x

Нэг ширхэг мойл жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна

Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь түүнийг маш эртнээс ашиглаж, байсныг гэрчилнэ. Мойл нь Монгол, Орос улсын Урал, Сибирь, Алс Дорнодын нутагт түгээмэл ургадаг бөгөөд ягаан цэцэгний бүлгийн бутлаг, модны хар хөх өнгийн исгэлэн амттай, ашигтай жимс юм.

Найрлагадаа нүүрс ус 5 хувь хүртэл, алим ба нимбэгийн хүчил, эфирийн тос, биологийн идэвхит бодисоос төмөр, манган, цайр, зэс, магни, кобальт агуулна. Мойл нь голын дагуу 10 хүртэлх өндөр модонд ургана.

Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юм уу, тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. Гэхдээ хэт хатааж болохгүй. Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.

Мойл нь идээлэгч бодис ихээр агуулснаар эгшээх үйлчилгээтэй байх бөгөөд тэрээр хар нэрснээс илүү ходоод гэдэс эвгүйцэх, хямрахыг эмчлэх ба туулгалтын эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ.

Мойлыг шинэхэнээр нь, эсвэл хатаасан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж хэрэглэдэг. Мойлоор сэрүүцүүлэх ундаа, дарс бэлтгэнэ. Мойлны шүүс хүнсний зориулалтын будагч болдог. Мойлыг ихэнхдээ барьцалдуулагч хэлбэрээр ашигладаг.

Мойлны ясыг буталж хатаагаад гурил гаргаж төрөл бүрийн нарийн боовны, чихрийн хачир болгон үйлдвэрт ашигладаг. Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахад хэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, нэг стакан буцалсан усанд нэг цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 9 цаг 7 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 9 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 9 цаг 10 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 9 цаг 12 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 9 цаг 13 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 9 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 11 цаг 56 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 57 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 12 цаг 4 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 12 цаг 5 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 7 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 12 цаг 10 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 11 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 14 цаг 0 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 14 цаг 1 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 14 цаг 4 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 14 цаг 5 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 14 цаг 5 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 14 цаг 6 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 14 цаг 8 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top