x

НӨАТ-ын буцаан олголт ба МАН-ын ээлжит урвалт

УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлаад, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор D-Parliament aпп-аар дамжуулан НӨАТ-ын урамшууллыг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг асуусан нь МАН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгарав.

УИХ дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр бүлгийн хурлын дараа “УИХ-д өргөн баригдаагүй асуудлаар иргэдээс санал авах нь УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаж байна. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Эрүүгийн хууль болон татварын асуудлаар иргэдээс санал авах нь зохимжгүй. Иймээс цаашдаа D-Parliament.mn-д журмын өөрчлөлт хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.

Сануулахад, НӨАТ-ын урамшууллыг таван хувьд хүргэх тухай санал асуулгыг (өмнө нь ч олон удаа хөндөж байсан сэдэв) D-Parliament.mn-нд энэ сарын 17-нд байршуулсан. Энэ үед Сангийн сайд Б.Жавхлан ганцаараа “Төсвийн боломж байхгүй” хэмээн эсэргүүцсэн. Дөрөв хоногийн дараа иргэдийн санал 100 мянга давангуут эрх баригч намын бүлэг сандарч эхэлсэн нь энэ. Энэ хэмжээний дэмжлэг авч, санал цуглуулна гэж төсөөлөөгүй байсан бололтой юм.

МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга нь мэдэгдэл хийсэнтэй давхцаад “Гарын үсгийн хүч” нэртэй ТББ-уудын эвсэл гэгчээс УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж ч байх шиг. Жишээ нь, тэр эвсэлд нь багтсан “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн,Наран ижий заяа,Монголын байгаль эхийн аврал сан” гэх мэт ТББ-д НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ямар хор хохиролтой вэ?! Оньсого, таавар... Нөгөө “могойд барьдаг мод нь” олдсонгүй юу, эсвэл...

Гол нь НӨАТ-ын буцаан олголтдоо ч байгаа юм биш. Зүгээр л эрх баригч МАН-ын иргэддээ ханддаг хандлага нь эл санал асуулгын дүнтэй зэрэгцээд илчлэгдчихлээ л дээ. Хулгай, худал бүхнээ “ард түмэн” гэдэг эзэн биегүй этгээд, "ард түмний төлөө" гэх хоосон үгээр хаацайлж, халхавчилж ирсэн эрх баригч нам жинхэнээсээ "ард түмэн" буюу иргэдээсээ хэр хол тасарсныг л өчигдөр болсон үйл явдал харууллаа. МАН-д улс төрийн оролцоотой, хариуцлагатай иргэн биш, хэрэгтэй үедээ зарж иддэг, хэргээ дуусахаар хогийн саванд хаячихдэг "ард түмэн" гэдэг хоосон нэр л хэрэгтэй юм байна.

Дахиад хэлэхэд, иргэд "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоё" гэж 100 мянгуулаа саналаа өгсөн нь эрх баригч намын яриад байгаа шиг УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаад, УИХ-ын өмнөөс хууль баталчихаж байгаа хэрэг огт биш юм. "Энэ асуудлыг хэлэлцээд өгөөч ээ, шийдвэр гаргаач ээ, бидний үгийг ч гэсэн сонсооч ээ" гээд иргэнийхээ хувиар төр засагтаа хандаж байгаа л нэг хэлбэр. Түүнийг нь хүлээж авах, хууль гаргах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ганцхан, иргэн хүн хөндлөнгийн ямар нэг оролцогч, зуучлагч, дамжуулагчгүйгээр төр засагтаа үгээ шууд хэлэх энэ боломж бололцоог нь, цонх, салхивчийг нь эрх барьж байгаа нам нь өөрөө алдлаад, хаагаад зогсч л болохгүй.

Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах энэ мэт санаачилга анхных нь биш. Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа “Иргэний оролцоотой ардчиллыг бий болгоно, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана” гээд Төрийн ордонд “Иргэний танхим” гэдэг зүйлийг байгуулж байлаа. Дүүрэг болгон, аймаг бүрт Иргэний танхим нээж, иргэдийнхээ үгийг сонсдог эерэг жишиг тогтоод байлаа. Атал дангаараа төрийн бүх эрх мэдлийг авсны дараа хамгийн түрүүнд Төрийн ордны зүүн жигүүрт байсан Иргэний танхимыг татан буулгасан даа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (172.69.252.171)
    Oorsnoo ochnoon terbumaar idsen uchir sandralgui yahav
    2023 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 3 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 7 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 8 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 9 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 11 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 14 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 7 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 9 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 11 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 12 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 14 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 15 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 19 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 31 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 31 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 32 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 34 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 36 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top