x

Украинаас илгээсэн захидал

Олон улсын мэдээгээр Володимир Зеленський энд тэнд айлчиллаа гэдгийг сонсноос биш хэлсэн үгийг нь тогтоон анхаарч үзээгүй бололтой. Дэлхийн хамтын нийгэмлэгээс өнөөг хүртэл Украин дэмжлэг авсаар яваагийн нууц түүний үг ярианд байж. Өнгөрсөн хугацаанд Украины ерөнхийлөгчийн дэлхийн олон газарт хэлсэн үгийн эмхтгэл түүний илтгэх авьяас чадварыг тодорхой харуулжээ.

Өнөөдөр Украины ерөнхийлөгч хэн бэ гэдгийг дэлхий даяараа мэднэ. Бүр нэрийг нь яаж бичихийг ч андахаа больсон. Володимир Зеленський 2019 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр “Хэзээ нэг өдөр энэхүү илтгэлийг «Дэлхийг өөрчилсөн 15 минут» хэлж нэрлээсэй гэж хүсэж байна. Гэвч мянга мянган жил оршин тогтнож ирсэн зүйлийг 15 минутад өөрчлөх боломжгүй гэдгийг би сайн мэдэж байна” гэжээ. Байдаг л нэг өгүүлбэр. Байдаг л нэг ерөнхийлөгч. Монголчуудын зарим нь Володимир Зеленськийг “Ард түмний барлаг” телевизийн цувралаас анх харсан болов уу. Гэхдээ дайн түүнийг, тэр дундаа сэтгэлгээ сэтгэхүйг нь, илтгэх чадварыг нь хүн төрөлхтөнд харууллаа. Энэ авсаархан эмхтгэлийг сөхөж хараад өнгөрсөн хугацаанд төрсөн олон уран илтгэгчийн жагсаалтад Зеленський албан ёсоор нэрээ бичүүлнэ гэдэг бодол аяндаа танд төрнө.

Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.

Телевизийн олон ангит цувралын гол дүр Зеленськийг Орос, Оросыг баримтлагч нар зүйл бүрээр гутаан доромжилсон ч муу нэрэнд багтчихаар эр биш аж. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсон өдөр “Володимир Зеленський нар Украинаас амь зулбан зугатсан” гэдэг яриа гарч, Оросын төрийн мэдээллийн агентлагууд “ердөө гурав хоногийн дараа Киевт ялалтын парад алхана” гэцгээж байлаа. Гэтэл Зеленський ердөө маргааш орой нь төрийн ордныхоо гаднаас гар утсаараа “Бид байна. Киевт байна. Бид Украиныгхамгаална”  https://www.youtube.com/watch?v=tLv9IqcoNe8 гэдэг минут хүрэхгүй видео мэдэгдэл хийсэн. Үзсэн хэнийг ч огшоох мөнхүү мэдэгдлээс хойш хүн бүрийн танил болсон Зеленьсийг хүртэлх гашуун түүх гал цогтой үгсийн энэ эмхтгэлд багтсан байна. Зеленський нэгэнт супер од болжээ, тэр дундаа Жэймс Бондтой зүйрлэгдэж байна. Гэхдээ тус номын өмнөх үгийг бичсэн Аркадий Островскийн тодорхойлсноор Зеленський бол “онцгой нөхцөл байдалд орсон эгэл жирийн хүн” гэнэ.

Зеленський цэрэг ногоон өмсгөлтэй, цээжиндээ цэцэн үгтэй нөхөр биш. Хатуу хөтүү үгээ хөвөнд боож шидээд байдаг ч эр биш. Украины дайны шалтгаан хаана, юунд байна гэж бодсноо шулуухан хэлдэг. Мюнхэний аюулгүй байдлын бага хурлын индэр дээрээс “Дэлхийн аюулгүй байдлын архитектур бараг л сүйрсэн. Засаж янзлах талаар бодоход дэндүү оройтжээ. Тиймээс шинэ систем бүтээх цаг болж” хэмээн машид тодорхой ярьсаннь өдөр өдрөөр батлагдаж байх шиг. Аль Крымын хэрэг явдлаас хойш Зеленський Европын холбоо болоод дэлхий дахинд хандсан ч бид чихэн дүлий өнгөрөөснийхөө горыг амсах цаг ирсэн ч юм шиг... Энэ номд У.Чөрчилл хэдэнтээ дурдагсан нь санамсаргүй тохиолдол биш. Их Британий ерөнхий сайд асан Борис Жонсон түүнийг У.Чөрчиллтэй зүйрлэсэн удаатай. Зүйрлэхэд болохгүй юмгүй нөхцөл байдлаас тодрон гарсан хоёр дүр.

Даахин дор хүлэг, дахан дор эр гэж... Зеленський “Бид баатар биш” гээд “Бид байх ёстой газраа хийх ёстойгоо л хийж байна” гэж билээ. Уг илэрхийллийг Шекспирийн Юлии Цезарь зохиолын баатар Антонигийн “Би Брут шиг цэцэн цэлмэг биш” гэдэг үгтэй зүйрлэж болом. Эс бөгөөс 1585 онд Испани Английг эзлэхээр “Ялагдашгүй Армада” флотоо зэхэж байхадIЕлизавета хатан хаан “Би эм хүний турьгүй биетэй боловч, надад Английн хааны зүрх сэтгэл, эр зориг бий” гэж Тилберид хэлсэн үгтэй адилтгаж бололгүй яах вэ.

Украинаас илгээсэн захидалд Зеленськийн хэлсэн 16 үг багтсан. Дөрөв нь энх цагт хамаарах бол бусад нь дайны гал дүрэлзсэн өдрүүдэд хүмүүсийн сонорт хүржээ. XXI зуун гарсаар ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар Зеленськийгээс өөр хэн ч ийм товчхон, цэгцтэй бас цохилттой үг хэлээгүй байна. Зуу гаруйхан нүүртэй энэ эмхтгэлийг зуурын дотор уншивч утга агуулга нь дараагийн зуунд ч хуучрахгүй буй за.

 

Нийтэлсэн NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.164)
    би зеленскийд дургзй ээ украйн ард түмнийг самарсан хүн гэж боддог ерөнхийлөгч хүн ард түмнээ хайрлах ёстой. зеленский новш үхэж далд ороосой!
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 9 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 13 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 14 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 15 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 16 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 13 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 15 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 16 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 18 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 20 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 21 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 25 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 37 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 37 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 38 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 40 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 42 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top