x

Тэргүүн бүтэц

Монголчууд бид яагаад нэгдмэл байдлаар үнэт зүйлээ бүрэн тодорхойлоогүй байгаа вэ? Яагаад Боинг шиг онгоц, Гүүдиер шиг автомашины дугуй үйлдвэрлэж чадахгүй байна вэ? Яагаад бид заримдаа хүн биш мал шиг үйлдэл гаргадаг вэ? Яагаад бид гаднын хөрөнгө оруулагчдыг олноор татаж чадахгүй байгаа вэ?

Хэрвээ танд ийм бодол төрж байсан бол энэ ном танд зориулагджээ. Энэхүү ном нь хэрэглээний философийн төрөлд багтах боловч хуурай онол эсвэл уйтгартай түүхээр уншигч таныг чилээхгүй. Орчин цагийн Монголын нийгэмд буюу та бидний өдөр тутмын амьдралын асуудал, асуултуудад философийн үүднээс дүн шинжилгээ хийн хариулахыг зорьж, сонирхолтой жишээ сэлтээр баяжуулан өгүүлжээ.

Декартын хайч

“Би ийм хүн” гэж хэлэхдээ уншигч та өөрийн бие махбодын талаар ярьдаг уу эсвэл сэтгэл, оюун санаагаа хэлдэг үү? 

“Би сэтгэж байна. Тиймээс би оршиж байна” (cogito ergo sum) гэж Рене Декарт (Renй Descartes, 1596-1650 он) тодорхойлсон байдаг. “Бодож сэтгэж байгаа учраас миний зүрх цохилж, би гэдэг хүн хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа” гээд шууд утгаар нь ойлгочхож болохгүй. 

Хүн гэдэг амьтан: 

  1. Оюун санаа
  2. Бие махбод 

гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтдэг гэсэн санааг үүгээр илэрхийлж байгаа хэрэг. Рене Декарт хүнийг ийнхүү хоёр хэсэгт хуваан тайлбарласнаараа хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн шавыг тавьсан билээ. 

Монголчууд ба Декартын хайч

Монголчууд бидний оюун санааны ертөнц хэмжээний хувьд жижиг, мөн бие махбодын ертөнцөөсөө бүрэн салж амжаагүйг илтгэх цөөнгүй шинж тэмдэг бий. 

Эхний жишээ. Бид 2012 оноос хойш жил бүр Эзэн Чингис Хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Цагаан сар эсвэл Наадам шиг өргөн дэлгэр тэмдэглэж хэвшээгүй байгаа ч өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг бид “Монгол бахархлын өдөр” хэмээн зарлаж улс нийтээрээ баяр амралтын өдөр болгосон. 

Хэрвээ Монголчууд бид хүнийг цэвэр оюун санааны ертөнц дэх үйл явдал, өөрчлөлтөөр үнэлэн харах хандлагатай байсан бол хааныхаа мэндэлсэн өдрийг бус харин хаан ширээнд суусан өдрийг нь тэмдэглэх байв. Есүхэй баатрын хүү Тэмүүжин бол Будда эсвэл Христ биш учраас төрсөн нь бус харин хаан ширээнд заларсан үйл явдал нь бидний төрт ёс, оюун санааны ертөнцөд илүү ач холбогдолтой. 

Өөр нэг жишээ бол бид “төрсөн хаяг” ижил учраас хоорондоо нэгдэж нийлдэг, сүрэг болдог үзэгдэл юм. Хүмүүс нутгийн зөвлөл байгуулан төрж өссөн газраа хайрлан хамгаалж, хөгжүүлж байгааг үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин нийгэмд хүмүүс эвлэлдэн нэгдэх эсвэл хэн нэгнийг ажилд авах, албан тушаалд томилох гол шалгуур, шалтгаан нь “төрсөн хаяг” байх учиргүй. 

Хаана, хэний гэрт, ямар хүйс, царай зүс, ямар гентэй болж төрөхөө хэн ч шийддэггүй учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д энэ талаар тодорхой зааж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Нийгмийн гэрээ хэмээн үзэж нэгнээ нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаа, боловсролын түвшин зэргээр нь ялгаварлахгүй байхыг тохиролцсон. Орчин цагийн хүний нийгэм “оюун санааны хүн болохыг” гол зорилгуудынхаа нэг болгосныг тунхаглаж байгаагийн нэг илрэл нь энэ юм. 

Хүнийг адгуустай ижилсүүлэх зүйл нь төрөх, үхэх болон байгалиас заяах гений онцлог шинжүүд нь бол ялгаатай болгож байгаа зүйл нь оюун санаа юм. Тэр ч утгаараа хүмүүс хоорондоо үзэл бодол, байр сууриараа ялгарч мөн түүгээрээ л өрсөлдөх учиртай. Хүн тарган туранхай, өндөр намх, хөгшин залуу, хотын хөдөөгийн, эрэгтэй эмэгтэй байх нь бусдаас ялгарах, өрсөлдөх, эвлэлдэн нэгдэх үзүүлэлт байх учиргүй. Хэрэв тэгвэл бид нийгмийн гэрээнийхээ зорилгоос ухарч, хүнийг бусад амьтны адил биологийн бодгаль төдий харж буйгаас өөрцгүй зүйл болж хувирна.

Нийтэлсэн НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 5 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 9 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 10 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 11 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 12 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 9 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 11 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 12 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 14 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 16 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 17 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 21 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 33 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 33 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 34 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 36 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 38 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 54 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top