x

“Аяганы хариуг нь өдөрт нь” буюу Думын даргын шаардлагад өгөх хариу

Оросын төрийн Думын дарга В.В.Володины хоёрхон хоног хийсэн айлчлал эхэлсэн шигээ дуулиантай өндөрлөв. Эхний өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан Думын дарга айлчлалын хоёр дахь өдөр Монгол, Оросын парламент хоорондын Комиссийн анхдугаар хуралдаан дээр “Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн нь хэвлэлийнхний чихэнд хүрч, сүүлийн гурав, дөрөв хоног монголчуудыг бухимдуулав.

Нийгмийн сүлжээгээр л нэг хараал зүхэл. Арга ч үгүй биз. Өмнөх зууны 70 жилд нь Зөвлөлтийн колони явсан ард түмэн ийм мэдэгдлийн дараа бухимдах нь зүй.  

Нэг зүйлийг сануулахад, Монгол бол Орос биш. Парламентын засаглалтай, олон намын системтэй, ардчилсан улс. Манай Үндсэн хуульд зааснаар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Ерөнхийлөгчийн засаглалтай, нэг хүний дарангуйлал тогтчихсон Орос орон биш. Ерөнхийлөгч нь гадаадад улс орноо төлөөлөх эрхтэй боловч төрийн дээд эрх мэдэл ард түмэнд буюу ард түмнээс сонгогдсон парламентад байдаг. Өөрөөр хэлбэл парламентад олонхи болсон нам бодлогоо гаргадаг. Түүнд нь парламентын цөөнх буюу сөрөг хүчний намууд хяналтаа тавьдаг.

Тиймээс Монголын парламент гаднын аль нэг улсын шаардлага шахалтаар ажиллахгүй. Төрийн тэргүүн нь ч хүртэл парламентдаа үүрэг даалгавар өгөх эрхгүй. Ард нь хэн ч байлаа гэсэн. Гагцхүү энэ тухай Думын даргын нүүрэн дээр хэлэх, санах хүн манай парламентын, парламентаа төлөөлөөд Комиссийн хуралдаанд суусан манай гишүүдийн дотор байсангүй. Үүнийг засч залруулах үүрэг нь сөрөг хүчний намуудад бий. Олон нийтийн сүлжээгээр ноцох биш, парламентын түвшинд гаргаж тавиад Оросуудын чихэнд хүргэх хэрэгтэй шүү дээ. Аяганы хариуг өдөрт нь гэдэг биз.

Хоёрдугаарт, Володины өгсөн энэ удаагийн “анхааруулга” манай төрийн өндөрлөгүүдэд ч бас хамаатай. Төрийн тэргүүнүүд нь гадагшаа явахаараа эрх мэдлийг бодитоор хэрэгжүүлж байгаа парламент, Засгийн газраасаа давсан асуудал ярьдаг, амлалт авдаг байж болохгүй. Дотооддоо ямар ч зөрчилдөөнтэй байсан гадагшаа гарахдаа нэг амтай, бодлоготой нэгтэй бай гэдгийг сануулж байгаа хэрэг. Өмнөх Ерөнхийлөгч маань нэг удаа ШХАБ гэдэг цэрэг, улс төрийн эвсэлд улсаа зарчихаа шахаад ирсэн гашуун түүх бий шүү дээ. Одоо яриад байгаа Орос орон маань ч гэсэн ШХАБ-ад нөлөө бүхий улсын нэг.  

Ер нь бол парламент хоорондын комиссийг байгуулсан шалтгаан нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны хооронд үүссэн тулгамдсан асуудлууд, тэр дундаа эрчим хүч, нефть бүтээгдэхүүний импорт, гадаад худалдааны алдагдлыг нааштайгаар шийдвэрлэхэд чиглэсэн гэж ойлгоод явж байгаа. Энэ тал дээр парламент хооронд ярилцах, зөвлөлдөх, зүй зохистой шийдэл хайх, гарц, боломжуудыг эрэлхийлэх нь зүй. Ингэхдээ хил хязгаар нь тодорхой байх ёстой. Албан ёсны юм гэдэг чинь албан ёсны л байдаг, ам алдвал барьж болдоггүй.

Ер нь ч тэгээд одооноос эхлээд парламент хоорондын Комисс байгуулсан шалтгаан, түүний зорилго болоод хэлэлцэж ярилцах асуудлуудынхаа хүрээ хязгаарыг нэг мөр тогтож авах хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр дараачийн удаа бидэнд ямар шахалт, тулгалт ирэхийг таахад бэрх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 43 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 47 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 48 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 49 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 51 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 47 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 49 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 51 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 52 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 54 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 55 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 59 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 11 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 12 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 14 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 16 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top