x

Ногоон автобусны ХЭРЭГ ба Эрүүгийн хуулийн ӨӨРЧЛӨЛТ

Хууль зүйн сайд Б.Энхбаярын Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан этгээдийн ял, хариуцлагыг чангатах асуудал дахиад л маргаан дэгдээв. Уг хуулийн төслийг сэтгүүлчид эсэргүүцэж, МСНЭ-ээс мэдэгдэл хүртэл гаргалаа.

Тодруулбал, хуулийн төслийн 1-р хэсэгт /21.9.1/ хариуцлага хүлээх субьектийг тодорхойлохдоо “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол...” гэсэн нь маргаан дагуулав. "Хүн" гэдэгт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, иргэд өртөх вий гэдэг болгоомжлолыг хэвлэлийнхэн ярьж байна.

Гэвч одоо үйлчилж байгаа хуулийг нь харахад бас л нөгөө “хүн” гэдэг үг "мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан"-тай зэрэгцээд явж байна. Тэгэхээр нэгдүгээрт энэ бол шинээр орж буй зохицуулалт биш байх нь.

Хоёрдугаарт, Хууль зүй дотоод хэргийн сайдын хуульд оруулж ирсэн өөрчлөлт нь дээр хэлсэн “хүн” гэдэг субьектийг дангаар нь төслийн 1 дэх хэсэгт бичээд, алба хаагч, ажилтан нарыг 2 дахь хэсэгт бичсэн нь бараг л санаатай үйлдэл шиг харагдаж байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүргийг тухайн хэргийг шалгаж байгаа эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгч, прокурор, уг хэргийг татаж авч танилцах эрх бүхий албан тушаалтнууд хүлээдэг. Саяхан гарсан хүүхдийн хүчирхийллийн хэрэг дээр жишээ нь яригдсан шүү дээ. "Нууцыг задруулсан хүн нь цагдаагийн байгууллага биш, сэтгүүлч биш, төрийн ордноос авсан мэдээлэл шүү" гэж нэг сэтгүүлч соошилд бичсэн байсан. Манай хууль сахиулагч нар ч гэсэн хавтаст хэрэг бариад ордон луу гүйхээ больчих хэрэгтэй шүү дээ. Түүнийг нь таслан зогсоохын тулд ялыг чангатгах нь харин ч зөв.

Нэгдүгээрт, энэ бол мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж буй хэрэг. Хоёрдугаарт гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хуулийн зарчмыг үгүйсгэж байгаа үйлдэл. Гуравдугаарт, гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа хүн бүхэн гэмт хэрэгтэн байдаггүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй гэдэг Үндсэн хуулийн зарчим бий. Манай хууль, хяналтын байгууллагууд үргэлж үүний эсрэг ажиллаж ирсэн. Улс төрийн захиалгаар, санаатайгаар, эсвэл шахалт дарамтанд ороод хэргийн нууцыг задруулдаг. Үүнтэй л тэмцэж буй хэрэг юм.

Дөрөв дэх нь буюу хамгийн гол асуулт “мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан хүн” гэдэг нь хэн юм бэ?. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ “Хүн гэдэг бол тусгай субьект, Дээд шүүх ингэж тайлбарласан. Үүнд иргэн болон сэтгүүлч орохгүй” гэсэн байна лээ. Гэтэл "хүн" гэдэг чинь хүн л байхгүй юу даа, хэн ч байж болно. Гэхдээ тусгай субьект биш. "Тусгай субьект" гэдэгт чинь дээр хэлсэн нөгөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа, хяналт тавьж байгаа хүмүүс, тэдгээр хүмүүсийн шууд удирдлага, хавтаст хэргийг татаж авч үзэх эрхтэй албан тушаалтнууд хамаарна. Тэгж яривал өмөөлөгч, шинжээч нар ч орохгүй, тэд чинь хөндлөнгийн этгээдүүд. Гэтэл анхнаасаа ийм эргэлзээтэй, ээдрээ гогцоотой хууль биччихээд, түүнийгээ дээд шүүхээр тайлбарлуулаад, Дээд шүүх нь гэсэн ийм тайлбар хийгээд сууж байж болохгүй шүү дээ.

Тийм болохоор Б.Энхбаяр сайд үнэхээр хуульд өөрчлөлт оруулья гэж байгаа бол тэр “хүн” гэдэг субьектээ хуулиас хасах ёстой. Тэгээд одоо байгаа хуулиа эхлээд хэрэгжүүл, мөрдөх ажиллагааны нууц задлаад байгаа ажилтан, албан тушаалтнууддаа хариуцлага тооцоод үзүүлчих. Дараа нь ял, хариуцлага хөнгөдсөн тухай, чангатгах тухай ярьж болно шүү дээ. Хэрэгжүүлэхгүй л юм бол хууль гаргаад яах юм.

Тав дахь буюу өөр нэг зүйл нь, Б.Энхбаяр сайдаас сэтгүүлчдийн яг одоо асуух ёстой нэг чухал асуулт ор тас орхигдоод байна. Тэр бол нөгөө алдарт “Ногоон автобусны” хэрэг. Улс дамнасан гэмт хэргийн сүлжээ үүсгэсэн энэ хэргийн шалгалт ямар шатандаа явааг Хууль зүйн сайд хэлэх ёстой, тийм үүрэгтэй. Хэрэг илэрснээс хойш, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш хагас сарын хугацаа өнгөрчихөөд байна. Иргэн анх шүгэл үлээснээс хойш тоолбол бараг сар. Угаасаа автобусыг захиалсан, мөнгийг нь төлсөн, үүнийгээ нууцад авсан этгээдүүд, нийлүүлсэн компани гээд бүгд тов тодорхой (эрэн сурвалжлаад байх ч шаардлагагүй) зүйл дээр АТГ, цагдаагийн байгууллага яагаад цаг алдаад байгаа юм. Ядаж хэрэгт хамтран оролцсон Солонгосын компани дээр Солонгосын тал ажиллаж байгаа юм уу, Монголын талаас ямар ажиллагаа явуулж байгаа юм гэдэг дээр хариулт өгөх, үр дүн гарах хангалттай хугацаа өнгөрчихөөд байна шүү дээ.

Гэтэл энэ хэргийн талаар огт үг дуугарахгүй, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нэрээр ахин дахин сенцаац дэгдээгээд, олон нийтийн тархи угаагаад, санаатай ч юм шиг алдаатай мэдэгдлүүдээрээ нийгмийг бухимдуулаад, хэвлэлийнхэнд яс хаяж өгөөд соошилд шуугиан тариад байгаа цаад шалтгаан нь “ногоон автобусны” хэрэгтэй холбоотой юм биш биз. Олон нийтийг сатааруулах, асуудлыг мартагнуулах гэсэн арга заль юм биш биз гэж хардахад хүргэж байна. Эцсийн бүлэгт гэмт хэрэгтэй тэмцэх, шалгах, илрүүлэх чиг үүрэг нь, эрх мэдэл нь ч Хууль зүйн сайдад байгаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу, ёстой. Гэхдээ тэр нь энэ цаг үеийн, Хууль зүйн сайдын анхаарал тавих ёстой ганц асуудал биш биз дээ. Эсвэл Засгийн газрын гишүүд оролцсон учраас энэ хэрэг хуулийн байгууллагынхны хувьд "хоригт орсон" сэдэв болчихов уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 7 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 11 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 12 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 13 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 15 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 11 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 13 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 15 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 16 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 18 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 19 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 23 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 35 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 36 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 38 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 40 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top