x

АН дотогшоо хагардаг, МАН гадагшаа хагалдаг

2016 оны сонгуулиас хойш таван тийшээ харсан, тарсан АН эвлэрч нэгдэх замдаа ороод багагүй хугацааг үдэв. Оны эхээр намын даргаа сонгосон АН-ынхан өнөөдөр дунд шатны намын сонгууль, Нийслэлийн намын сонгууль гээд дотроо бужигнаж, дэргэдүүр нь “Өрийн дарамтгүй Монгол” нэртэй том хөтөлбөр дэвшүүлчихээд айл айлын хаалга татаад ид завгүй. Өнгөрсөн хугацаанд монголчуудын алдсан, алдагдсан эрх, эрх чөлөөг сэргээх, өмчийн эрхийг хамгаалах нь АН-ын гол бодлого болоод байна.

Өнгөрөгч долоо хоногт намын дарга Лу.Гантөмөр Төрийн ордонд хийсэн мэдэгдэлдээ төсвийн зардлыг бууруулж, төрийн худалдан авалтыг хязгаарлана. Төсвийн хэт тэлэлт, үрэлгэн байдал нь өр үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл болж байна гэж мэдэгдсэн. Яг одоо УИХ дээр хэлэлцэж байгаа 2024 оны нэгдсэн төсөв гэхэд 2023 оны төсвөөс долоон их наядаар өссөн, 2015 оны төсвөөс бараг дөрөв дахин нэмэгдсэн дүнтэй байгаа. Тэрнээс нь ард иргэдэд юу наалдсан бэ? Өр л нэмэгдсэн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын Удирдлагын зөвлөл Тэрэлжид хуралдаж, ирэх 2024 оны сонгуульд АН-ын авч орох бодлогыг хэлэлцсэн. Энэ үеэр намын даргын хэлсэн “МАН бол өмчгүй нийгэм байгуулах стратеги дээр үүсэн нам. Манай нам бол өмчтэй нийгмийг (иргэдийг) бий болгох стратеги дээр үүссэн нам шүү. Энэ л бидний ялгаа юм” гэдэг үг АН-ын цөм бодлого байлаа. Ерөөсөө 1990 онд ардчилсан хувьсгал өрнөсөн, ялалтад хүрсэн, Ардчилсан намыг байгуулсан шалтгаан ч энэ байсан.

1990 онд АН-ын программаар малыг малчдад нь, орон сууцыг оршин суугчдад нь хувьчилсан. Иргэд хашааныхаа газрыг өмчилсөн. Хашааны газаргүй иргэддээ “0,07 га өмчлүүлэх” бодлого гаргаж, хууль батлаад, хэрэгжүүлээд явж байсан. Харин МАН гарч ирээд бүгдийг зогсоосон. Хувийн өмчүүдийг хурааж, нийгэмчилж эхэлсэн. Үр дүнд нь төрийн өмчийн компаниуд нь бүгд авилга, хулгайн үүр уурхай болсон.

Харин АН-ын үед "Төр бизнес хийж болохгүй ээ, бизнесийн талбарт иргэдтэйгээ өрсөлдөхгүй ээ. Төр үргэлж муу менежер байсаар ирсэн, байх ч болно. Төр бол иргэдээ хамгаалдаг, иргэндээ үйлчилгээ үзүүлдэг, иргэдийн төлөө бий болсон аппарат юм шүү. Эрх мэдэл биш шүү" гэж үргэлж хэлдэг. Ядаж л хэлсэндээ байхын төлөө явдаг. Энэ л АН, МАН хоёрын хамгийн том ялгаа юм.

Харин МАН-ынхны ярьдаг “шударга ёсны” тэмцэл бүрийн ард төрийн өмчид эзэн суух дараачийн бүлэглэл нь байраа эзэлдэг. 2018 онд “60 тэрбумын” хэрэг ярьж М.Энхболдын бүлэглэлийг эрх мэдлээс нь түлхсэн “шударга тав”-ын нэг нь одоо хулгайн хэргээр шалгагдаж, хоёр нь улсын эзэн болчихоод байгаа. Өнөөдөр төр хамгийн том худалдан авагч, хамгийн том бизнесмэн, хөрөнгө оруулагч болсон. Иргэнд үзүүлэх үйлчилгээ “ноль”. Эрүүл мэнд, боловсролын салбар “ноль”. Хүний эрх, эрх чөлөөний тухай бол ярих ч юм биш. Үг хэлбэл шоронд суудаг, үзэл бодлоо илэрхийлээд улс төрийн хоригдол болдог.

Ингээд хэлэхээр “Ардчилсан нам юу хийсэн бэ? Ардчилсан нам засаглаж чаддаггүй штээ” л гэдэг. Тэгвэл ардчиллын гэгддэг 33 жилийн 21 жилд нь МАН дангаараа эрх барьсан байна. Ардчилсан хүчин ганцхан удаа (1996-2000) эрх барьсан, нэг удаа хамтарсан засагт орсон, мөн нэг удаа хамтарсан засаг байгуулсан. Энэ үеүүдэд Монголын нийгмийн хамгийн том шилжилтүүд явсан байдаг юмаа.

Ардчилсан намд алдаа бий л дээ. Дотооддоо үргэлж хагаралдаж, толхилцож байдаг. Харин Ардын нам бол дандаа гадагшаа хагалж ирсэн. Нийгмээ хагалдаг, иргэдээ хагалдаг. "Эвтэй байхдаа хүчтэй" гэсэн гоё лоозон бариад сонгуульд ордог ч иргэдтэйгээ эвлэж байсан түүх нэг ч байхгүй. Иргэдээ өмч хөрөнгөөр нь хагална, үзэл бодлоор нь хагална. Тэр хагарал дээр нь Ардын намынхан л зоолдог, эрх мэдлээ зузаалдаг. Ардын нам эрх барьсан үед монголчууд хэзээ ч урагш алхдаггүй, дандаа арагш ухарч ирсний шалтгаан энэ юм. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 6 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 10 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 11 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 12 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 13 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 10 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 12 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 13 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 15 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 17 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 18 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 22 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 34 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 34 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 35 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 37 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 39 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top