x

МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ

Эрх баригч намын доторх үл ойлголцол нийгэмд ил цагаан боллоо. Сонгуулийн жил ойртсоныг ч хэлэх үү, эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцдах нь ойлгомжтой. Сая гэхэд ногоон автобусны асуудлаар хэд хэдэн хүнийг “золигт” гаргачихлаа. Улс төрийн оролцоотой хэрэг болохоор цаашид олон хүн чирэгдэх нь тодорхой байна. Ерөнхий сайдын зүгээс авлигад идэгдсэн хотыг цэвэрлэж, булан тохойг нь юу ч үгүй шүүрдэж цэвэрлэнэ гэдгээ дориухан мэдэгдэнэ лээ. Тиймдээ ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нь нийгэмд гэрэл асаасан үйл явдал болов. Хэдийгээр тэд ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь улс төрд сайн жишиг тогтоолоо.

МАНдоторх энэ бужигнаан одоо генсекийн суудал руу чиглэлээ. Д.Амарбаясгалангийн байр суурь нэгэнт ганхаад эхэлсэн байна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намын лидерүүд нь түүнийг генсекээс буулгахаар нэлээд шахаж байгаа гэх. МАН-ын генсек гэдэг бол намын гал тогоог барихаас гадна нөлөө бүхий том эрх мэдлийг атгадаг албан тушаал. Хүссэн бүхэн нь очоод заларчихдаг суудал ч биш. Тийм болохоор генсекийн төлөөх марафон үнэхээр “алаан” болдог. Д.Амарбаясгалангийн хувьд ногоон автобусны хэрэгт өөрийгөө “гэрэл цохиулчихсан”. Бас нүүрсний хулгайтай холбоотой хэмээн бичигдэж байна. Иймэрхүү хэргээр нь түүнийг барьцаалан гарцгүй болгож байгаад генсекийн суудлаас нь мултлах нөхцөл нэгэнт бүрджээ. Шахаанд орсон Д.Амарбаясгалан генсекээ өгөхөөс ч өөр замгүй. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар нам дотроо хэдийнэ тохироогоо хийчихсэн бололтой.

Х.Нямбаатар хотын дарга болсноор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Уг нь тэрбээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатарын статус өөрчлөгдчихөөр нүүрсний сонсгол явах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг болж байна. Эндээс харахад, МАНнүүрсний хулгайг намжааж байгаад сонгуульдаа орох хувилбар уншигдахаар. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсекээс холдуулж байгаад нүүрсний хулгайг нь ярихгүй гэж тохиролцсоныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг барьцаалж, урдах хойдохыг нь ухаж л таарна. Мань эр генсекээ өгч л байгаа бол нүүрсний сонсгол явахгүй гэж судлаачид харж байна билээ.

Тэгвэл МАН-ын дараагийн генсек хэн байх вэ. Энэ бол Ардын намын зодооныг улам ширүүсгэх сэдэв. Д.Амарбаясгалангаас өмнө Я.Содбаатарын нэр нэлээд хүчтэй яригдаж байсан удаатай. Бараг л генсекээр томилоод буцаасан гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намын генсекийг давхар эрхэлж болох эсэх нь тухайн үед маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хүний нэрс хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тэр дунд хамгийн түрүүнд мөн л Я.Содбаатарын нэр цохогдсон бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.168)
    Энэ залуугаас олон луйварчид эмээж байна даа
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 47 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 51 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 52 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 53 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 54 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 51 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 53 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 54 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 56 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 58 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 59 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 17 цаг 3 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 15 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 15 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 16 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 18 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 20 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top