x

Ардчилсан эмэгтэйчүүдийн өөр өнгө: Ц.Уянга, Н.Одонгуа

Өчигдөр болж өнгөрсөн АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгуулийн соошил дуулиан өмнөх бүх сонгуулиадаа давж гарлаа. Шуугиан дуулиантай байж, олны анхааралд орсон шалтгаан нь сонгуульд нэрээ дэвшүүлсэн нэг хоёрхон хүнтэй холбоотой гэхэд буруудахгүй. Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүнд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн долоон хүний хоёр нь тус намын цоо шинэ гишүүд болох Ц.Уянга, Н.Одонгоо нар.

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд нэг дэвшигч нартаа ямар нэг шалгуур тавиагүй гэдгийг намын дарга, намын эмэгтэйчүүдийн байгууллага сонгуулийн эхнээс зарласан. Намд элссэн, намын гишүүнээр ажилласан хугацаа энэ тэр гээд. Мэдээж сонголтоо хийх дээрээ бол үүнийгээ мартахгүй л дээ. Хамгийн гол нь өрсөлдөөнийг нээлттэй, чөлөөтэй болгож өгсөн нь энэ удаагийн сонгуулийг илүү амьд, сонирхолтой болгож өглөө. Соошлыг давалгаалууллаа. Ялангуяа “Элийрэгч” хэмээх Ц.Уянгын хувьд эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуулийн пиарыг бараг дангаараа хийчихлээ. Урьд өмнөх сонгуулиуд дээр ийм нэр дэвшигч байсангүй л дээ.

Нэгэнт хоёр, гурав хуваагдаад хайрцаглагдчихсан олонлогоос гарч ирэхгүй нь тодорхой болсны дараа санал хуваахгүйн тулд нэрээ татаад Б.Жаргаланг дэмжсэн нь ч зөв байх. Нөгөө талд нь А.Адьяасүрэн гэдэг хүчтэй өрсөлдөгч гараад ирсэн. Саяхан л авилгын хэргээр цоллуулаад явж байсан бүсгүй АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнд нэрээ дэвшүүлээд, бүр хоёроор гарлаа шүү дээ. “Женко”-гийн нэр нөлөө, мөнгөний сүр хүч АН дотор, тэр дундаа эмэгтэйчүүдийн байгууллага дотор байсаар байна аа л гэсэн үг.

Тэгээд ч муу ч, сайн ч гуч гаруй жил оршин тогтносон намын хуучин гишүүд дөнгөж шинээр орж ирсэн ганц хүүхэнд гараа өргөөд буугаад өгнө өө гэдэг гонжийн жоо. Ц.Уянга ч үүнийг мэдэж байсан, түүнийг дэмжсэн хүмүүс ч гадарлахтайгаа. Олонхийн засаглал гэдэг дандаа зөв байдаггүйн бас нэг жишээ. Шийдвэр гаргагчдын хүрээ жижигрэх тусам эрх ашгийн хүрээ нь багасаад ирдэг. "Барууны хүчтэй бодлого ярьдаг нам дотоод ардчилал ярьдаггүй, олонхиороо удирдуулж болдоггүй юмаа" гэж нэг залуу жиргэсэн байсан.

Гэвч харамсалтай нь манай улс төрийн намууд гишүүнчлэлдээ баригдаад, гишүүддээ туугдаад дандаа олонхио дагадаг, эсвэл олонхийн нэрээр хэсэг бүлэг хүмүүс засагладаг. Ийм дүрэмтэй, ийм л соёлтой. Үүнийг ч Ц.Уянга, Н.Одонгуа хоёр мэдэж энэ удаагийн сонгуульд орсон гэж бодож байна. Гэхдээ сонгуульд орсон зорилго нь дотогшоо, эмэгтэйчүүд дотроо өрсөлдөх гэхээсээ илүү гадагшаа чиглэсэн тандалт, ирэх сонгуульд нэр дэвшвэл хэр дэмжлэг авах вэ гэдгээ тестэлсэн хэрэг болов уу. Намын эмэгтэйчүүдийн хувьд ч өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгөөд “хүссэн нь нэрээ дэвшүүл, чадсан нь гараад ир” гэдэг зарчим тавьсан нь зөв алхам боллоо. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг өчигдрөөсөө өөрөөр харагдуулж чадлаа. Хоёрхон хүүхэн гаднаас оруулж ирээд л мөнгө заралгүй пиар хийчихлээ. Яагаад гэвэл энэ хоёр нь нийгэмдээ илүү танил болчихсон, өөрийн гэсэн хүрээлэл, дэмжигч олонтой юм байна.

АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон Б.Жаргалангийн хувьд ч өөлөөд байх юмгүй. Өмнөх тэргүүнүүдээсээ хамгийн залуу нь. 1980 оных, 18-тайдаа АН-д элссэн, 2006 оноос хойш 16-17 жил эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллачихсан, улс төрийн туршлагатай. Яг л намынхаа, байгууллагынхаа дүрмээр тоглоод гарч ирлээ. 50+1 буюу нийт сонгогчийн 50,8 хувийн саналаар ялалт байгуулж АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлнэ гэдэг маш том шалгуур. Харин ч А.Адъяасүрэнд сөхөрчихөөгүй нь олз, сүүлийн мөч хүртэл түгшүүртэй л байлаа шүү дээ. Ер нь бол АН-ын эмэгтэйчүүд хоёр, гурван тусдаа хайрцаглагдаж ороод, сүүлийн мөчид хоёр тал болоод халз үзчихэв үү л гэж харлаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sain bn (172.71.218.202)
    sain bn
    2023 оны 09 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 1 цаг 33 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 1 цаг 39 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 1 цаг 52 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 2 цаг 45 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 3 цаг 4 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 3 цаг 12 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 18 цаг 31 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 19 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 19 цаг 31 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 20 цаг 3 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 20 цаг 23 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 20 цаг 45 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 20 цаг 46 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 20 цаг 48 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 21 цаг 21 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 21 цаг 22 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 21 цаг 25 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 21 цаг 27 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 23 цаг 36 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 23 цаг 37 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top