x

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" хэмээсэн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын хоршил

Нийслэлийн шинэ дарга Х.Нямбаатар өчигдөр ажлаа хүлээж авчээ. Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрх, Сонгинын иргэдийн итгэж өгсөн мандатаас татгалзсан (сайдын суудлыг яах вэ, үеэл нь өгсөн юм байж) түүний хүсэлтийг өчигдрийн чуулган ёсоор болгов. Айхтар муухай жишиг тогтож байна даа. УИХ-ын гишүүний мандат гэдэг албан тушаал наймаалцдаг хэрэглүүр болчихлоо шүү. Өмнө нь Сумьяабазар нэг удаа мандатаа буцаасан. Тэр үед ядаж л нийслэлд намаа ялуулчихаад хот руу ирсэн л дээ. Харин Х.Нямбаатар гэдэг хүн өчигдөр “2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллахыг хүсч байна” гэж донгосчээ. Ирэх онд нийслэлд сонгууль явахгүй гэсэн үг үү? Энэ нөхөр өөрийгөө арай дөрвөн жилийн хугацаатай томилогдсон гэж эндүүрээгүй биз дээ.

Бүр 2020 оны сонгуулийн дараа, УИХ-ын гишүүн болчихоод байхдаа л "Нийслэлийн иргэд зөвшөөрвөл би хотын дарга болмоор байна" гээд шүлсээ үсэргээд явж байсан нөхөр шүү дээ. Тэр үед нь тавьчихсан бол хуулийн салбар өнөөдөр ийм болтлоо дампуураа ч үү. 

Хоёр дахь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл. Тэр Х.Нямбаатарт хотын даргын тамгыг хүлээлгэж өгөхдөө “дунд шатны авилгыг цэгцлэх” үүрэг өгчээ. Үүгээр хотын даргыг НИТХ-ээс нэр дэвшүүлэх биш, Ерөнхий сайд шууд томилсон шалтгаанаа зөвтгөж байгаа юм шиг байна. Ингэхэд бид хотын даргатай болчихов уу, эсвэл хотын асуудал эрхэлсэн Хуулийн сайдтай болчихов уу? Нүүрсний сонсгол, ногоон автобусны хэргээ хааш нь чихэж орхиод ирэв?

Уг нь хотын дарга хотын иргэдэд үйлчлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, нийтийн тээврийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг арилгах, өвөлд нь хөлдөөчихөлгүй онд оруулах (уг нь ганцхан өвөл үлдээд байгаа) үүрэгтэй. Аль ч шатны авилгыг илрүүлэх, таслан зогсоох чинь хуулийн байгууллагын, хууль сахиулагчдын үүрэг. Атал Хууль зүйн сайд байхдаа нам доторх авилгаа цэгцэлж чадаагүй хүн одоо хотын дарга болчихоод "авилгатай тэмцэнэ" гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Ийм л нэг тэмээ гэхээр ямаа ярьдаг, ямаа гэхээр тэмээ руу чирдэг буруу ишилсэн сүх шиг хоёр нөхөр нийслэлийг хуваан захирахаар боллоо. Тэгээд “Засгийн газар нийслэлд бүгдийг даатгаад орхисон нь асуудлыг ужигрууллаа. Энэ удаа Засгийн газар нийслэлийн асуудалд дэмжлэг үзүүлэх биш, шууд оролцож ажиллана” гэв.

Юу яасан нөгөө Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн бие даасан байдал. Төсвөө баталдаг, хяналтаа тавьдаг НИТХ-ын эрх мэдлийг бол зад авлаа, байхгүй болголоо. 

Атал манай “ард түмэн” нөгөө хоёрт чинь амжилт хүсээд, алгаа хорстол ташаад сүйд гэнэ ээ. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу л гэдэг. Ер нь тэгээд иймэрхүү үл бүтэх, хууль ёс, хэм хэмжээг үл сахих, уландаа гишгэх хонгио толгойтой нөхдийг оройдоо залчихаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг нь хараад толгой дохиод сууж байгаа бидний л буруу шүү дээ. Бид л өөрсдөө өөрсдийнхөө нүд рүү хуруугаа хийсэн болж таарлаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 5 цаг 26 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 5 цаг 37 мин Луврын музей хаалттай хэвээр байна 5 цаг 42 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 0 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 6 цаг 3 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 6 цаг 3 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 6 цаг 4 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 6 цаг 5 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 6 цаг 6 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 6 цаг 9 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 6 цаг 27 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 28 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 6 цаг 28 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 6 цаг 30 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 6 цаг 31 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 6 цаг 32 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 6 цаг 33 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 6 цаг 34 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 6 цаг 36 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top