x

Б.Чойжилсүрэн сайд аа нийслэлийг утаанаас салгах хагас коксон түлшээ оруулж ирье!

Нийслэл нь өвөлдөө утаатай. Улс нь эрчим хүчний асуудалтай байгаа энэ цаг үед эрчим хүчний салбарыг ажил хийдэг, ажил хийх гэж оролддог, асуудлыг аргалчихдаг хүн л удирдах ёстой. Өнгөрсөн жил Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орж хөлдөх шахсан. Үүнийг Б.Чойжилсүрэн аргалж чадсан. Ерөнхий сайдын хувьд асуудал нь тулгамдсан салбарыг Б.Чойжилсүрэнд хариуцуулж өгсөн нь ч ийм учиртай байх. Хүйтний ам наашилж байгаа эл өдрүүдэд нийслэл хотын иргэдийг түгшээж байгаа нэг асуудал бол утаа. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг утаа гарч ирэх нь тодорхой.

Тиймээс энэ жил утааг огцом бууруулах шаардлага Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яалт ч үгүй тулгарсан, тулгамдсан асуудал болж байна. Уг асуудлыг зохицуулахын тулд тэрбээр Б.Чойжилсүрэнд хатуу үүрэг өгсөн нь мэдээж. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд энэ жилийн утааг огцом бууруулахын тулд хагас кокс түлшийг БНХАУ-аас оруулж ирэх төслийг санаачилсан.

Эхний ээлжинд хагас кокс түлшээ урд хөршөөсөө оруулж ирээд нийслэлийн тодорхой бүсүүдэд түлж үзье гэсэн түүний санаа тун зөв байсан. Гэтэл утааг улстөржүүлдэг уламжлалт аргаараа уг асуудалд хандаж эхэлсэн. Үр дүнд нь Б.Чойжилсүрэн сайд хулгайч, луйварчнаараа дуудуулаад дуусч байх шиг. Нийслэлийн утааг бууруулах төслийн багийнхны урам ч хугарсан байх. Гэхдээ нийгмийн нэг хэсэг хүмүүсийн зүгээс ирж байгаа галыг тэрүүхэн тэндээ шингээгээд уг төслөө амжилттай дуусгах боломж Б.Чойжилсүрэн сайдад бий.

Цаашлаад Засгийн газрын зүгээс болон эрх баригч намын зүгээс уг асуудалд бага зэрэг улс төрийн дэмжлэг үзүүлчихвэл утааг бууруулах төсөл дахин сэргэх боломжтой гэж байгаа юм. Б.Чойжилсүрэн сайдын хувьд шүүмжлэл, хар, цагаан хэл ам ихтэй бизнес, улс төрийн салбарт олон жил явсан архаг, асуудлыг аргалдаг улстөрч. Гэтэл нийслэлийг утаагүй болгох асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдийн улстөржилтөөс болж хаяж байгаа гэж бодохгүй байна. Асуудлыг атгаж авсан бол дуусгах эр хүний болоод улстөрчийн зориг зүрх Б.Чойжилсүрэнд бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн тод хэлнэ.

Ер нь нийгмийн нэгнийгээ дагасан хийрхэлээс үл хамаараад нийслэлийг утаагүй болгох хагас коксон түлшээ оруулж ир ээ, сайд аа. Хагас коксон түлш гэдэг бол дэлхийн бусад хотуудын утаанаасаа салсан бодит туршлага. Үүнийг заавал нийслэлийн бүх иргэнд ойлгуулах шаардлага байхгүй. Бодит ажил болгоод нүднийх нь өмнө утааг бууруулаад харуулчих. Хагас кокс түлшнээс болоод хүн ард хордоно гэж огт байхгүйг мэргэжлийн хүн баталгаатай хэлж, зөвлөж байна. Улстөржилт, нийгмийн зохион байгуулалттай шүүмжлэлээс айгаад байх хүн биш гэдгийг тань улс төрийн хүрээнийхэн ил тод хэлж байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаад, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуулаач, сайд аа.

Ирэх жилээс бид хагас коксон түлш боловсруулах үйлдвэрээ барьчихвал утааны асуудал Засгийн газар, цаашлаад Улаанбаатар хотын асуудал биш байхаа болино. Тэр цагт утааг шүүмжилж, таны санаачилсан ажлыг унагах шахсан улстөрчид чинь бид анх утааг бууруулж байсан гээд яриад л явж байна. Улс төр угаасаа л ийм байдаг. Тиймээс утааг бууруулахын тулд зоригтой шийдсэн ажлаа дуусгаж, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуул, сайд аа…

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    ЭХЯ ны бүтцээс уурхайнуудыг гарга !!!
    2023 оны 10 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 7 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 11 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 12 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 13 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 14 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 11 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 13 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 15 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 16 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 18 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 19 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 23 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 35 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 36 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 38 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 40 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top