цуцлах. Үгүй гэвэл тэдгээр барилгуудын аль аль нь Монгол Улсын газар, хот төлөвлөлт, барилгын норм, стандартад нийцсэн болохыг жагсаалтаар зарлаж, хал балгүй үргэлжлүүлэх боломжийг олгох. Тийм барилга нэг ч олдохгүй байх. Хоёр хоногийн өмнө Засаг дарга Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд очиж тэнд босох 20 давхар барилгын ажлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн бол яг адилхан хууль журам зөрчсөн “Гурван гал”-ын дэргэд, “Сарны титэм”-ын урд, Монголын хөрөнгийн биржийн баруун талд, Ус, цаг уурын замын баруун талд ... гэх мэт дараачийн барилгуудыг яах бол?  

Хоёр.
Хэрвээ тухайн барилга нэгэнт баригдаад эхэлсэн, зай талбай нь норм стандартад нийцсэн бол өндрийг жишээлбэл 5 давхраас хэтрэхгүй байхаар хязгаарлах.

Гурав.
Улаанбаатарт хамаг хууль ёсыг зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, орон зайг булааж, замын хөдөлгөөнд новшийн саад болоод зогсохгүй эмх цэгцийг эвдсэн нь дэндүү ил хэдэн барилгыг буулгах, шууд буулгахгүй бол яриа мэтгэлцээн өрнүүлэх, сонсох ажиллагаа явуулах, тухайн барилгаас учирч буй хохирлын нөхөн төлбөр, татвар, шийтгэлийг бодож олох. Жишээлбэл,  

•Олимпийн гүүрнээс урагш явах замыг багалзуурдуулж Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуйн босгосон “Home Plaza” гэгдэх худалдаа, үйлчилгээний төвийн барилга.  

•Сүхбаатарын талбайгаас Энхтайвны гүүрний зүгт Чингэсийн өргөн чөлөөг хаагаад олон жил ердойж байгаа International Commerce Center нэртэй 30 орчим давхар барилгын каркас.

•Нийслэлийн түгжрэлийн гол цэг - 120 мянгатын гүүрэн гарцны хажууд хөндөлсөн боссон 17 давхар барилга. Гэх мэт.

Дөрөв.
“Авлига” хорооллын орон сууцны дөрвөн барилгыг буулгаж, ард нь нуугдсан “Усан парк” гэгчийг зогсоож Дунд голыг бүрэн чөлөөлөх. Хотын дундуур урсдаг ганц голыг барилга байшин, цэвэр, бохирын шугам хоолойгоор дүүргэнэ гэдэг бол хууль ёсыг уландаа гишгиж, дээрээс нь “май чи” хэмээн дэвслэн, үүгээрээ та биднийг доромжилж буй хэрэг.

Тав.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын XX зууны бүтээн байгуулалтын өв болсон төв хэсэг, Их, Бага тойруугийн түүхэн дүр төрхийг хадгалж, хамгийн сүүлчийн хэдхэн барилга, хагас дутуу гудамжийг авч үлдэх, сэргээн босгох, элдэв гэмт хандлагаас хамгаалах. Харамсалтай нь Нийслэлийн шинэ Засаг даргын эцэс төгсгөлгүй олон мэдэгдэл дунд энэ сэдвээр ганц ч үг ч цухалзаагүй. Тэр ч бүү хэл, Урт цагааны түүхэн утга учир, үнэ цэнэ бүхий барилгыг буулгана гэж өөрөө дур зоргоороо шийдчихээд түүндээ тааруулсан санал асуулга явуулж олон нийтийг даапаалж байх юм.

Энэ хүн “Би чадна”-ийн жишгээр “Би мэднэ”-ийн замаар явахаар шийдсэн юм болов уу? Тэр чинь Сумъяабазарын зам шүү!

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 2 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 15 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 1 цаг 8 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 1 цаг 27 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 1 цаг 35 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 16 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 17 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 17 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 18 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 18 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 19 цаг 8 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 19 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 19 цаг 11 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 19 цаг 44 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 19 цаг 45 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 19 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 19 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 21 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 22 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 22 цаг 1 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top