x

Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй

Намрын чуулган нанчилдаантай эхлэв. Яг ч чуулган биш л дээ. Чуулганы өмнөхөн дэлбэ үсэрч, сүүлийн хэдэн өдрийн турш алдар суугаа дуурсгаад байгаа ногоон автобусны шахаатай холбоотой. Энэ шахаа олон даргын ажил амьдралтай тооцоо бодож эхэллээ. Ногоон автобус ч арай дэндүүлсэн авлигын хэрэг байна билээ. Ядаж цоо шинийг авчраад түүн дээрээ хэдэн төгрөг нэмээд идэж болно доо. Тэгээгүй. Шууд капиталдаж оруулж ирээд дэлхийд байхгүй үнээр шахчихжээ. Энэ авлига дагуулсан бизнес арав гаруй жилийн тэртээгээс үргэлжилсэн гээд байгаа нь ноцтой юм. Хууль хяналтынхан мөрдөн шалгаад эхэлсэн. Нэг тийш болох нь тодорхой болсон.

Харин чуулган эхэлдэг өдөр энэ ногоон автобуснаас болоод Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар ажлаа өглөө. МАН-ын УИХ дахь бүлэг уржигдар хоёр ч удаа хуралдаж, сайд, дарга хоёрын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нэг нэгээр нь хэлэлцсэн байна. Хоёулаа ногоон автобусны асуудлыг сайн мэдэхгүй ажээ. Харин ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа хоёулаа тодотгож хэлсэн байна.

Д.Сумьяабазарын хувьд сайн муу хэлүүлээд Нийслэлийн Засаг даргын ажлыг муугүй л амжуулж ирсэн. УИХ-ын гишүүний ажлаа өгч байгаад тэр ажилд очсон. Ямар ч хүн явахаар ямар байсан нь мэдэгддэг л дээ. Ж.Сүхбаатар ч гайгүй хуульч гишүүдийн нэг. Сонирхолтой нь тэд “Ногоон автобусыг Д.Амарбаясгалан дарга мэднэ” гэчихэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр цахим сүлжээнд тайлбар хийсэн байна. Тэр “ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хэдэн зүйлд тайлбар хийх шаардлагатай байна. Юун түрүүнд, 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан. Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй. Тус хурал 2022 оны аравдугаар сарын 14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш, иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн. “17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая” гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан. Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав. Д.Сумьяабазар даргын ярьсан шиг “Тэнүүн-Огоо” гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-ын дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй гэдгийг хэлмээр байна” гэв.

ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн энэ тайлбараар ногоон автобусын асуудалд Ерөнхий сайд нь ч оролцсон болж таарав. Ерөнхий сайдыгаа энэ асуудалд татаад оруулаад ирлээ. Гэтэл Ерөнхий сайд нь “Авлигын сэдэлтэй асуудал гаргасан хэнтэй ч хариуцлага тооцно” гээд уржигдаржин сэлэм эргүүлж, Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар хоёрыг чөлөөлөөд, баахан хүнийг АТГ руу дуудуулж, 461 рүү ачуулаад л байсан. “Үхэх хүн ханьсаг” гэдэг л болчих шиг боллоо. Уул нь Л.Оюун-Эрдэнэ нь танхимын сайдаа, өөрийн талд байдаг Нийслэлийн Засаг даргаа шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлчихсэн гэдэг. Улс төрд нь хань бараа болж явсан хүнийх нь бараа далдраагүй байхад ингэж байгаа нь нэгийг хэлээд л байна. Урьд урьдны ЗГХЭГ-ын дарга нар Ерөнхий сайддаа хань, шадар болж ажилладаг номтой. Харин тэр нь үгүй бололтой.

Ер нь ногоон автобусны энэ заваан авлига ил гарч ирсэн нь монголчуудад хожоотой явдал болсон. Энэ бас тайлбартай. Найман жил засагласан МАН-ын ногоон автобусын но яагаад өнөөдөр гарч ирж байгаа талаар нөгөө нэг тамхины цэг гэдэг бил үү, улс төрийн хов жив яриад байдаг газруудаар нэг мэдээлэл битүү яригдаж байна. Энэ бол МАН дотор эртнээс өрнөж байгаа нанчилдааны үр дүн гэнэ. Нийслэлд хоёр бүлэглэл байдаг. Нэг нь хуучин Хотын фракцын суурь дээр өндийсөн Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан нар, нөгөө нь Сонгинын фракц гэх Д.Сумьяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал нарын удирдлагатай гэсэн мэдээллүүд Хотын фракц нь Сонгинын фракц гэдгээ унагаж нийслэлийг авах гээд үзэлцээд байсан юм уу даа. Харин ногоон автобус ингэж гэнэт гарч ирсэн нь Д.Амарбаясгалангийн талаар гадаадын сайтад “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна” гэх нийтлэл тавигдсантай шууд холбоотой гэх. Тэр нийтлэлд маш ноцтой баримтууд бичигдсэн байна билээ. Д.Амарбаясгалан “Энэ бүхнийг Сонгинын фракц хийлээ” гэж хардсан. Тэгээд ногоон автобусыг дэлгэсэн бололтой. Гэвч тэр тооцоо алджээ. Ногоон автобусны асуудал санаснаас хол явж Монголын улс төрийг бужигнуулж, энэ шуугиан олон улсын мэдээллийн тавцанд гарч орхив. Буцаад өөрийг нь ч ороочихлоо. Ийм мэдээлэл бас л яригдаж байна. Дээрээс нь Д.Амарбаясгалангийн нам, төрийг хослуулан бариад байгааг шүүмжилдэг хэсэг байдаг. МАН-ын дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.2 дээр “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан. Намынхаа дүрмийг ингэж зөрчсөн. Энэ зөрчлөө ч бас арилгах ёстой юм. Тэгэхээр Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 44 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 48 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 49 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 50 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 51 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 48 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 51 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 53 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 55 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 56 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 17 цаг 0 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 12 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 13 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 15 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 17 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top