x

Монголын шүүхэд үл итгэдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн өмнө өөрөө зогсоно

УИХ-ын нэгдсэн чуулганд шинээр томилсон сайд нараа хөтөлж оруулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр ч том “хийтэй” мэдэгдэл хийчихлээ.  

Эхлээд тэр “Т.Бадамжунайгийн охин надаас өшөөгөө авна гэж мессеж бичсэн. Ийм дарамт шахалт аваад баймааргүй байна” гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Атал тэр мэдээлэл нь худал болохыг Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа баталж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр луу явуулсан мессежээ задалсан.

Хоёр дахь нь “Хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллын барилгажилтаас хулгайлсан мөнгөөрөө Эрдэнийн төгөл нэртэй хотхон байгуулчихаад дотор нь сууж байгаа”гэж  мэдэгдсэн. Э.Бат-Үүл энэ гүтгэлгийг нь үгүйсгэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах байлгүй. Л.Оюун-Эрдэнийг бодвол шүүх, хуулийн байгууллагаар ясаа цайтал явчихсан хүн болохоор.

Сануулахад, хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд 2016 онд МАН засгийн эрх авсныхаа дараа гэр хорооллын барилгажилт төсөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд шалгаж, шоглож, шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгосон. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ сайдын нэрлэсэн “Эрдэнийн төгөл” хотхонтой холбоотой ямар ч хэрэг маргаан гараагүй. Хэрвээ Э.Бат-Үүл үнэхээр гэр хорооллын барилгажилтаас мөнгө завшсан байгаад хэргийг шалгалгүй нуун даргадуулсан бол Э.Бат-Үүл биш, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хариуцлага хүлээж таарна.

Харамсалтай нь, Ерөнхий сайдын энэ мэдээллийн араас манай зарим хэвлэл мэдээлэл, сэтгүүлч нар “Гэр хорооллын барилгажилтыг дампууруулж, олон айлыг орон гэргүй болгосон хүн шүү дээ” гэдэг улиг болсон өмнөх мэдээллээ эргэж сэвээд эхэллээ. Гэхдээ нэг зүйл баталгаатай. Гэр хорооллын барилгажилтыг гацаасан хүн нь Э.Бат-Үүл биш, 2016 оны сонгуулийн дараа гарч ирсэн МАН-ын засаг, хотын дарга, удирдлагууд. Сонгуулиар ялалт байгуулж гарч ирэнгүүтээ гэр хорооллын барилгажилтад төсөвлөсөн 40 тэрбум төгрөгийг  эргүүлж татаад санхүүжилтгүй зогсоосон. Тэгээд Э.Бат-Үүлийн үед тавьсан дэд бүтцийн шугамууд дээр өөрсдийн компаниудаа оруулж ирээд, ашгаа хийгээд явчихсан. Энэ тухай Э.Бат-Үүл биш, 2020 оны сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъябазар өөрийн амаар хэлсэн шүү дээ. “Гэр хорооллын барилгажилтыг гацаасан хүн нь Э.Бат-Үүл биш, манай нам шүү. Э.Бат-Үүлийн хувьд алдаж оносон зүйл байж болох ч энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь манай намын хийх ёстой ажил шүү” гэж хэлээд явсан.

Ер нь бол, том зургаар  нь харвал гэр хорооллын барилгажилтыг зогсоосон нь Э.Бат-Үүлийг хорлох гэсэн атгаг санаа ч биш, барилгажилт дээр эргэж болох том мөнгөнд л шунасан хэрэг. Эзэн, хаяггүй мөнгийг нууж болох ганц салбар бол барилгын компаниуд байдаг. Энэ шалтгаанаар МАН-ынхан Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын барилгажилтад оролцож байсан бүх компанийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад өгчихөөд өөрсдийн компаниудыг оруулж ирээд явсан. Үр дүнд нь барилгын салбарт үнийн ямар их хөөрөгдөл, хөөсрөл бий боллоо доо. Энэ бүх мөнгө МАН-ын дарга халаас руу л орсон. Өөрөөр хэлбэл, барилгын компаниудын эрх баригч намд өгсөн авилгыг нийслэлчүүд төлөөд явж байгаа.

Бэлээхэн жишээ байна шүү дээ. Манай Ерөнхий сайдын Хэнтийн Батноровт хоёр тэрбум төгрөгөөр бариулсан “Андлалын хөшөө” нэртэй дуулиант бүтээн байгуулалт байна. Хөшөө баригдаж дууссаны дараа иргэд хэл ам хийгээд, төсөвт өртөгтэй харьцуулаад шүүмжлээд эхлэнгүүт “Зохиогчийн эрхийн маргаантай” гэж худал хэлээд нураасан. Хөшөөг барьсан гүйцэтгэгч компани хоёрхон өдрийн дотор мөнгөө төсөвт буцааж тушааж байлаа. Хэрвээ иргэдийн шүүмжлэл, бухимдал газар авч, хөшөөг нураахад хүрээгүй бол энэ хоёр тэрбум төгрөг Л.Оюун-Эрдэнийн халаасанд орох байсан нь тодорхой.

Энэ бүхнийг өнгөрсөн хэрэг гээд орхидог байлаа ч сая Ерөнхий сайдын чуулганы хуралдаан дээр хийсэн мэдэгдэл бол хотын дарга асныг яалт ч үгүй “эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн” гэмт хэрэг, бүрэн төгс үйлдэгдсэн гэмт хэрэг мөн. Өнгөрсөн хугацаанд манай хичнээн ч сэтгүүлч, соошил хэрэглэгчид бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр шүүхийн хаалга татаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болов. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ зүйл ангиар ял сонсож магадгүй болоод байна. Шүүх засаглал, хараат бус шүүх рүү цаг үргэлж дайрч давшилж, “авилгад идэгдсэн, хонгилын шүүх” гэж яллаж ирсэн Ерөнхий сайдад Монголын шүүх харин ч нэг “авилгад идэгдээгүй”, “хараат бус шүүх”  гэдгээ нотолж харуулаасай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Л.ОЮУНЭРДЭНЭ (172.69.252.168)
    ҮХТЛЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОХГҮЙ ! ЭМ ХҮНИЙ 13 Н АРГА БАШИРАА ХЭРЭГЛЭНЭ !
    2023 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 цаг 7 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 13 цаг 11 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 13 цаг 12 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 13 цаг 13 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 13 цаг 14 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 цаг 11 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 цаг 13 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 15 цаг 14 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 16 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 15 цаг 18 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 19 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 15 цаг 23 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 17 цаг 35 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 17 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 17 цаг 36 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 38 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 17 цаг 40 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 18 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top