x

Хүүхдийн 100 мянгыг сургуулийн Үдийн хоолонд шилжүүлье

УИХ дээр хэлэлцэж байгаа 2024 оны төсөвтэй зэрэгцээд босч ирсэн нэг асуудал бол сургуулийн Үдийн хоол. Анх “Үдийн цай” нэрээр гарч ирээд өдрийн 600 төгрөгрөөр (аяга сүү, хайрсан боовны үнэ) гарч ирсэн энэ хөтөлбөрийг сүүлд 900 төгрөг болгож, “Үдийн хоол” гэж нэрлэсэн. 2021 онд 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн ч энэ төсвөөр бага ангийн хүүхдүүдэд очиж байгаа хоолны цэсийг бид харж байна. Засгийн газраас гаргасан тайланд "Бага ангийн сурагч хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал-ыг сургуулийн үдийн хоолноос авдаг" гэжээ. Яг үнэн үү?

Харин цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны төсөв 2450 төгрөг байдаг юм байна. Цэцэрлэгт өдрийн гурав хооллодог гэж үзвэл үүнээсээ долоо дордож таарна.

Төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэгцээд сургуулийн “Үдийн хоол”, цэцэрлэгийн хоолны төсвийг нэмэгдүүлэх тухай яриа эцэг эхчүүдээс гарч ирсэн боловч Боловсролын сайд “Төсвийн боломж байхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд хамжих ёстой” гэсэн нь иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл дагуулж байна. Эсэргүүцэх болсон үндэслэл нь ердөө “Та нар тэрбумаар нь хулгайлж байж хүүхдийн хоолноос мөнгө харамлалаа”... Цаад утгаараа бол “Та нар хулгайлж байхад бид яагаад болдоггүй юм”, “Хулгайлсан мөнгөнөөсөө хуваалцсангүй” л гэсэн санаа. 

Мөн энэ жил баталсан Боловсролын ерөнхий хуулиар хувийн сургуулийн хүүхдүүдийг Үдийн хоолноос хассан нь зардлыг тусгаагүй. Үүнээс болоод бас л "Үндсэн хууль зөрчлөө, ялгаварлалаа" гэдэг эсэргүүцлийг сургууль болон эцэг эхчүүдээс гаргаад байгаа. Тэртэй тэргүй эцэг, эхчүүдээс төлбөр аваад ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн сургуулиуд яагаад үдийн хоолны зардлыг төсвөөс нэхэх ёстой гэж. Тэр байтугай хувьсах зардал ч нэхэх эрхгүй шүү дээ.

Ер нь бол хүүхдээ 18 нас хүртэл тэжээж тэтгэх эцэг, эхийн үүрэг. Тэрнийх нь төлөө төрөөс “Хүүхдийн мөнгө” хүртэл өгч байгаа. Ковидын жилд тухайн үеийн эрх баригчид “Иргэдийн орлого буурсан учраас өрхийг дэмжих” нэрээр хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгосон. Гэтэл иргэд маань хүүхдэд нь өгсөн энэ мөнгөнөөс хүүхдийнхээ хоолонд мөнгө зарцуулахгүй гэвэй. Дансанд нь хийдэг, яадаг ийдэг гэнэ үү. Зарим нь бүр тэр мөнгөөр гэр бүлээ тэжээдэг. Хүүхдийнх нь сурах бичгийг хүртэл үнэгүй хэвлүүлж өгөөд байхаар "хооллохыг ч гэсэн чи хариуц" гэх нь аргагүй ч юм уу?

Тэгж яривал социализмын үед ч хүүхдүүд сурах бичгээ өөрсдөө худалдаж авдаг байсан. Сургуулийн үдийн хоол гэж бүр байгаагүй. Сургуулийн гуанзанд хүүхдүүд өөрийнхөө мөнгөөр хоол иддэг, хэдий цалин багатай, царай муутай ч гэлээ тэр үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ халаасанд нэг, хоёр төгрөг хийгээд явуулдаг л байсан. 

Тийм болохоор нэг нь "төсөвт мөнгө байхгүй" гээд, нөгөө нь "хүүхдийн хоолны чанар муу" гээд хэрэлдэж байхаар ерөөсөө хүүхдийн 100 мянгыг нь сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт шилжүүлье. Тэгвэл өдрийн 5000 төгрөгөөр танай хүүхэд арай ч ийм “нохойн хоол” идэхгүй л байх. Төрийнхөн ч гэсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг байлгадаг юм бол байлгасан шиг байлгаад, байлгаж чадахгүй бол нэгмөсөн хаах хэрэгтэй. Тэгээд оронд нь цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны зардлыг шаардлагатай хэмжээнд нь суулгаад явна биз.

Ядаж үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага нь жижигхэн ч болтугай ашиг хийдэг, цаана нь хүүхэд чанартай, эрүүл хоол идэх боломжтой тийм төсөв бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж шударга нийгэм болно, хулгай зэлгий багасна. Хоёрын хооронд ийм нэр хуурсан, нүд хуурсан ажлаа л больчих хэрэгтэй. 

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 7 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 11 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 12 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 13 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 14 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 11 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 13 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 14 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 16 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 18 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 19 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 23 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 35 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 36 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 38 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 40 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top