x

АТГ-ын хөөсөн чулуу: "Ногоон баас”-ны хэргийг замруулах нь

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж хаяад, Сонгинын сонгогчдын өгсөн мандатыг хог дээр чулуудчихаад яаран сандран хот руу харайлгасан шалтгаан, ойрын зорилго тодорхой болов. Шуудхан хэлэхэд ногоон автобусны хулгайг хаацайлах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулах ажлаа хотын шинэ дарга амжилттай эхлүүллээ.

Хотын даргын ажлыг аваад хийсэн анхны мэдэгдэл нь “Тэгж яривал нийтийн тээвэрт нүүрлэсэн хулгай чинь бүр 2008 оноос эхэлсэн. Хотын даргын хувиар нийслэлд учирсан бүх хохирлыг тооцож нэхэмжилнэ” гэсэн билээ. Энэ дагуу нь АТГ ч шуурхай ажиллагаа явуулж, хотын дарга асан зарим нэгнийг баривчилж, зарим нэгээс нь мэдүүлэг энэ тэр авч эхэлжээ. М.Энхболдоос хууль бус газар олголтын асуудлаар мэдүүлэг авсан, Ц.Батбаярыг охин Б.Сэлэнгийнх нь эзэмшдэг “Сити баз консалтинг” компанитай нь холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа тухай АТГ-ын тайланг хэвлэл, соошлаар хайр найргүй шүршиж байна.

Ц.Батбаяр нь “Сити баз консалтинг” компанийг МАН нийслэлд эрх барьсны дараа буюу 2017 онд байгуулсан. Байгуулагдсан даруйдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хөндлөнгөөс хяналт тавих гэрээг Нийтийн тээврийн газартай байгуулсан гэнэ. Мөн “2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 124 тэрбум төгрөг болж өссөн. 2022 онд нийслэлээс 200 тэрбум төгрөгийг татаасаар өгсөн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 компанид очих ёстой энэ мөнгө “Сити баз консалтинг” компаниар дамжсан” гэх мэтээр гөрджээ. Нөгөө “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг болж байх шиг.

Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад шууд хуваарилах ёстой энэ мөнгө яахаараа, ямар хуулиараа хөдлөнгийн хянал тавьдаг компаниар дамждаг байна?

Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болсон байлаа ч АТГ-ынхан яагаад тухайн үед ажил хариуцаж байсан хотын дарга нарыг яагаад тойроод явчихав?

2017 онд Ц.Батбаярын охины компанитай гэрээ байгуулсан хүн нь тэгвэл 2016-2018 онд хотын даргаар ажилласан Су.Батболд байх нь. Түүнээс хойш Ж.Батбаясгалан (2018-2019 он) С.Амарсайхан (2019-2020 он) Д.Сумьяабазар (2020-2023 он) нар хотыг удирдаж байсан. Нөгөө их татаас олгосон нь Сум даргын эрхшээсэн үетэй давхацдаг. За тэгээд нийтийн тээврийн компаниудад олгодог татаасыг нэмэх бодитой шалтгаан байсан эсэх гээд олон л юм бий.

Харин одоо шалгагдаж байгаа М.Энхболд нь бол бүр 1999-2005 онд, Ц.Батбаяр нь болохоор 2005-2007 онд хотын даргаар ажиллаж байсан хүмүүс. М. Энхболд нь 2005 онд УИХ-ын 65-р тойрогт явуулсан нөхөн сонгуулиар (тус тойргоос сонгогдсон Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа) УИХ-ын гишүүнээр сонгогдож, хотын даргын суудлаа Ц.Батбаярт шилжүүлсэн. Тэр утгаараа Ц.Батбаярыг М.Энхболдын хүн, жижиг М.Энхболд энэ тэр гэдэг байсан нь бол үнэн л дээ. Аль аль нь МАН-ын өнгөрсөн үе, баларсан түүх. Одоо эрх барьж байгаа нөхөд болон ирэх сонгуульд нь ямар ч падгүй, товчхондоо бол "МАН-д гарзгүй" болсон хүмүүс. Ийм л шалгуураар М.Энхболд, Ц.Батбаяр нарыг шалгаж эхэллээ гэж харахаар байна даа.

Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар гэдэг хүн ирэх сонгууль хүртэл энэ хоёр нөхрийг ноолж, "ногоон баас”-ны хэргийг дарагдуулах, мартуулах үүрэг хүлээсэн юм байна. Ногоон “баас”-аа ухвал нууцын гэрээ хийж, худалдан авалтыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, нийслэлийн МАН хүртэл унах болчихоод байгаа учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө харьяанд байдаг АТГ-аар дамжуулж энэ ажлыг хийж байна. Х.Нямбаатар нь гардан гүйцэтгэж байна. Манай хэвлэлийнхэн ч гэсэн өгөөшийг нь үмхэж аваад тултал сэвэх байлгүй дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 8 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 12 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 13 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 14 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 16 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 12 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 14 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 16 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 17 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 19 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 20 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 24 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 36 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 36 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 37 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 39 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 41 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 57 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top