x

"Ногоон автобусны" хэрэг Ардын намыг задалж мэдэхээр болов

Нийслэлийн төв талбайд дэлгэж үзүүлсэн “ногоон автобусны” дуулиан эрх баригч МАН-ыг бүхэлд нь самарч мэдэхээр болов. Нийслэлийн авто замын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайд сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч түүний асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга Д.Сумьяабазар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буучихлаа.

Хэдийгээр хотын дарга “Би хэн нэгний шахалт дарамтгүйгээр, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа шүү” гэдэг үгийг дахин дахин хэлсэн боловч харин ч эсрэгээрээ ойлгогдохоор болчихлоо. Бүр тодорхой хэлбэл, тэр өчигдөр орой сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Худалдан авах ажиллагаанд би оролцоогүй. Автобусны нийлүүлэлтийг хийсэн компаниудтай уулзаж байгаагүй. Хувийн хэвшлээр дамжуулахыг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилсан” гэсэн нь хотын даргыг ажлаа өгөх болсон шалтгааныг илүү ойлгомжтой болгов.

Хоёрдугаарт, өчигдөр үдээс өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны  дараа Д.Сумьяабазар Төрийн ордонд сэтгүүлчидтэй тааралдах үеэрээ "Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн худалдан авалт. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Нийслэлд эрх шилжүүлэх замаар орж ирсэн. Худалдан авах ажилд би огт оролцоогүй. Анхнаасаа оролцохгүй гэдгээ хэлсэн. Нэг бол хотын төсөвт суулга, үгүй бол өөрсдөө хий гэж хэлсэн. Хуулийн байгууллага шалгаад буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсаныхаа дараа бодлоо гэнэт өөрчилж, чөлөөгдөх өргөдлөө өгчээ.

Тэгэхээр хотын даргыг өргөдлөө өгөхийг хүссэн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болж таарч байна. Ерөнхий сайд түүнийг “УИХ-ын сонгуулийн өмнө дэгдсэн энэ асуудал манай намд хүнд хохирол учруулж мэднэ. Та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь намын эрх ашигт нийцнэ” хэмээн шахсан тухай зарим хэвлэлээр мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд кабинетаа бүтэн авч үлдэхийн тулд хотын даргаар “туг тахисан” бололтой. Харин Д.Сумьяабазар сайд өчигдөр хийсэн мэдэгдлээрээ ногоон автобусны хэргийн ард хэн байгааг бараг нэрлэчихлээ.

Хэдийгээр Д.Сумьяабазарын хувьд хотын даргын суудлаас буусан ч гэлээ МАН-ын хамгийн том масс болох Нийслэлийн намыг тэргүүлж байгаа хүн. Түүнийг нь Ерөнхий сайд байлаа ч өөрчлөх боломжгүй. Тэгээд ч Д.Амарбаягалангийн нэрийг зүгээр нэг цохоогүй нь ойлгомжтой. Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар энэ худалдан авалтын талаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулна гэж хэлээд түр хороо байгуулчихсан байдаг. Тэгэхээр “ногоон автобусны” гэх энэ хэрэг МАН-ын толгой хэсгийг задалж мэдэхээр болчихлоо. 

Дээр нь өнгөрсөн наадмаар болсон үеэр усны гамшиг, хүний амь хохирсон асуудал. Хотын даргын нураахаар шийдсэн "Авилга" хорооллын авторууд нь одоогийн Засгийн газарт ороод суучихсан байгаа. Ерөнхий сайд өөрөө "хэргийн газар" дээгүүр явах үеэрээ "Авилга" хорооллыг барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж ам гарсан боловч үүнд оролцсон Шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар одоо ч ажлаа хийсээр байгаа. Хотын дарга байхдаа Д.Сумьяабазар нэг удаа шүд зуугаад, тэсээд өнгөрсөн. Одоо бол тэр тэвчээр нь дууссан юм шиг харагдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 42 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 46 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 47 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 48 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 49 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 46 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 48 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 49 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 51 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 53 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 54 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 58 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 10 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 11 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 13 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 15 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top